Worksheets8 дугаар анги шалгалт
Total questions: 40
Worksheet time: 3hrs 23mins
1. Эхэд өгүүлэгдсэн юмсыг дүрслэлтэй нь зөв харгалзуулсан хэсэг аль вэ?
a. Нар 1. Улам эрс болон сүндэрлэх
b. Чулуун хана. 2. Тэнцвэрээ олж ядан дэнжгэнэх мэт
c.Өндөр эрэг 3. Энхэл донхол тул зогсох саатах нь олон байв.
d.Тал 4. Ачааны машин чүү чаа багтах
e. Бул чулуу 5. Хайрханы оройд мэлтийн тусах
A. a5,b1,c4,d3,e2
B. a1,b5,c4,d3,e2
C. a1,b2,c3,d4,e5
D. a3,b4,c1,d2,e5
2. “Дээрх эхийн гурван цогцолборт өгүүлэгдэж буй юмсаараа ялгаатай нь аль вэ?”
A. 1-р цогцолбор: Цагаан хаалга хавцлын аманд хүрсэн тухай өгүүлсэн тул утгаараа
ялгаатай.
B. 2-р цогцолбор: Цагаан хаалганаас уруудах замын бартааг дүрсэлсэн учраас утгаараа
ялгаатай.
C. 3-р цогцолбор: Говь нутгийг дүрсэлсэн тул бусад цогцолбороос утгаараа ялгаатай.
D. 2-р цогцолбор: Замын бартааг дүрсэлсэн тул бусад цогцолбороос ялгаатай.
3. Эхийн сэдвийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
A. Тал нутаг минь бартаатай бөгөөд гайхамшигтай үзэсгэлэнтэй.
B. Эх нутаг минь уудам бөгөөд байгалийн давтагдашгүй зохицолтой.
C. Говь нутаг минь сайхан бөгөөд бартаа ихтэй.
D. Хангай нутаг минь үзэсгэлэнтэй бөгөөд бишрэм өндөр.
4. “Нэгэн байц хадны толин элгэн дээрээс шууман харцага сүр сар нисэн босож, агаарт дэрвэлзэхүйеэ буун дуу тас няс хийж, чимээ нь тэнгэрийн дуу мэт нижигнэн цуурайтахын сацуу уулын сүрэг бялзуухай цочин, дэрхийн нисэн одно.” өгүүлбэрт буун дуу гарахад “чимээ нь тэнгэрийн дуу мэт нижигнэн цуурайтах” болсон гол шалтгаан юу вэ?
A. тал нь мэлгэр тэгш газар харагдавч туулах үес энхэл донхол газарт байсан
B. чулуун байцад говийн агь өвсний хөх бут ов тов харагдаж байгаа
C. хязгааргүй их говь цөл мэлцийн цэлийж байгаа
D. чулуун хана улам эрс болон сүндэрлэсэн газарт байсан
5. “Өмнө зүгт өргөн говь цэлийж, энд тэнд өнчин ганц заг мод өрвийн сөрвийнө.”
Онцолсон үгсийн найруулгын үүрэг юу вэ?
A. Хаа нэг ургасан заг мод гэх утгыг илэрхийлсэн.
B. Шигүү ургасан заг гэсэн утгыг илэрхийлсэн.
C. Ганцхан ширхэг мод ургасан гэх утгыг илэрхийлсэн.
D. Олон модны хажууд ганцаархнаа ургасан гэх утгыг илэрхийлсэн.
6. “Баруун зүгт ойрхон мэлцийм сул элсэн уул, зүүн зүгт холхон Атас Богд арзайн
сүндэрлэж, түүнээс нэлээд нааш Дэл уул дэглийж, Сүүл уул сүүмэлзэнэ” өгүүлбэрээр зохиогч ямар утгыг илэрхийлэхийг зорьсон бэ?
A. Уул усны ойр нь дээр.
B. Дэлгэр сайхан нутагтаа энх тунх жаргах
C. Эх нутаг минь шүлэг шиг сайхан.
D. Монголын тал нутаг өргөн уудам
7. “Алтайн цагаан хаалга бидний ард орхигдохын сацуу нүдэнд хязгааргүй их говь цөл мэлцийн цэлийлээ” гэсэн өгүүлбэрт байгаа үйлийн хувирал өөрчлөлтийг харуулсан хэсэг аль вэ?
