Worksheets10 анги Гажуудал эхний 3 сэдэв
Total questions: 24
Worksheet time: 23mins
“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?
Занден
К.Маркс
Ж.Г.Мид
Л.Толстой
......................................гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.
Эрх
Социал үүрэг
Үндсэн үүрэг
Статус буюу байр суурь
................. эзэлж буй байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц.
Байр суурь
Социал үүрэг
Социал эрх
Нийгмийн бүтэц
Хүйс үндэс угсаа зэрэг нь ямар байр суурь
вэ?
Төрөлх
Олдмол
Үндсэн
Мастер
Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурь нь ямар байр суурь вэ?
Төрөлх
Олдмол
Үндсэн Мастер
Аль нь ч биш
Нийгмийн бүтцийн макро түвшний ойлголт нь:
Нийгмийн институт
Нийгмийн байр суурь
Нийгмийн үүрэг
Бүгд зөв
“Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог” гэсэн Э.Дюркгеймийн тайлбар нь онолын аль хандлагад хамаарах вэ?
Марксизм
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Бүтэц-үүргийн онол
Дээрх бүгд зөв
“Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг” гэсэн К.Марксын тайлбар нь онолын аль хандлагад хамаарах вэ?
Марксизм
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Бүтэц-үүргийн онол
Дээрх бүгд зөв
“Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэсэн Ж.Г.Мидийн тайлбар нь онолын аль хандлагад хамаарах вэ?
Марксизм
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Бүтэц-үүргийн онол
Дээрх бүгд буруу
....................................гэдэг нь хоёр ба түүнээс тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.
Нийгмийн институт
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн байр суурь
Нийгмийн үүрэг
Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцийг .........................гэнэ.
Нийгэмшилтийн агент
Нийгэмшилтийн зохицуулагч
Нийгэмшилт
Нийгмийн бүтэц
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг ................. гэнэ
Нийгэмшилт
Нийгэм
Гажуудал
Хяналт
Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч болох үйл явцыг ........................ гэнэ.
Нийгэмшилт
Адилсал
Байр суурь
Хувь хүн
Дараах өгөгдлөөс нийгмийн гажуудалд хамаарахыг олно уу?
Гэмт хэрэг
Сэтгэцийн өвчин
Архидалт
Биеэ үнэлэлт
Дээрх бүгд зөв
Албан ёсны хяналтад үл хамаарах өгөгдлийг олно уу?
Ажлаас нь халах
Торгох
Эрхийг нь хасах
Нүд үзүүрлэх
Хорих
1а2b3c
1c2a3b
1a2c3b
1c2b3a
Албан бус хяналтын төрөлд үл хамаарах өгөгдлийг олно уу?
Шоолох
Зэмлэх
Үглэх
Шүүмжлэх
Эрхийг нь хасах
Нийгмийн хяналтыг юу гэж ангилдаг вэ?
албан ба албан бус
төрөлх ба олдмол
хяналт ба уламжлалт
Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг аялдах (……………………………) үйлдэл гэнэ.
девиаци
конформист
пропорц
хяналт
.......................нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.
Нийгэм
.Бүлэг
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрлийг сонгоно уу
Гэмт хэрэг
Сэтгэцийн өвчин
Биеэ үнэлэлт
Хар тамхи
Зөвхөн А ба В
Зөв ойлголтыг сонгоно уу.
Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг
Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг
Нийгэмшилт нь хүн удамшихаар дамждаг
Нийгэмшилт нь төрөлхөөс заяагдмал
Нийгмийн инститийн гол зорилго юу вэ?
Нийгмийг хөгжүүлэх
Нийгмийн дэвшлийг хангах
Нийгмийн хэрэгцээг хангах
Нийгмийн өөрчлөлтийг бий болгох
Зөв харгалзуулна уу
a2 b3 c4 d1 e5
a1 b2 c3 d4 e5
a3 b5 c1 d2 e4
a5 b3 c1 d2 e4
