wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

АОУС 705 quiz

Total questions: 10

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

Өөрчлөгдсөн дүгнэлтийн төрлүүдэд хамааралгүйг сонгоно уу?

a)

А. Сөрөг дүгнэлт

b)

Б. Хязгаарлалттай дүгнэлт

c)

В. Хамааралтай дүгнэлт

d)

Г. Татгалзсан дүгнэлт

2.

Аудитын ямар стандартын дагуу аудитор дүгнэлт боловсруулахдаа санхүүгийн тайлангуудад өгөх аудиторын дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай гэж дүгнэсэн нөхцөл байдалд тохируулан энэ стандартаар өөрчлөгдсөн тайлан бэлтгэж гаргах вэ?

a)

А. АОУС 705

b)

Б. АОУС 700

c)

В. АОУС 701

d)

Г. АОУС 702

3.

Аудиторын дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай нөхцөл байдал

a)

Олж авсан аудитын нотолгоондоо үндэслэн аудитор тухайн санхүүгийн тайлангууд нь материаллаг буруу илэрхийллээс нийтдээ ангид бус гэж дүгнэсэн ба ангид байгаа гэж дүгнэх аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авах боломжгүй байсан

b)

  Аудитор тухайн тайлангуудыг нийтдээ материаллаг буруу илэрхийллээс ангид бус байгаа гэж дүгнэх аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авах боломжгүй байсан

c)

Олж авсан аудитын нотолгоондоо үндэслэн аудитор тухайн санхүүгийн тайлангууд нь материаллаг буруу илэрхийллээс нийтдээ ангид гэж дүгнэсэн

d)

Олж авсан аудитын нотолгоондоо үндэслэн аудитор тухайн санхүүгийн тайлангууд нь материаллаг буруу илэрхийллээс нийтдээ ангид бус гэж дүгнэх боломжгүй болсон

4.

Ямар тохиолдолд сөрөг дүгнэлт гаргах вэ?

a)

А.Тайлан материаллагаар буруу илэрхийлэгдсэн бөгөөд өргөн тархсан

b)

Б. Материаллаг боловч бүрэн тархаагүй

c)

В. Нотолгоо олж авах боломжгүй байсан

d)

Г. Нотолгоо олж авах боломжгүй бөгөөд материаллаг болон өргөн тархсан

5.

Аудитор сөрөг дүгнэлт гаргахдаа сөрөг дүгнэлтийн үндэслэл хэсэгт тайлбарласан асуудлууд нь аудиторын дүгнэлтээр ноцтой нөхцөл үүсгэж байна гэдгийг тэмдэглэхдээ

a)

А. Үнэн зөв толилуулгын үзэл баримтлалын дагуу хийх тайлагналын хувьд бүхий л материаллаг байдлын үүднээс үнэн зөв толилуулсан  

b)

Б. Нийцлийн үзэл баримтлалын дагуу хийх тайлагналын хувьд бүхий л материаллаг байдлын үүднээс үнэн зөв толилуулсан  

c)

В. Үнэн зөв толилуулгын үзэл баримтлалын дагуу хийх тайлагналын хувьд үнэн зөв, итгэл үнэмшил төрүүлэхээр толилуулаагүй 

d)

Г. Аль нь ч биш 

6.

Хэрэв хязгаарлалттай дүгнэлт гаргах гэж байгаа бол “дээр дурьдсан тайлбарын дагуу” эсвэл “–д захирагдах” гэх зэрэг хэллэгийг дүгнэлтийн хэсэгт ашиглана.

a)

үнэн

b)

худал

7.

Хэрэв тодруулга хийх шаардлагатай мэдээллийг тодруулаагүйн улмаас санхүүгийн тайланг буруу илэрхийлсэн гэж үзсэн бол аудитор: 

a)

А. Тодруулга хийгдээгүй тухай засаглах эрх бүхий этгээдүүдтэй хэлэлцэх 

b)

Б. Орхигдсон мэдээллийн мөн чанарыг дүгнэлтийн үндэслэл хэсэгт тайлбарлах

c)

В. Хууль журмаар хориглосноос бусад тохиолдолд хэрэв практик боломжтой бөгөөд уг мэдээллийн талаар хангалттай хэмжээний зохистой нотолгоог олж авсан бол тэрхүү орхигдсон мэдээллийн тодруулгыг оруулах 

d)

Г. Дээрх бүгд 

8.

Аудиторын тайланд багтсан дүгнэлтийг аудитор өөрчлөхөөр бодож байгаа бол таамаглаж буй өөрчлөлтийг хийхэд хүргэсэн нөхцөл байдал болон уг өөрчлөлтийг илэрхийлэх хэлбэрийн талаар аудитор засаглах эрх бүхий этгээдүүдэд мэдэгдэнэ. 

a)

Үнэн

b)

Худал

9.

Аудитын хангалттай ба зохистой нотолгоо олж авч чадахгүйн улмаас аудитор дүгнэлт өгөхөөс татгалзаж байгаа бол АОУС 700-ийн 39-41-р зүйлд шаардсны дагуу  

a)

А. Аудиторын хүлээх хариуцлага бол АОУС-д нийцүүлэн ААН, байгууллагын санхүүгийн тайланд аудитыг гүйцэтгэж, аудиторын тайлан гаргах  

b)

Б. Дүгнэлтийн үндэслэл хэсэгт Хязгаарлалттай, Сөрөг болон Татгалзсан дүгнэлтийн үндэслэл гэсэн гарчгийн аль тохирохыг нэмж оруулах 

c)

В. Дүгнэлтийн үндэслэл хэсэгт дүгнэлтээ өөрчлөх болсон шалтгааныг тодорхойлох 

d)

Г. Олж авсан аудитын нотолгоо нь аудиторыг дүгнэлт өгөхөд хангалттай бөгөөд зохистой байж чадах эсэх тухай тайлбарыг тайландаа оруулах 

10.

Дүгнэлт гаргахад суурилах нотолгоог аудитор олж авах боломжгүй боловч  хэрэв илрээгүй буруу илэрхийллүүд байгаа бол санхүүгийн тайлангуудад тэдгээрийн үзүүлэх үр нөлөө  нь материаллаг болон өргөн тархаагүй байх боломжтой гэж дүгнэсэн бол ямар дүгнэлт гаргах вэ?

a)

А. Хэсэгчилсэн хязгаарлалттай дүгнэлт

b)

Б. Сөрөг дүгнэлт

c)

В. Татгалзсан дүгнэлт

d)

Г. Хязгаарлалттай дүгнэлт