A.хязгааргүй, мэлцийн цэлийлээ B.бид , их говь цөл
C.Цагаан хаалга, ард орхигдох D.орхигдохын сацуу, мэлцийн цэлийлээ
A.хязгааргүй, мэлцийн цэлийлээ
B.бид , их говь цөл
C.Цагаан хаалга, ард орхигдох
D.орхигдохын сацуу, мэлцийн цэлийлээ
8. “Нэгэн байц хадны толин элгэн дээрээс шууман харцага сүр сар нисэн босож”
өгүүлбэрийн хэсгээс дуурайх үгийг олно уу
A. байц хад
B. толин элгэн дээр
C. шууман харцага
D. сүр сар
9. “Алтайн ууланд явахад бэрхтэй” гэдгийг илэрхийлсэн бүлэг үгийг олоорой.
A. чүү чаа уруудах, энхэл донхол тул зогсох, бул хар чулууд данхайх
B. арай чарай багтах, лавтай ойчих болов уу гэмээр чулууд, мэлтийн цэлийх.
C. чүү чаа уруудах, арай чарай багтах, чулуун хана улам өндөрсөх
D. мэлцийн цэлийх, энхэл донхол тул саатах, арзайн сүндэрлэх
10. “Ногтруу шувууд цочин, тураг тураг дуугаран, жорго жорго хийн, замаас зайлна”
өгүүлбэрт хэдэн үйлийг зэрэгцүүлэн тоочсон байна вэ?
A.1
B.2
C.3
D.4
11. “Ногтруу шувууд цочин тураг тураг дуугаран, жорго жорго хийн, замаас зайлна”
өгүүлбэрийн онцолсон нөхцөлийг солин найруулбал аль нь тохиромжтой вэ?
A. - ч
B. -даг
C. - нгуут
D. - вал
12. “Өглөөний зэсэн улаан наран Жинст хайрхны оройд мэлтийн тусав” гэсэн өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүдийг хурааж бичсэн хэсгийг олоорой.
А. Наран тусав.
В. Улаан наран мэлтийн тусав.
C. Өглөөний зэсэн улаан наран мэлтийн тусав.
D. Өглөөний зэсэн улаан наран Жинст хайрхны оройд мэлтийн тусав.
13. “Өглөөний зэсэн улаан наран Жинст хайрхны оройд тусав” өгүүлбэрийн орон байрыг зааж байгаа үгийг сонгоорой?
A. өглөө
B. улаан наран
C. Жинст хайрхны оройд
D. тусав
14. “Өглөөний зэсэн улаан наран Жинст хайрхны оройд мэлтийн тусах үес Цагаан хаалга
гэдэг их хавцлын аманд хүрэв” өгүүлбэрт харьяалахын тийн ялгалын нөхцөлтэй үг хэд
байна вэ?
A.1
B. 2
C. 3
D.4
15. Нэрийн тийн ялгалын нөхцөлүүдийг нөхөж, утга төгс өгүүлбэр бүтээнэ үү.
Аав...... уурга....... нууж барин адууны бэлчээр..... морио юүлчихдэг болсон.
A. -ын, -аар, -ээр
B. -ын, -ыг, -т
C. -аас, -ыг, -д
D. -ын, -ыг, -д
16. Зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирох нэрийн нөхцөлийг олоорой
-ийг, -чууд, -аа, ....
A. ын
B. нар
C. чинь
D. маань
17. “Алтайн цагаан хаалга бидний ард орхигдохын сацуу нүдэнд хязгааргүй их говь цөл мэлцийн цэлийлээ” хэсэгт говь цөлийн уудмыг илэрхийлсэн үгс хэд байна вэ?
A. 4
B. 3
C. 2
D. 1
18. “Атас Богд арзайн сүндэрлэж, Сүүл уул сүүмэлзэнэ” гэсэн зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр дэх хэсгүүдийг ямар хэрэглүүрээр холбосон бэ?
А. ерөнхийлж товчилсон үгээр
B. зэрэгцүүлэн холбох нөхцөлөөр
C. зэрэгцүүлэн холбох үгээр
D. тоочсон аялгаар
19. “Өмнө зүгт өргөн говь цэлийж, энд тэнд өнчин ганц мод өрвийн сөрвийнө” өгүүлбэр дэх тодруулсан үгийн утгад тохирох хэлцийг олоорой.
А. газраар нэг
В. өдрийн од шиг
C. нуур далай шиг
D. талаар нэг
20. “Долоон бурхан одны тухай хоёр домгийн эхнийх нь шидэт үлгэрийн төрөлд илүү ойртсон байх бөгөөд домгийн сэтгэлгээний ойлголт нь бүдгэрчээ” өгүүлбэрийн онцолсон холбоосыг солин найруулахад аль нь тохиромжтой вэ?
