NEW
Font size
WorksheetsБондын үнэ ба өгөөж
Total questions: 9
Worksheet time: 10mins
1. Бондын үнэ буюу өнөөгийн үнэ цэнийг тооцоход бондоос орж ирэх ирээдүйн мөнгөн урсгалуудыг бондын купоны хүүгээр хорогдуулж тооцдог.
үнэн
худал
2. Капитал-индекс /TIPS/ үнэт цаасыг тооцоолохдоо үндсэн төлбөр ба купоны хүүг инфляц/дифляцаар тохируулдаг.
Үнэн
Худал
3. Бондын купоны хүү нь үр ашигт хүүгээс өндөр үед түүний зах зээлийн үнэ өндөр байдаг. Бондын зах зээлийн өгөөж ба үнэ хоорондоо урвуу хамааралтай.
Үнэн
Худал
4. Бондын зээлжилтийн зэрэглэлийг тогтооход 1. нөхөлтийн харьцаа, 2. хөшүүргийн харьцаа 3. хөрвөх чадварын харьцаа, 4. ашгийн харьцаа, 5.мөнгөн урсгал-ба-өр төлбөрийн харьцааг чухалчилж үздэг.
Үнэн
Худал
5. Засгийн газар ба томоохон корпорац бондын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлага аа бүрэн биелүүлэх чадвартай тул “төлбөрийн чадварын урамшуулал” /default premium/ -ыг төлөх шаардлагагүй.
Үнэн
Худал
1. Бондын нэрлэсэн үнэ $1000, нэрлэсэн хүү жилийн 10%, хугацаа дуусахад 4 жил дутуу байгаа. Бондын хүүг хагас жил тутамд тооцно гэвэл шаардах өгөөжийн хэмжээ 12% байхад зах зээлийн үнэ хэд байх вэ?
A. $939.3
B. $1000
C. $937.9
D. $936.6
2. Бондын нэрлэсэн үнэ $1000, нэрлэсэн хүү жилийн 10%, хугацаа дуусахад 28 жил дутуу байгаа. Бондын хүүг хагас жил тутамд тооцно гэвэл шаардах өгөөжийн хэмжээ 9% байхад зах зээлийн үнэ хэд байх вэ?
A. $948.9
B. $1000
C. $1101.6
D. $994.6
3. 2. Бондын нэрлэсэн үнэ нь $1,500 ба жилийн 9% купонтой, купоноо хагас жил тутамд олгодог ба бонд 8 жилийн хугацаатай. Бондын шаардлагатай өгөөж 12% бол үнэлгээг хийнэ үү.
A. $1954.8
B. $1272.6
C. $1276.5
D. $1752
4. Бондын үнэ 104:16. Купоны төлбөр $110 ба хоёр сарын өмнө купон төлөлт хийгдсэн. Тус компани жилд нэг удаа купоноо олгодог бол хөрөнгө оруулагчдын төлөх нийт үнэ /нэхэмжлэхийн үнэ/ хэд вэ?
A. $1,054
B. $1,045
C. $1,063
D. $1,051
