Worksheets8р анги
Total questions: 16
Worksheet time: 24mins
Олон улсын СИ системд массын үндсэн нэгж юу вэ?
Миллиграмм
Килограмм
Грамм
Тонн
Электрон жинлүүр ашиглан бөмбөгний массыг 4 удаа хэмжиж үзэв. 1-р хэмжилт -280, 1гр, 2-р хэмжилт -278,2гр, 3-р хэмжилт 275,8гр бөгөөд 4-р хэмжилт нь 279,1гр бол бөмбөгний дундаж массыг зөв тооцоолсон нь аль нь вэ?
2784 гр
2783,3 гр
278,3 гр
278 гр
Хугацааны нэгжүүдийг зөв нэрлэснийг олоорой.
Цаг, өдөр, сар, жил, секунд
Өдөр, жил, сар, литр
Секунд, децибил, минут, өдөр
Жил, сар, өдөр, грамм
20дм3 бие хэдэн литр шингэнтэй тэнцүү байх вэ?
20 мл
20 л
2 л
200 л
Дараах зургийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тайлбарласан аль нь вэ?
Мөс усан дээр хөвдөг
Ус нь мөсийг хөвүүлж бас живүүлж болно
Мөс уснаас бага нягттай учир хөвж байна
Мөс нь хэмжээлшгүй том далайтай харьцуулахад жижиг учраас хөвж байна
1м3 хөнгөнцагаан ба 1м3 шилний аль нь хөнгөн бэ?
Хөнгөнцагааны нягт 2700кг/м3, шилний нягт 1200кг/м3
Шил хөнгөн байна
Эзлэхүүн нь ижил учир тэнцүү
Хөнгөнцагаан хөнгөн байна
Нягт нь массаас урвуу хамааралтай
Хүчийг хэмждэг пүршээр хийсэн багаж бол.....юм.
Секундомер
Динамометр
Спидометр
Пүршин жинлүүр
Бүгд хүчний нэгж байх нөхцөлийг сонгоорой.
10Н, 1кН, 1МН
10кН, 10л, 100Н
100г, 10Н, 1МН
10МН, 11кН, 1с
Дараах бодисын нягтыг багаас их уруу эрэмблэн байрлуулаарай.
Хөөсөнцөр, ус, мөнгөн ус, зэс
Мөнгөн ус, зэс, ус, хөөсөнцөр
Ус, хөөсөнцөр, зэс, мөнгөн ус
Хөөсөнцөр, ус, зэс, мөнгөн ус
10см урттай, 20см өндөртэй, 30см өргөнтэй тэгш өнцөгт шилэн саванд хэдэн литр ус багтах вэ?
0,6л
0,6мл
6л
60мл
1 цаг 30 минутанд нийт хэдэн секунд байх вэ?
90 минут
5400 сек
3600 сек
1800 сек
1. Масс хэмжих багажнууд бүгд зөв байгааг сонгоно уу?
Шугам, хөшүүргэн жинлүүр, пүршин жинлүүр
Хөшүүргэн жинлүүр, секундомер, пүршин жинлүүр
Дэнс, электрон жинлүүр, ахуйн жинлүүр
Электрон жинлүүр, ахуйн жинлүүр, мензурк
Дараах зургуудыг ажиглаад энергийг зөв нэрлэж бичсэнийг олно уу.
1-гэрлийн энерги,
2-цөмийн энерги,
3-байршлын энерги
1-дулааны энерги, 2-хөдөлгөөний энерги,
3-химийн энерги
1-механик энерги,
2-химийн энерги,
3-гэрлийн энерги
1-цахилгаан энерги, 2-дуу авианы энерги,
3-дулааны энерги
Гар генератор хөдөлгөөний энергийг цахилгаан энергид хувиргадаг бол ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Энерги үүсгэгч
Энерги хувиргагч
Энерги тээгч
Энерги зөөгч
Цахилгаан зууханд 240Ж цахилгаан энерги өгөхөд 160Ж энергийг дулааны энерги болгон хувиргажээ. Ямар хэмжээний энерги үр ашиггүй зарцуулагдсан бэ?
67%
33%
100%
0%
Штангенциркуль багажийн заалтыг тооцоолж олоорой.
Үндсэн шугамын заалт 6мм, нониусын 26 дахь зураас дээр үндсэн шугамын заалт давхцсан бөгөөд багажийн нарийвчлал 0,02мм юм.
6,52 мм
156,52 мм
65,2 мм
6,52 см
