Worksheetsяруу найраг
Total questions: 26
Worksheet time: 36mins
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлгийн эшлэлүүдээс хүний амьдралын талаар илэрхийлсэн хэсгийг олно уу?
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэх
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад жавартай өвлийн хүйтнийг
Найртай багын омгоор Найдангуйн таван хорын эрхэнд хучигдах
Намрын хонгор салхи ирэхэд навч цэцгийн дуртмал өнгө сулрах
Хөх өвлийн дохио ирэхэд хөвчийн өндөр дээгүүр цас будрах
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлгийн эшлэлүүдээс хүний амьдралын талаар илэрхийлсэн хэсгийг зөв дараалалд оруулна уу?
1.Захирч сургагчдын сургаалыг огоорон, зальхай найман номыг даган явсан нас
2.Найртай багын омгоор Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж явсан үе
3.Хүчин ба оюун билиг сулран хомстож хүчтэй үйлийн эрхийг дагах үе
4.Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд элдэв наадам тохууныг даган явсан нас
2341
4231
4123
2413
3214
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлгийн далд утгыг тодорхойлсныг олоорой
Хүн амьдралыг гэнэн томоогүй аливаа үйлийг гэгээлгээр хардаг
Хүний бие гэгч нь төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн жамаас хазайхгүй.
Хүний залуу нас хийж бүтээх эрч хүчтэй ч алдаа оноо ихтэй ихтэй, өөртөө итгэлтэй байдаг үе юм.
Биеийн болон ухааны тамир барагдаж өвдөх нь их болох, үхэх нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх
Алдаа оноогоо цэгнэж аливаад ул суурьтай хандаж, буруу зөвийг дэнслэх нь их болж ухаардаг
Онолын ойлголтоо бататгаарай. Зохиолын өгүүлэмжээр дамжин шууд илэрдэггүй гүн бүтэц дэх утгыг ..........гэнэ.
Зохиолын сэдэв
Зохиолын утга санаа
Зохиолын хам сэдэв
Зохиолын далд утга
Өгүүлэгдэхүүний бүтэц
Суралцахуйн зорилтын хүрээнд онолын ойлголтоо бататган зөв харгалзуулаарай.
1. Сэдэв А.Тухайн зохиолын үйл явдлаар дамжин илэрч байгаа үндсэн дүгнэлт
2. Утга санаа В. Зохиол бүтээлд шууд болон шууд бусаар өгүүлж байгаа санаа
3. Хам сэдэв С. Зохиолын өгүүлэмжээр дамжин шууд илэрдэггүй гүн бүтэц дэх утга
4. Далд утга D.Зохиолд үзүүлж байгаа хэрэг явдлын дараалал
5. Өгүүлэгдэхүүний бүтэц E.Бичвэрийн дотор үзүүлсэн орон цаг болон нөхцөл байдал
1b,2a,3e,4c,5d
1a,2b,3d,4e,5c
1c,2d,3e,4b,5a
1b,2d,3e,4a,5c
1d,2a,3c,4b,5e
“Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий тал дор яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал” гэсэн хэсэгт хүний амьдралын ямар дүр зураг, сэтгэл санааны байдлыг илэрхийлж байна вэ?
Хаврын улиралд хүний сэтгэл тэнэгэр сайхан байгаа байдлыг илэрхийлсэн.
Зуны улиралд наадам цэнгэлийн аялгуунд хүний сэтгэл хөхүүн цэнгэлтэй жаргалтай байгааг илэрхийлсэн.
Намрын улиралд хүний сэтгэл бодлогошронгуй гуниглангуй байгаа байдлыг илэрхийлсэн.
Өвлийн улиралд хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг ярилцаж байгааг илэрхийлсэн.
Монгол хүний бахархалт баяр бол эрийн гурван наадам юм гэдгийг илэрхийлсэн.
Зохиолоос авсан монгол хүний эрхлэх аж ахуй, амьдралын дүр зургаас хам сэдвийг тодорхойлоорой.
“Өнөр сайхан төл баян хотыг чимэх, хүүхэд багачууд гийнгоолох, хурдан морь яралзан ирэх, өрх бүрийн үүднээ айраг найрын үнэр сэнгэнэх, гэрийн эзэн үнэг чоно гөрөөлөхөөр одох, эхнэр хүүхэд аарц нэрэх, хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцах”
Шашны хам сэдэвтэй
Улс төрийн хам сэдэвтэй
Түүхийн хам сэдэв
Нийгэм ахуй хам сэдэв
Соёлын хам сэдэв
Д.Нацагдорж ”Дөрвөн цаг” шүлэгт “мянга мянган хавар”, “мянга мянган жил” гэсэн давталтаар шүлгийн санааг хэрхэн гүнзгийрүүлж, ертөнц болоод амьдралын жамыг өгүүлсэн байна вэ?
Монгол оронд мянга мянган удаа хавар болж, дөрвөн улирал ээлжилж байдаг.
