NEW
Font size
Worksheets11r angi uls tor
Total questions: 20
Worksheet time: 20mins
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийг иргэний нийгэм гэнэ” гэж хэн үзсэн бэ?
Г.Гегель
Р.Дарендорьф
Р.Путнам
К.Поппер
А.Сандаг-Очир
Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг аль нь вэ?
Эрх чөлөөт байдлыг хангах
Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх
Хувь хүмүүс мөр мөрөө хөөх
Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх
Сонгуульд идэвхтэй оролцох
..................... нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтын нийлбэр цогц юм.
Нийгэм
Социалист нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Иргэний нийгэм
Эртний нийгэм
Иргэний нийгмийн үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
Нийгмийн бүх асуудлыг төрийн оролцоотойгоор шийдвэрлэх
Зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх
Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө
Иргэдийн нийгмийн идэвх дээшлэх
Сонгуулийн эрхийн шалгуурт үл хамаарахыг олоорой.
Хөгжлийн бэрхшээл, гэмтэлгүй байх
Сонгуулийн насанд хүрсэн байх
Санал өгөх эрх зүйн чадамжтай байх
Сонгогдох бол тусгай шаардлага хангасан байх
Сэтгэцийн хувьд эрүүл байх
Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Холимог
Пропорцианал
Мажоритар
Уламжлалт
Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?
Хорих ял эдэлж буй иргэн
Аль нэг намын гишүүн
25 насанд хүрсэн иргэн
Гадаадын харьяат иргэн
Сонгуулийн эрх бүхий иргэн
Намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Чөлөөт сонгууль
Холимог
Пропорционал
Мажоритар
Уламжлалт
Сонгуулийн аль тогтолцоонд санал гээгдэх асуудал хамгийн их гардаг вэ?
Харьцангуй олонх мажоритар
Энгийн олонх мажоритар
Дийлэнх олонх мажоритар
Пропорционал
Холимог
Нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг .................................. гэнэ.
Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн эрх чөлөө
Өдөр тутмын хэвлэл
Олон нийтийн телевиз
Олон нийтийн радио
ХМХ-ийн үүрэгт үл хамаарахыг олоорой.
Мэдээлэл олгох
Иргэдийн санаа бодол төлөвшихөд туслах
Хяналт, шүүмжлэл өрнүүлэх
Цэнгээ баясгах, боловсрол олгох
Төрийг эсрэг гэмт хэрэг
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Ард түмний дуу хоолой болох
Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах
Нас, хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшин харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах
Намын ажлаа тайлагнах
Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах
Өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээлэл нь онцгой үүрэгтэй бөгөөд түүнийг ..................... гэнэ.
Сүүдрийн засгийн газар
Далд эдийн засаг
Дөрөв дэх засаглал
Хэвлэл мэдээлэл
Сошиал медиа
2015 он “Ардчилсан засаглал” судалгааны дүнгээс хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улс төр, эдийн засаг санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөллийг авч үзвэл ХМХ нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн хэдэн хувь нь “санал нийлдэггүй” гэж хариулсан бэ?
8.3 хувь
23 хувь
42.6 хувь
60 хувь
78.5 хувь
гүйцээнэ үү
А шийдвэр Б эргэх холбоо В үр дүн Г хувиргалт
А гаралт Б Эргэх холбоо В шийдвэр Г үйлдэл
А эргэх холбоо Б хувиргалт В зөвшилцөл Г үр дүн
А үйлдэл Б хувиргалт В эргэх холбоо Г хувиргалт
Гаралт нь харилцан үйлдэл бүхий үйл явцын эцсийн цэг биш тасралтгүй үргэлжлэх орчлын нэг үе шат болно. Орчлын энэ үйлдлийг . . . . . . . . . . . . гэж нэрлэдэг.
Оролт
Хувиралт
Гаралт
Эргэх холбоо
Орчин
Нийгэмд засаглалыг зохион байгуулан, нийгмийн баялагийг хуваарилан байршуулах арга хэрэгслэлүүд, эрх зүйн хийгээд улс төрийн хэм хэмжээ, дэг журмын цогц, төр, улс төр, иргэд, нийгмийн байгууллагуудын нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
Улс төрийн систем
Тогтолцооны дэд систем
Мэдээлэл харилцааны дэд систем
Хэм хэмжээ зохицуулалтын дэд систем
Улс төрийн институт
Аль дэд системийг дадал заншлын ба хууль зүйн гэж ангилдаг вэ?
Улс төрийн систем
Мэдээлэл харилцааны дэд систем
Тогтолцооны дэд систем
Хэм хэмжээ зохицуулалтын дэд систем
Улс төрийн институт
Эрх мэдлийг тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа гэж үздэг хандлага аль нь вэ?
Телеологийн хандлага
Сэтгэл зүйн онолын хандлага
Бихевиорист хандлага
Тогтолцоо, чиг үүргийн хандлага
Реляционист хандлага
Иргэний нийгэм нь хэзээнээс улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болсон бэ?
Эртний Грек Ромын үед
13-р зуунд
18-р зууны сүүл үе
21-р зууны эхэн үе
Аль нь ч биш
