wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

хуваарилалтын суваг-мэдлэг шалгах асуулт

Total questions: 8

Worksheet time: 24mins

Name
Class
Date
1.

Эдгээрээс аль нь хуваарилалтын сувгийн оролцогч биш вэ?

a)

Хэрэглэгч

b)

Өрсөлдөгч

c)

Бөөний худалдаачин

d)

Үйлдвэрлэгч

2.

Эдгээрээс уламжлалт зохион байгуулалттай систем аль нь вэ?

a)

Сувгийн нэг гишүүн бусдыгаа манлайлах эзэмших нь элбэг

b)

Эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн хүрэхэд сүүлийн гишүүн бус бүх гишүүд нэгэн зэрэг ашиг олно.

c)

2 буюу түүнээс дээш компаниуд хүчээ нэгтгэж маркетингийн боломжийг хамтран эзэмших тогтолцоо юм.

d)

Гишүүн болгон өөрийн эрх ашгийн хүрээнд ажиллана

3.

Эдгээрээс нь бөөний худалдаачдын төрлүүдээс аль нь биш вэ?

a)

Бие даасан бөөний худалдаачид

b)

Брокер

c)

Франчайзинг

d)

Агент

4.

Зуучлагчдын тоог шийдвэрлэх гурван чиглэл аль нь вэ?

a)

Эрчим түгээлт, түгээлтийн онцгой эрх, сонгомол түгээлт

b)

Эрчим түгээлт, түгээлтийн онцгой эрх, шилэгдмэл онцгой эрх

c)

Эрчим түгээлт, сонгомол түгээлт, сондгой түгээлт

5.

Эдгээр хариултуудаас тэг түвшингийн суваг аль нь вэ?

a)

Барааг хэрэглэгчдэд шууд худалддаг үйлдвэрлэгчийг хэлнэ.

b)

Хоёр төрлийн зуучлагчтай.

c)

Гурван зуучлагчтай байх ба бөөний худалдаачид, жижиг бөөний худалдаачид, жижиглэн худалдаачид байна.

d)

Нэг төрлийн зуучлагчаас бүрдэнэ.

6.

"Шинээр жижиглэнгийн худалдаа эрхлэгчид илүү хямд үнээр санал болгодог боловч яваандаа өргөждөг" гэсэн онол аль нь вэ?

a)

Цагираган онол

b)

Шугаман онол

c)

Дэлгэрэх онол

d)

Хувиарлах онол

7.

Доорх хариултуудаас маркетингийн босоо тогтолцоог зөв тодорхойлсон хариулт аль нь вэ?

a)

Уламжлалт тогтолцооны эсрэг бөгөөд үйлдвэрлэгч, бөөний худалдаачид, жижиглэн худалдаачдаас бүрдсэн нэгдсэн тогтолцоо юм.

b)

Үйлдвэрлэл түгээлтийн үе шат нь нэг эзэмшилд байдаг тогтолцоог хэлнэ.

c)

Нэг хүний эзэмшилд байгаагаас нь шалтгаалахгүйгээр үйлдвэрлэлийн хэмжээ, хүч чадлаасаа хамаарч түүнд оролцогчдын аль нэг нь гол зохицуулах үүрэгтэй.

8.

1. Маркетингийн суваг гэж юу вэ?

a)

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд хүргэх үйл явцад оролцож байгаа байгууллага болон хувь хүмүүс

b)

Бараа үйлчилгээг хэрэглэгчийн хүссэн үед тохиромжтой газар, тохиромжтой хэмжээгээр хүргэх үйл ажиллагаа

c)

Барааг хэрэглэгчдэд хүргэж түүнийг өмчлөх эрхийг олгож байгаа ямар ч зуучлагчийн гүйцэтгэж байгаа ажлуудыг хэлнэ.

d)

Сурталчилгаа явуулах суваг