WorksheetsХангайн магтаалаа сэргээн санацгаая
Total questions: 5
Worksheet time: 3mins
"... Гурван тохой
Хурц тоорой мод нь
Дөрөө зуран байдаг гэнэ.
Гурвалжин зоотой
Бор халзан туулайг чинь
Гунан хар бүргэд нь
Аван барин шүүрэн байна гэдэг маань..." хэсэгт хангайн аль хэсгийг дүрсэлсэн байна вэ?
Хангай ханы
Гундаа шар нуруунд
Хангай ханы
Харанхуй хар модондоо
Баруун талыг нь
Барин түшин гарвал даа
Зүүхэн талыг нь
Барин түшин гарвал даа
Магтаалын бадаг бүрийн төгсгөлд яагаад "...Ийм л сайхан Хангай чинь
Манай лаа Идэр Тэрхийн
Өвгөн буурал, баян Хангай
Нутаг минь ээ." хэмээх хэсгийг давтан шүлэглэсэн бэ?
Магтаалын айзам хэмнэлийг тэнцүүлж, Хангай ханыг дүрслэн шүлэглэж буйгаа тодруулахын тулд
Магтаалын айзам хэмнэлийг тэнцүүлэхийн тулд
Хангай ханыг дүрслэн шүлэглэж буйгаа тодруулахын тулд
Шүлгийн мөр шадыг олон болгохын тулд
Магтаалын "Хангай ханы
Хүрэн хүдэр баян
Загал уул нь сүүмэлзэн харагдаад..." хэсгийг ажиглаад, Хангай хааныг хаанаас харан дүрсэлснийг тодорхойлоорой.
Баруун талаас
Ойроос
Алсаас
Зүүн талаас
"...Гурван тохой
Хурц тоорой мод нь
Дөрөө зуран байдаг гэнэ." хэмээн шүлэглэсэн хэсэгт ямар уран дүрслэл байна вэ?
Амьгүй зүйлийг амьтай болгож амьдчилсан.
Бодит байдлыг хэтрүүлэн дүрсэлсэн.
Бодит байдлаас багасгаж дүрсэлсэн.
Амьгүй зүйлийг хүнтэй адилтгаж, хүншүүлсэн.
"... Хангай ханы
Харанхуй хар модондоо
Барин түшин орон очвол
Ханцуйтай гарын чинээ
Хар халиун хэрэм нь
Халин дүүлээд... " хэсэгт хангайн аль талыг дүрсэлсэн бэ?
Хойд тал
Урд тал
Баруун тал
Зүүн тал
