NEW
Font size
Worksheets9-р анги
Total questions: 28
Worksheet time: 28mins
Биеийн халахдаа гаднаас авсан дулааныг аль томьёогоор тооцоолох вэ?
Q=c·m·(t2-t1)
Q=I·U·t
Q= λ·m
Q=r·m
Буцлах температурт байгаа 1 кг шингэн бүрэн ууршихдаа авах дулааныг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . гэнэ.
Хайлахын хувийн дулаан
Түлшний шаталтын дулаан
Ууршилтын хувийн дулаан
. Хувийн дулаан багтаамж
Шатах түлшний массыг 2 дахин багасгахад ялгарах дулаан хэрхэн өөрчлөгдөх вэ?
2 дахин ихэснэ
2-оор багасна
2-оор ихэснэ
2 дахин багасна
Хайлах температурт байгаа 5 кг мөс бүрэн хайлахдаа зарцуулах энергийг ол. Усны хайлахын хувийн дулаан λ=330 кЖ/кг
165 кЖ
200 кЖ
1650 кЖ
100 кЖ
5 л усыг 10 °C - 60 °C хүртэл халаахад ямар хэмжээний дулааны энерги шаардагдах вэ? с=4200 Ж/кг°C
1050 кЖ
100 кЖ
525 кЖ
25 кЖ
0 °C температуртай 3 кг ус бүрэн царцахдаа ямар хэмжээний дулааны энергийг гадагшлуулах вэ? Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг
330 кЖ
990 кЖ
800 кЖ
800 Ж
Хайлах температурт байгаа 500 г ямар бодис бүрэн хайлахдаа 33 кЖ дулааны энерги авах вэ?
Хар тугалга 25 кЖ/кг
Мөс 332 кЖ/кг
Хөнгөн цагаан 400 кЖ/кг
Алт 66 кЖ/кг
-10 °C температурт байгаа 1 кг мөсийг 0 °C хүртэл халаахад шаардагдах дулааны энергийг олно уу? c=2100 Ж/кг°C
2100 Ж
42 кЖ
0.21 кЖ
21 кЖ
2 кг усыг 50 °C-аас 20 °C хүртэл хөргөхөд ялгарах дулааны энергийг олно уу? c=4200 Ж/кг°C
252 kЖ
394 кЖ
2364 кЖ
394000 Ж
Хэчнээн хэмжээний усыг 0 °C-аас 100 °C хүртэл халаахад 42 кЖ дулаан энерги шаардагдах вэ? Усны хувийн дулаан багтаамж c=4200 Ж/кг°C
100 г
50 г
150 г
200 г
Буцлах температурт байгаа 1 кг усыг бүрэн уур болгоход шаардагдах дулааны энергийг олно уу? Усны уур үүсэхийн хувийн дулаан r=2300 кЖ/кг
4520 кЖ
100 кЖ
2300 кЖ
250 кЖ
Тасалгааны зургийг харуулав.
Өрөөг халаахаас өмнө температурыг нь термометр ашиглан хэмжжээ.
Өрөөг тасалгааны температуртай болтол халаахын тулд ямар хэмжээний дулаан өгөх шаардлагатай вэ?
/агаарын хувийн дулаан багтаамж c=1010 Ж/кг℃, агаарын нягт 1.3 кг/м3 /
246 кЖ
200 кЖ
240 кЖ
154 кЖ
2 кг масстай усны уур хөрөх явцыг температур хугацааны хамаарлыг графикаар харуулав. B ба D мужуудад ямар үзэгдэл явагдсан бэ?
Уур бүрэн шингэн төлөвт шилжих, ус бүрэн хатуу төлөвт шилжих
Хатуу төлвөөс шингэн төлөвт шилжих
Хийн төлөвөөс шингэн төлөвт шилжих
Ус уурших, мөс хайлах
Буцлах температурт байгаа 1 л бензинийг бүрэн ууршихад шаардагдах дулааны энергийг тооцоолно уу. /Бензиний ууршихын хувийн дулаан 230 кЖ/кг, нягт нь 760 кг/м3 /
230кЖ
760кЖ
174.8кЖ
163.3кЖ
Кельвин болон Цельсийн температурын хуваарийн холбоо аль нь вэ?
T=t0+273
tF0=1.8t0+32
t0=T+273
t0=1.8(tF0−32)
Усны буцлах температур 100 °С бол Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?
212 °F
32 °F
180 °F
0 °F
10 м зэс гулдмайг 10 °С-ээс 70 °С хүртэл халаахад түүний урт ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ? /Зэсийн шугаман тэлэлтийн коэффицент 17·10-6 °С-1/
1.02 см
10.2 см
0.01 см
102 см
100 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагааныг 50 °С-аар халаахад түүний эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ? /Хөнгөн цагааны шугаман тэлэлтийн коэффицент α=24·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /
3.6 см3
0.036 см3
0.36 см3
36000 см3
0 °С температурт 50 см3 эзлэхүүнтэй байсан мөнгө 100 °С температурт ямар эзлэхүүнтэй болох вэ? /Мөнгөний шугаман тэлэлтийн коэффицент α= 20·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /
50.3 см3
50 см3
20.03 см3
53 см3
Биеийн температурыг 10 °С - аар нэмэгдүүлэхэд хэдэн кельвинээр нэмэгдсэн бэ?
10 К
273 К
263 К
283 К
Хүйтэн аяганд халуун цай хийхэд дулааны энергиэ хэрхэн солилцох вэ?
Аяга дулаан авна, цай дулаан авна
Аяга дулаан авна, цай дулаан алдана
Аяга дулаан алдана, цай дулаан авна
Аяга дулаан алдана, цай дулаан алдана
0.3 кг масстай зэс биеийг 20℃ -аас30℃ хүртэл халаахад ямар хэмжээний дулаан шаардлагатай вэ? Зэсийн хувийн дулаан багтаамж 380 Ж/ кг℃
3420 Ж
2280 Ж
1140 Ж
114 Ж
Дулааны тоо хэмжээг ямар нэгжээр илэрхийлдэг вэ?
Жоуль
Паскаль
Ньютон
Атмосфер
Асуултын тэмдгийн оронд тохирох үзэгдлийг нэрлэнэ үү.
Талсжих
Сублимацлах
Царцах
Хатуурах
Асуултын тэмдгийн оронд тохирох үзэгдлийн нэрийг сонгоно уу.
Талсжих
Сублимацлах
Шингэрэх
Конденсацлах
Цацаргалт
Дулаан дамжуулал
Конвекц ба цацаргалт
Дулаан дамжуулал ба конвекц
Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү. Хий, шингэний урсгалаар бодис зөөгдөхийн хамт дулааны энерги зөөгдөхийг ............................ гэнэ.
Дулаан дамжуулал
Цацрал
Конвекц
Конденсац
Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү. Хатуу, шингэн, хийд бөөмсийн харилцан үйлчлэлийн дүнд халсан хэсгээс бага халсан хэсэг рүү дулааны энерги зөөгдөхийг ............................ гэнэ.
Дулаан дамжуулал
Цацрал
Конвекц
Конденсац
