WorksheetsExam grade 9
Total questions: 25
Worksheet time: 38mins
Зөв харгалзуулсан хариултыг сонгоорой.
1. Хатуу а. Даралтыг зүг бүрт жигд дамжуулна
2. Шингэн б. Даралтыг нэг чигт дамжуулна.
3. Хий
1а, 2а, 3б
1б, 2а, 3б
1б, 2а, 3а
1а, 2б, 3б
Сурагч жин дээр зогсож үзэхэд 40 кг зааж байв. Дараа нь үүргэвчээ үүрээд жин дээр зогсоход 45 кг зааж байв. Сурагчийн жин дээр дарах даралт өөрчлөгдсөн үү?Яагаад?
Үйлчлэх хүч, дарах талбай нь хэвээрээ тул өөрчлөгдөхгүй
Дарах талбай хэвээрээ учир өөрчлөгдөөгүй
Жин нь нэмэгдсэн тул даралт багассан.
Жин нь нэмэгдсэн тул даралт нэмэгдсэн.
Зурагт үзүүлснээр бага оврын шингэнт шахуурга тэнцвэртэй байна. Том бүлүүр дээрх ачаа 10 кг бол жижиг бүлүүр дээрх ачаа ямар жинтэй
вэ?
S1 =4 cm2 , S2 =8 cm2
5 Н
20 Н
50 Н
200 Н
Дараах өгүүлбэрийн цэгийн оронд тохирох үгсийг зөв олсон хариулт аль нь вэ?
Эргэвчийн систем хүчийг ......... боловч .......... алдана.
алдах, хүчийг
хожих, хүчийг
хожих, замыг
алдах замыг
Сурагч 40 см урттай хөшүүргийг тэнцвэрт оруулсан байна. Тэрээр хөшүүргийн баруун үзүүрт 50 г, зүүн үзүүрт 150 г ачаа зүүжээ. Тулах цэгийг хаана байрлуулсан бэ?
Баруун үзүүрээс 10 см зайд
Баруун үзүүрээс 20 см зайд
Баруун үзүүрээс 30 см зайд
Баруун үзүүрээс 40 см зайд
Ганаа нэг пүрш сонгон авч түүнд үйлчлэх хүч ба суналтыг харгалзуулан хэмжиж, хэмжилтээ дараах байдлаар хүснэгтэд тэмдэглэжээ. Энэ пүршний хат хэд вэ?
0.2 Н/см
4 Н/см
5 Н/см
20 Н/см
Ангийн сурагчид Ганаагийн хийсэн хүснэгтийн тэмдэглэлийг ашиглан график
байгуулсан байна. Эдгээрээс дөрвийг нь дараах зурагт жишээ болгон орууллаа. Аль
график нь илүү зөв илэрхийлсэн байна вэ?
Биеийг зурагт үзүүлсэн шүүгээний аль тавиур дээр
тавибал хамгийн их потенциал энергитэй байх вэ?
A
B
C
D
Зурагт гурван төрлийн хөдөлгөөнийг үзүүлжээ. Босоо нарийн шугам бүрийн хооронд 1 секунд бүрд туулсан замын хэмжээг бичсэн байна. Энэхүү гурван хөдөлгөөнийг зөв оноож нэрлэсэн хариулт аль нь вэ?
1- хурдсах хөдөлгөөн, 2 – жигд
хөдөлгөөн, 3–удаашрах хөдөлгөөн
1- хурдсах хөдөлгөөн, 2-удаашрах
хөдөлгөөн, 3 – жигд хөдөлгөөн
1-удаашрах хөдөлгөөн, 2–жигд
хөдөлгөөн, 3 – хурдсах хөдөлгөөн
1- удаашрах хөдөлгөөн, 2 – хурдсах
хөдөлгөөн, 3 – жигд хөдөлгөөн
Дээрх графикаар ямар хэмжигдэхүүнүүдийн хамаарлыг илэрхийлж байна вэ?
Зам, хугацаа
Зам хурд
Хурд хугацаа
Хурд хурдатгал
Графикийн аль хэсэгт бие тогтмол хурдтай хөдөлсөн бэ?
BC хэсэгт
CD хэсэгт
AB хэсэгт
DE хэсэгт
Графикийн CD хэсэгт биеийн хурдатгал ямар байна вэ?
8 s2m
4 s2m
2 s2m
0.5 s2m
Тоос сорогч 2400 Вт чадалтай гэдэг нь юуг илэрхийлж байгаа вэ?
Энэ тоос сорогч 2400 Н чадалтай гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 цагт 2400 Ж ажил хийнэ гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 с-д 2400 Ж энерги хувиргана гэсэн үг.
Энэ тоос сорогч 1 цагт 2400 Ж энерги хувиргана гэсэн үг.
Хурдыг нь өөрчилж тохируулах боломжтой туузан дамжуургын хурдыг 4 дахин ихэсгэж ажиллуулав. Дамжуургаар зөөгдөх ачааны кинетик энерги яаж өөрчлөгдсөн бэ?
16 дахин багассан
16 дахин ихэссэн
4 дахин багассан
4 дахин ихэссэн
Өргөгч кранаар нэгэн ижил 4 хавтанг барилгын 2-р давхарт, 3 хавтанг 3-р давхарт,
2 хавтанг 4-р давхарт гаргажээ. Аль тохиолдолд хамгийн их ажил гүйцэтгэх вэ?
