wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

эрх зүй төрийн онол

Total questions: 20

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

1. Батлагдсан актыг батламжлан ёсчлоод төрийн албан ёсны хэвлэлд нийтлэх үйл явц аль нь вэ?

a)

эрх зүйн хэм хэмжээний актын төслийг хэлэлцэх

b)

эрх зүйн хэм хэмжээний акт үйлчлэх

c)

эрх зүйн хэм хэмжээний актыг нийтлэх

d)

эрх зүйн хэм хэмжээний төслийг батлах

2.

2. Эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх гэдэг нь төрийн эрх бүхий дээд байгууллагаас тогтоол захирамж актыг батлан гаргах үйл явц юм.

a)

Үнэн

b)

Худал

3.

3. Эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх үйл явц нь төрийн эрх мэдлээр дамжин хэрэгжих үйл ажиллагаа болохын хувьд хэдэн үе шатаар явагдах вэ?

a)

2

b)

4

c)

3

d)

5

4.

4. Эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх үйл явцаас илүүцийг ол.

a)

эрх зүйн хэм хэмжээний актын санааг олох

b)

эрх зүйн хэм хэмжээний актын төслийг бэлтгэх

c)

эрх зүйн хэм хэмжээний акт үйлчлэх

d)

эрх зүйн хэм хэмжээний актын төслийг батлах

5.

Эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх нь дурын субъектив хүсэл зоригийн илэрхийлэл биш харин объектив байдлын зайлшгүй хэрэгцээ шаардлагыг шууд хангаж хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

a)

Үнэн

b)

худал

6.

............ гэдэг нь нэг талаас хууль зъүйн хувьд хүчин төгөлдөр болж, эрх зүйн хүчин чадалтайгаар мөрдөгдөх явдлыг хангах нөгөө талаас эрх зүйн зохицуулалтын механизм бүрэлдэх боломж нээгдэх гэсэн утгыг илэрхийлнэ.

a)

Эрх зүйн хэм хэмжээний акт үйлчлэх орон зай

b)

Эрх зүйн хэм хэмжээний хязгаар

c)

Эрх зүйн хэм хэмжээний актын хэмжээ

d)

Эрх зүйн хэм хэмжээний актын үйлчлэл

7.

Тухайн актад цаг хугацааг нь шууд заагаагүй бол төрийн төв хэвлэлд нийтлэгдсэнээс хойш хэдэн хоногийн дараа үйлчилж эхлэхээр тооцсон байдаг вэ?

a)

7 хоног

b)

10 хоног

c)

1 сар

d)

14 хоног

8.

Цаг хугацааны үйлчлэл нь ихэнх тохиолдолд ямар шинжтэй байдаг вэ?

a)

Нийтлэг биш, хязгаарлагдмал

b)

нийтлэг, хязгаарлагдмал биш

c)

нийтлэг, хязгаарлагдмал

d)

нийтлэг биш, хязгаарлагдмал биш

9.

Нутаг дэвсгэр гэдэгт хамаарахгүйг ол.

a)

улсын хил хязгаарт багтах хуурай газар

b)

газрын хэвлий

c)

бүгд зөв

d)

ус, агаарын орон зай

10.

Эрх зүйн хэм хэмжээний актыг ямар шинжээр нь түр зуурын буюу нэг удаагийн, байнгын буюу тогтвортой гэж ангилдаг вэ?

a)

үйлчлэх орон зайн хамаарлаар нь

b)

үйлчлэх хүчин чадлаар нь

c)

үйлчлэх онцлог шинжээр нь

d)

цаг хугацааны онцлог шинжээр нь

11.

Норматив агуулгын үргэлжилсэн байдлыг хангаж тохиолдлын буюу тодорхой нөхцөл байдлуудыг тоочин тодорхойлж нэг бүрчилсэн шинжээр нь заах, өгүүлэмжийн прагматик байдлаар томъёолдог арга аль нь вэ?

a)

Либерал томъёоллын арга

b)

Казусын томъёоллын арга

c)

Хийсвэрлэн томъёоллын арга

12.

Эрх зүйн хэм хэмжээний актыг системчлэх хэдэн арга байдаг вэ?

a)

5

b)

3

c)

7

d)

1

13.

Харьцангуй хосолсон шинжтэй байх ба хэд хэдэн актыг нэгтгэн төрөлжүүлэх замаар системчлэлийн оновчтой бүтэц үүсгэн зохих дэс дараалалд оруулж цэгцлэн ангилах арга аль нь вэ?

a)

Интерфикаци

b)

кодификаци

c)

инкорпораци

d)

зөв хариулт байхгүй

e)

Консолидаци

14.

Нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байгаа эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бэлтгэн гаргах үйл ажиллагааг үндсэнд нь ................ гэнэ.

a)

Эрх зүй бүтээх үйл ажиллагаа

b)

Хууль бүтээх үйл ажиллагаа

c)

эрх зүй зохицуулах зүйл ажиллагаа

d)

хэм хэмжээчлэх үйл ажиллагаа

15.

Хууль бүтээх боловсруулах үйл ажиллагаа хэдэн үе шаттай явагддаг вэ?

a)

8

b)

3

c)

6

d)

2

e)

4

16.

Парламентын чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлэг ямар шатанд явагдах вэ?

a)

5

b)

3

c)

2

d)

4

17.

Эрх зүй бүтээх үйл ажиллагаанд баримтлах зарчмуудаас илүүцийг ол.

a)

хууль тогтоомж хүртээмжтэй байх

b)

хууль тогтоомж уян хатан нийгмийн гишүүдэд ойлгомжтой хялбар байх

c)

хууль тогтоомж нь улсын их хурлын ёсонд нийцсэн байх

d)

хууль тогтоомж үр нөлөөтэй байх.

18.

Байнгын хороогоор хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, түүнд олон нийтийн оролцоог хангах үйл явц нь 3-р үе шат юм.

a)

үнэн

b)

худал

19.

Монгол улсын үндсэн хуульд хэн хууль санаачлах эрхтэй вэ?

a)

ерөнхийлөгч

b)

засгийн газар

c)

улсын их хурлын гишүүн

d)

бүгд зөв

20.

Хууль тогтоох үйл ажиллагаа буюу үндсэн үе шат нь хэдэн үе шатаас бүрдэх вэ?

a)

9

b)

4

c)

7

d)

5

e)

3