Хүний амьдралын төрөх , өсөх, ухаажих, өтлөх жам ёс дөрвөн цагийн хэлхээнд мөнхөд үргэлжилж байдаг.
Монгол оронд жил бүрийн хавар мянга мянган төл мал хүлээн авч, баян хотыг чимдэг гэсэн санааг өгүүлсэн
Жил бүр мянган мянган үйл явдал өрнөдөг гэсэн санааг өгүүлсэн.
Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэг /Г.Нандинбилэг нар. Уран зохиол X. 2019 он. 52-53 тал/
Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар
Монголын сайхан орон дор жил жил дэлгэр
Энх улирал ханхлах дор хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоорох дор морь мал ханагар
Холхи наран ойртож хасын цас хайлах дор
Хуучин дэлхий халагдаж, хамаг юм шинэднэ
Хөхөрсөн мод цэцэглэж, хүүхэд багачууд наадах дор
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
Шүлгийг хэрхэн бадагласан байна вэ?
Хос уянга буюу хоёр мөрт
Гуравт буюу гурван мөрт
Дөрөвт буюу дөрвөн мөрт
Тавт буюу таван мөрт
“Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар” гэсэн шадыг “Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар ирлээ” гэвэл эхийн найруулгад өөрчлөлт гарах уу?
Үг илүүдэж шүлгийн айзам хэмнэл алдагдана.
“Хавар ирлээ” гэдэг нь учир зүйн алдаа болно.
Өөрчлөлт гарахгүй.
Ирлээ гэдэг үг оновчгүй тул “боллоо” гэдэг үгээр солих хэрэгтэй.
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлэг /Г.Нандинбилэг нар. Уран зохиол X. 2019 он. 48-49 тал/
Намар. Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна л
Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л
1.Шүлгийг хэрхэн бадагласан байна вэ?
Хос уянга буюу хоёр мөрт
Гуравт буюу гурван мөрт
Дөрөвт буюу дөрвөн мөрт
Тавт буюу таван мөрт
“ Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад ” гэсэн шадыг “Навч цэцгийн дуртмал сайхан өнгө нь сулраад” гэвэл эхийн найруулгад өөрчлөлт гарах уу?
Сайхан гэдэг үг оновчгүй, “хосолмол” гэдэг үгээр солих хэрэгтэй
Өөрчлөлт гарахгүй
Үг илүүдэж шүлгийн айзам хэмнэл алдагдана
“Дуртмал” гэдэг үгийн утгыг дэлгэрүүлж, найруулга илүү сайхан болно.
“Өглөөний хяруу сувдын адил гилтгэнэн бууралтахуйяа
Гадаа сойсон морь бөн бөн чичирнэ.” гэсэн зохиолоос авсан дараах эшлэлд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн байна вэ?
Адилтгал
Зүйрлэл
Амьдчилал
Хүншүүлэл
Шүлгийн дараах бадгийн толгой болон сүүл холбоцыг ажиглан, зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
Холхи наран ойртож, хасын цас хайлах дор
Хуучин дэлхий халагдаж, хамаг юм шинэднэ.
Хөхөрсөн мод цэцэглэж, хүүхэд багачууд наадах дор
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
Толгой холбоц нь АААА буюу дагнасан, сүүл холбоц нь АВАВ салаавчлах холбоц
Толгой холбоц нь АВАВ буюу салаавчлах холбоц, сүүл холбоц нь АААА дагнасан холбоц
Толгой холбоц нь АВВА буюу хаших холбоц, сүүл холбоц нь АВАВ салаавчлах холбоц
Толгой холбоц нь АВВА буюу хаших холбоц, сүүл холбоц нь АВАВ салаавчлах холбоц
Дараах эшлэлээс эсрэг утгатай үгийг хэрэглэсэн дүрслэл бүхий хэсгийг олоорой.
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Өрх бүрийн үүднээ айраг найрын үнэр сэнгэнэнэ. Ийнхүү сайхан ба баясгалантай, тийнхүү сайхан жаргалтай.
Буга хандгай урамдаж, уул усыг баясгах дор Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна
Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө зав үгүй.
Шүлгээс авсан уран дүрслэлүүдийг зөв харгалзуулаарай
1. Алтан дэлхийн уул тал А.Хүншүүлэл
2. Тэнгэрийн од оч мэт гялалзах В. Эсрэгцүүлэл
3. Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуу дор С. Адилтгал
4. Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаах D.Зүйрлэл
1b,2a,3d,4c
1с,2d,3b,4a
1a,2c,3d,4b
1c,2b,3a,4d
Зохиолчийн үнэлэмж, сэтгэлийн өнгө аяс илрээгүй хэсгийг олоорой
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ийм сайхан баясгалантай, тийм сайхан жаргалтай
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
Хээр хөдөөд таван хошуу мал бэлчинэ.
Зохиолоос авсан “Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юм сан” эшлэлд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн байна вэ?