А. төлөө
B. шиг
C. агаад
D. тухай
21. “Улиасны навч сэржигнэнэ. Улирлын сайхан айлчлан ирлээ”энгийн өгүүлбэрүүдээр зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр бүтээснийг олоорой.
А. Улиасны навч сэржигнэн, улирлын сайхан айлчлан ирлээ.
В. Улиасны навч сэржигнэмэгц, улирлын сайхан айлчлан ирлээ.
C. Улиасны навч сэржигнэнгүүт, улирлын сайхан айлчлан ирлээ.
D. Улиасны навч сэржигнэтэл, улирлын сайхан айлчлан ирлээ.
22. Эсрэг утгатай зэрэгцсэн нийлмэл үгийг олоорой.
А. аз жаргал
B. буянтай хүн
C. зовлон гуниг
D. нүгэл буян
23. Дараах үгсээс цэгийн оронд тохирохыг нь олоорой?
Энэ ямар хүн юу хийж байгаа билээ гэж ажиглан ширттэл нэг хүн .....................ийн орой
дээрээс доошоо үсрэх шиг боллоо. \Б.Ринчен “Шүхэрч Бунияа”\
А. сүм
B. байшин
C. цамхаг
D. дээвэр
24. Ойролцоо утгатай үг орсон зүйр цэцэн үгийг олоорой.
А. Гаднаа гяланцаг
Дотроо паланцаг
В. Жаргалын удаан
Зовлонгийн түргэн
C. Сайн явахад садан хол
Муу явахад нөхөр ойр
D. Номд туйлгүй
Оюунд оройгүй
25. Авиа дуурайх үгтэй өгүүлбэрийг олно уу.
А. Агь өвсний хөх бут ов тов харагдана.
B. Зүүн зүгт холхон Атас Богд сүндэрлэнэ.
C. Өнчин ганц заг мод өрвийн сөрвийнө.
D. Ногтруу шувууд цочин тураг тураг дуугарна.
26. Дараах хэсгүүдээс үгийн нөхцөл, бүтээврийг оновчгүй хэрэглэсэн өгүүлбэрийг
олоорой.
А. Салхи эргэж, бороо улам ширүүснэ.
В. Шударга хүнээс шударга байхыг шаардана гэдэг илүүц хэрэг.
C. Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө.
D. Бага ангийн дүү нар маань биднүүсээс үлгэр авна.
27. Цэгийн оронд нөхөж бичихэд тохирох үг аль нь вэ?
Намрын алтан тариа салхины аясаар . . . найгасан сэтгэлд таатай өдөр байлаа.
А. гялалзан
B. үелзэн
C. сайхан
D. хүчтэй
28. “эх + л, тус + л, ач + л” зэрэг үгсэд холбогдох зөв бичих дүрэм аль нь вэ?
А. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “л” дагаврыг залгахдаа ард нь
эгшиг нэмж бичнэ.
В. Эгшгээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “л” дагаврыг шууд залгана.
C. Зөөлөрсөн гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “л” дагаврыг залгахдаа
“ь”-ийг “и” болгоно.
D. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “л” дагаврыг залгахдаа өмнө нь
эгшиг бичнэ.
29. Дараах үгсээс зөөлний тэмдэг хэвээр байх үгийг олоорой.
А. захь + сан
B. тань + даг
C. харь + х
D. цохь + лоо
30. Үгсийн бүтэц, дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг олоорой.
тугалын, сурахаар, үнэрээс, өгөхөд . . .
А. наадмаас
B. бичихээр
C. үнэний
D. олоход
31. “номоороо” гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой.
32. Өгүүлбэрийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой.
А. Интернэтийг зөв хэрэглээрэй!
B. Интернэтийг зохистой хэрэглэ!
C. Интернэтийг зөв хэрэглэе!
D. Интернэтийг зөв зохистой хэрэглэе!
33. “Настныг асар” гэж бичсэнийг олоорой.
34. Галиглан бичсэн өгүүлбэрийг зөв хөрвүүлснийг олоорой.
баг-а –ача йэхэ-дү зори
нам-ача өндүр-тү ахи
35. Дараах зүйр цэцэн үгэнд урт эгшигтэй үг хэд байна вэ?
А. 1
B. 2
C. 4
D. 5
36. Хос эгшигтэй үгийг олоорой.
37. Цагаар төгсгөх нөхцөлтэй бүлэг үгсийг олно уу.
38. Хос эгшгээр эхэлсэн үгийг олоорой.
39. Холбох эгшгийн дүрмээр бичсэн олоорой.
Дараах үйл үгийг зөв хувилгасан хэсгийг олоорой.