4 хавтанг барилгын 2-р давхарт гаргахад
3 хавтанг барилгын 3-р давхарт гаргахад
2 хавтанг барилгын 4-р давхарт гаргахад
аль ч тохиолдолд адилхан ажил хийгдэнэ.
Зурагт бөмбөгний хөдөлгөөнийг үзүүлжээ. Дараах өгүүлбэрүүдээс энергийн хувирлыг зөв тодорхойлсныг нь сонгоорой.
1. Бөмбөг дээш хөөрч байхад кинетик энерги потенциал энергид хувирна.
2. Бөмбөг дээш хөөрч байхад потенциал энерги кинетик энергид хувирна.
3. Бөмбөг доош унаж байхад потенциал энерги кинетик энергид хувирна.
4. Бөмбөг доош унаж байхад кинетик энерги потенциал энергид хувирна.
2 ба 3
2 ба 4
1 ба 3
1 ба 4
Зурагт цэнэгтэй биесийн харилцан үйлчлэлцсэн байдлыг харуулжээ. 1 ба 2 дугаартай бие ямар цэнэгтэй вэ?
1-эерэг, 2-эерэг
1-эерэг, 2-сөрөг
1-сөрөг, 2-эерэг
1-сөрөг, 2-сөрөг
Зурагт хялбар цахилгаан хэлхээг харуулжээ. Дараах хариултуудын алинд нь тус
хэлхээний схем зургийг зөв харуулсан байна вэ?
Зурагт хоёр ижил чийдэн бүхий хялбар цахилгаан хэлхээг үзүүлсэн байна. Түлхүүрийг залгахад амперметр 2 А -ийг зааж байв. Амперметр аль чийдэнгээр гүйх гүйдлийг зааж байна вэ? Хэлхээгээр гүйх нийт гүйдлийн хүч хэд байсан бэ?
А чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 2 А байна.
В чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 4 А байна.
А чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 4 А байна.
В чийдэнгийн гүйдлийг хэмжсэн, хэлхээний нийт гүйдэл 2 А байна.
Зурагт хоёр ижил чийдэн бүхий хялбар цахилгаан хэлхээний схемийг үзүүлсэн байна. Хэлхээний нийт гүйдлийн хүчийг амперметрээр, 2 дугаартай
чийдэнгийн хүчдэлийг вольтметрээр хэмжихийн тулд аль, аль
цэгүүдэд холбох вэ?
Амперметрийг E, F цэгт, вольтметрийг C, D цэгт холбоно.
Амперметрийг C, D цэгт, вольтметрийг E, F цэгт холбоно.
Амперметрийг A, B цэгт, вольтметрийг C, D цэгт холбоно.
Амперметрийг C, F цэгт, вольтметрийг B, C цэгт холбоно.
22. Дараах өгүүлбэрийн цэгийн оронд тохирох үг бүхий хариултыг сонгоорой. Ороомог хэлбэрийн гүйдэлтэй дамжуулагч жижиг төмөр биетийг татаж байв. Энэ нь гүйдэлтэй дамжуулагчийг тойрон ........................................ бий болсонтой холбоотой.
Цахилгаан цэнэгүүд
Соронзууд
Соронзон орон
Цахилгаан орон
Зүрхэвчтэй ороомгийг юу гэж нэрлэдэг вэ?
Цахилгаан соронзон
Цахилгаан хөдөлгүүр
Цалхилгаан дамжуулагч
Соронз
Зурагт цахилгаан хэлхээний гол хэсгийг хайрцагт хийсэн байдлыг үзүүлсэн байна. Түлхүүрийг залгаж хэлхээгээр гүйдэл гүйлгэхэд бичгийн хадаас хайрцаг руу татагдан наалдаж, түлхүүрийг салгахад салж унаж байв. Энэ хайрцагт юу байсан бэ? Яагаад татагдсан бэ?
Хайрцагт соронз байсан, гүйдэл гүйлгэхэд соронзон орон үүссэн тул бичгийн хадаас татагдсан.
Хайрцагт цахилгаан ороомог байсан, гүйдэл гүйлгэхэд соронзон орон үүссэн тул бичгийн хадаас татагдсан.
Хайрцагт цахилгаан ороомог байсан, гүйдэл гүйлгэхэд цахилгаан орон үүссэн тул бичгийн хадаас татагдсан.
Хайрцагт соронз байсан, гүйдэл гүйлгэхэд цахилгаан орон үүссэн тул бичгийн хадаас татагдсан.
Сурагч цахилгаан хөдөлгүүрийн загвар бүтээх болов. Үүний тулд ширээн дээр байгаа дараах зүйлсээс аль алийг нь авах хэрэгтэй вэ? (Дугаарыг нь сонгоно.)
1. соронз 2. чийдэн 3. зэс утас 4. бичгийн хавчаарууд 5. амперметр
6. холбох утас 7. батарей 8. вольтметр
1, 3, 6, 7
2, 3, 5, 6, 7
2, 3, 5, 6, 7, 8
1, 3, 4, 6, 7
5
1,3
2,4,5
1,3,5