Адилтгал
Багасгал
Амьдчилал
Хүншүүлэл
Зүйрлэл
Уншсан зохиолоос байгалийн өөрчлөлт хувирлыг сэтгэлийн өнгө аястай холбон харгалзуулаарай
1. Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаана А. идэр залуус алс газрыг сонирхон,сурахаар одно
2. сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд B. Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биесээ бодно.
3. Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад C. Сэтгэлийн дотохр уйтгарт бодол хааяа хааяа бодогдоно.
4. шарласан моддын навч хоёр нэгээр унахад D. Гэртээ суусан малчин дууг нь чагнан уярна.
5. Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Е. Идэр зулуу маочин түүнийг хураан исгэрнэ.
1c,2d,3e,4b,5a
1d,2b,3c,4a,5e
1d,2e,3c,4b,5a
1e,2d,3b,4c,5a
1b,2a,3е,4c,5d
Зохиогчийн сонгон хэрэглэсэн уран дүрийн үгсийн сангаас ойролцоо утгат үг орсон хэсгийг олоорой.
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ.
Хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг хэлэлцэнэ.
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө.
Шүлгээс авсан “Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал уул, ус, наран, саран лугаа нөхөрлөнө.” эшлэлд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн байна вэ?
Адилтгал
Зүйрлэл
Хэтрүүлэл
Хүншүүлэл
Уншсан зохиолоос байгалийн өөрчлөлт хувирлыг сэтгэлийн өнгө аястай холбон харгалзуулаарай.
1. Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд A. Ийнхүү сайхан баясгалантай, тийнхүү сайхан жаргалтай
2. Өрх бүрийн үүднээ айраг найрын үнэр сэнгэнэнэ B. Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна.
3. Буга хандгай урамдаж уул усыг баясгахад C. Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ.
4. Өвлийн шөнө тэнгэрийн од оч мэт гялалзахуйяа D. Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай.
5. Өндөр газрын хүйтэн тэсгим тэсгим, ясгим ясгим E. Уудам талд жинчин хүний дуулах яруу
1c,2a,3b,4e,5d
1d,2b,3c,4a,5e
1d,2e,3c,4b,5a
1e,2d,3b,4c,5a
Зохиогчийн сонгон хэрэглэсэн уран дүрийн үгсийн сангаас эсрэг утгат үг орсон хэсгийг олоорой.
Монголын залуус нүүртээ цогтой, нүдэндээ галтай.
Хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг хэлэлцэнэ.
Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадах.
Буга хандгай урамдаж, уул усыг баясгахад үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна.
Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан мянга мянган жил өчүүхэн ч зав чөлөөгүй.
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлэг дэх буддын шашны ойлголтын тайлбарыг зөв харгалзуулна уу?
1 Дөрвөн далай
А. Гаслангаас тонилох буюу орчлонгоос тонилох, үхэхийг нирваан дүр олох хэмээмүй.
2 Зальхай найман ном
B. Нас нөгчсөн хүний урьд төрөлдөө үйлдсэн сайн муу үйлийн үр боловсролыг ялган шүүн шийтгэгч элч.
3 Найдангуйн таван хор
C. Хүмүүний төрөх, өтлөх, өвдөх, үхэх жам ёс.
4 Эрлэгийн элч
D. Өөртөө баян чинээлэг- бусдад хоосон ядуу, өөртөө амгалан-бусдад зовлон, өөртөө магтаал –бусдад буруушаал, өөртөө сайн нэр-бусдад муу нэр хүсэх ертөнцийн хүний унал гэм.
5 Нирваан
E. Шунал тачаал, урин хилэн, эргүү мунхаг, омог дээрэнгүй, атаа найдангуй хэмээсэн нисваанисын таван хор
1c,2a,3b,4d,5e
1a,2b,3c,4e,5c
1c,2d,3e,4b,5a
1b,2d,3e,4a,5c
1d,2a,3c,4a,5e
Д.Равжаа “Дөрвөн улирал” шүлгийн эшлэлүүдээс хүний амьдралын талаар илэрхийлсэн хэсгийг олно уу?
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэх
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад жавартай өвлийн хүйтнийг
Найртай багын омгоор Найдангуйн таван хорын эрхэнд хучигдах
Намрын хонгор салхи ирэхэд навч цэцгийн дуртмал өнгө сулрах
Хөх өвлийн дохио ирэхэд хөвчийн өндөр дээгүүр цас будрах
Шүлгийг уншаад үг хэллэгийн утгыг зөв харгалзуулаарай.
1. Шар A. Хууч хөөрөх буюу эртний түүх ярих
2. Жинчин B Хөгшид, настан
3. Зургаан мичид C. Аян тээвэр хийж, жин тээж яваа хүмүүс
4. Хуучин үгс D. Зургаан наснаас дээш агталсан эр үхэр
5. Өтгөс E. Сарны зурхайн ёсоор хүйтний тэмдэгт одон эрхэс
1d,2c,3e,4a,5b
1b,2d,3e,4c,5a
1d,2e,3c,4b,5a
1e,2d,3b,4c,5a
1c,2b,3d,4a,5e
