wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11r angi olon uls

Total questions: 15

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтыг олно уу.

a)

ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

b)

Ази номхон далайн улс орнуудтай харилцах

c)

АНУ ба өрнийн хөгжингүй орнуудтай харилцах

d)

Посткоммунист орнуудтай харилцах

e)

Дэлхийн бүх орнуудтай харилцаж, хамтын ажиллагаа өрнүүлэх

2.

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Төв африкийн орнууд

b)

Төв Азийн улс орнууд буюу Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг

c)

Зүүн хойд Азийн бүс нутаг /ОХУ, БНХАУ, Солонгос, Япон г.м/

d)

Зүүн өмнөд Азийн бүс нутаг

e)

Хойд Америк ба Европын улс орнууд

3.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ?

a)

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/

b)

Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

c)

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/

d)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

e)

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд

4.

Монгол ба Турк харилцаа хэдэн оноос эхэлсэн бэ?

a)

1972 он

b)

1969 он

c)

1990 он

d)

1992 он

5.

Монгол улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэдэн оноос эхлэн баримталж ирсэн бэ?

a)

1921 он

b)

1990 он

c)

1961 он

d)

2000 он

e)

2011 он

6.

Монгол улстай “Иж бүрэн стратегийн түншлэл” бүхий улс аль нь вэ?

a)

БНХАУ, ОХУ

b)

Япон, БНХАУ

c)

АНУ, ОХУ

d)

БНСУ, БНХАУ

e)

Турк, Канад

7.

Монгол улстай 1972 оны 2-р сард дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1991 оноос хойш манай улсад хамгийн их зээл тусламж үзүүлсэн улс аль нь вэ?

a)

АНУ

b)

БНСУ

c)

Япон

d)

Герман

e)

Турк

8.

Монгол улс БНСУ улстай ямар түвшний харилцаатай вэ?

a)

Иж бүрэн стратегийн түншлэл

b)

Стратегийн түншлэл

c)

Иж бүрэн түншлэл

d)

Өргөн хүрээтэй түншлэл

e)

Аль нь ч биш

9.

Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамаарал дор байх ёсгүй бөгөөд хоёр хөршийн нөлөөллийн зохих тэнцвэрийг хадгалахад гуравдагч хүч буюу гуравдагч хөршийн нөлөөлөл байх ёстой гэсэн юуг илэрхийлж байна вэ?

a)

Гадаад бодлого

b)

Гуравдагч хөршийн бодлого

c)

Зөөлөн хүчний бодлого

d)

Хатуу хүчний бодлого

e)

Ухаалаг хүчний бодлого

10.

Албадлага, урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийг .................... гэнэ.

a)

Зөөлөн хүчний бодлого

b)

Ухаалаг хүчний бодлого

c)

Хатуу хүчний бодлого

d)

Гуравдагч хөршийн бодлого

e)

Аль нь ч биш

11.

Жозеф Самуэль Най хэмээх эрдэмтний үзлээр АНУ нь Клинтоны засаглалын жилүүдэд .............................. бодлого хэрэгжүүлсэн хэмээн сайшаан дэмжсэн байдаг.

a)

Зөөлөн хүчний бодлого

b)

Ухаалаг хүчний бодлого

c)

Хатуу хүчний бодлого

d)

Гуравдагч хөршийн бодлого

e)

Бүгд зөв

12.

Хоёр болон олон талт үйл ажиллагаанд тулгуурлан улс орныхоо, худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлыг дипломат аргаар хангах явдал нь......................... юм.

a)

Соёлын дипломат ажиллагаа

b)

Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа

c)

Эдийн засгийн дипломат ажиллагаа

d)

Цахим дипломат ажиллагаа

e)

Улс төрийн дипломат ажиллагаа

13.

Зөөлөн хүчний бодлогын төрлүүдэд үл хамаарахыг олоорой.

a)

Бизнес, инноваци

b)

Улс төрийн үнэт зүйл

c)

Соёл

d)

Цэрэг арми

e)

Гадаад бодлого

14.

Аль нь Монгол улсын иргэнийг соёлын элчээр томилоход тавигдах шаардлага вэ?

a)

Нобелийн шагналтан

b)

Оскарт нэр дэвшигч

c)

Сумо бөхийн тамирчин

d)

Хөгжимчин, бүжигчин, жүжигчин

e)

Гадаад улсад 3-аас дээш жил соёл, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр ажилласан туршлагатай, тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн иргэн байх

15.

Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.

a)

2000 он

b)

1914 он

c)

1916 он

d)

1992 он

e)

2011 он