wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн харилцаа11

Total questions: 20

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

1.Нийгмийн гишүүдийг эрүүл мэндийн үйлчилгээ авах үйлээр нь :

   1дэх ангид эдийн засаг, санхүүгийн хувьд амжилттай байгаа

   2 дахь ангид цалингаараа амьдардаг дундаж хэсгийнхнийг

   3дахь ангид ур чадвараараа бага, даржин амьдралтай хэмээн хуваан судалсан судлаач  хэн бэ?

a)

Ө.Күүс            

b)

Д.Датон        

c)

Гилберт      

d)

Калл

2.

Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь:

1-рт санхүүгийн боломж, 

2-рт ядуусын соёл,

3-рт нийгмийн институтын

саад бэрхшээлтэй   холбоотой гэж хэн дүгнэсэн бэ?

a)

Ө.Күүс              

b)

Д.Датон     

c)

  Калл

d)

Гилберт     

3.

.” Капитал”, “ Коммунист намын тунхаг” бүтээлийг   хэн бичсэн бэ?

           

a)

М.Вебер

b)

О.Райт

c)

Л.Уорнер

d)

К.Маркс

4.

.” Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэдэг. Энэ нь ангийн зөрчилд хүргэх ба ангийн зөрчил нь  нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог.”  гэж хэн үзсэн бэ?

        

a)

М.Вебер

b)

О.Райт  

c)

Л.Уорнер   

d)

К.Маркс

5.

Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлага хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

язгуур

b)

анги

c)

боолчлол

d)

каст

6.

Газар тариаланд анжисыг нэвтрүүлсэн нь тариалангийн цар хэмжээ, үр өгөөжийг ихээр нэмэгдүүлж, түүнийг дагасан суурьшил, солилцоо, зохицуулалтуудыг бий болгосон. Энэ нь нийгмийн ямар хэв маяг вэ?

     

a)

Ан агнуур, түүврийн нийгэм

b)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

c)

газар тариалангийн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм 

e)

цэцэрлэг аж ахуйн нийгэм

7.

Статусын бүлэг, намын ялгарал нь давхраажилтанд нөлөөлдөг  гэж үзсэн судлаач хэн бэ?          

a)

М.Вебер

b)

О.Райт    

c)

Л.Уорнер

d)

К.Маркс

8.

Аль нь нийгмийн давхраажилтын талаар өгүүлсэн бүтээл биш вэ?

           

a)

“ Анги, нам,статус” 

b)

“ Коммунист намын тунхаг”

c)

капитал 

d)

“ Хуулийн амин сүнс”

9.

”Анги, статус, нам”  бүтээлийг  хэн бичсэн бэ?

         

a)

М.Вебер

b)

О.Райт

c)

Л.Уорнер 

d)

К.Маркс

10.

Эртний Грек, Ром, 1850 он хүртэл Америкийн өмнөд,  ХХ зуунд Германы нацист, ЗХУ-ын коммунист лагерьт  байсан ба өнөө үед далд хэлбэрээр оршсоор байгаа гэж үздэг давхраажилтын хэт маягийг нэрлэнэ үү.

              а.              б.                 в.                г.

a)

анги  

b)

язгуур

c)

каст

d)

боолчлол

11.

Өндөр боловсролтой , нарийн мэргэжсэн, мэргэжилтнүүд багтдаг, их хэмжээний баялаг эзэмшихгүй ч , өндөр орлоготой, хянах, шийдвэрт оролцох эрх мэдэлтэй цагаан захтнуудыг аль ангид хамааруулдаг вэ?

a)

дээдийн доод

b)

дундын дээд

c)

дундын дунд

d)

ядуу ажилчин анги

12.

Орчин үеийн нийгэм дэх эдийн засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээр ялгагдах дээд, дунд, доод ангиас тогтдог, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой  нээлттэй давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

язгуур 

b)

боолчлол

c)

каст

d)

анги

13.

Удирдлага, менежер, мэргэжилтэн, туслах, гүйцэтгэх, техникийн түвшний оюуны хөдөлмөр эрхлэгчдийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

ажилчин анги

b)

цагаан захтан

c)

хөх захтан

d)

сэхээтэн

14.

Хувь хүн бусдаасаа илүү хүчтэй, давуу байж, шийдвэр гаргах, хянах, нөлөөлөх эрхтэй байгаагаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүн аль нь вэ?

a)

эдийн засгийн баялаг

b)

эрх мэдэл

c)

нэр хүнд

d)

боловсрол

15.

Нийгэмд амьдрах болон ажил мэргэжлийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагын цогцыг... гэнэ.

a)

ажил мэргэжил

b)

орлого

c)

боловсрол

d)

албан тушаал

16.

Эцэг, эх гэр бүлийн  төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр  хувь хүний  байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ..... шилжих хөдөлгөөн юм.               а.         

a)

хувийн

b)

үе хоорондын

c)

үе доторх

d)

бүлгийн

17.

Байр суурийн шилжих хөдөлгөөнийг судалж, хааллтай ба нээлттэй нийгэм хэмээн нийгмийн хэв маягийг тодруулсан судлаач хэн бэ?

a)

Л.Козер

b)

Г. Ленский

c)

Ж.Ленский 

d)

Ф. Тённис

18.

Америкийн социологич Л.Козерийн үзсэнээр нээлттэй нийгэмд ямар шилжих хөдөлгөөн хийж болох вэ?

a)

Босоо чиглэлийн, хувийн,  үе хоорондын

b)

үе доторх, үе хоорондын , хэвтээ  

c)

бүлгийн, хэвтээ, үе доторх

d)

хэвтээ,  бүлгийн үе

19.

Цэрэг арми болон шашин, сүм хийд нь хүмүүсийн байр сууриа өөрчлөх суваг болж байсан нийгэм аль нь вэ?

a)

энгийн

b)

нээлттэй

c)

уламжлалт

d)

орчин үеийн

20.

Орчин үеийн нийгэмд  төрөлхийн байр сууриа өөрчлөх гол сувгийг юу гэж үзсэн бэ?

           

a)

өрсөлдөөн 

b)

хөдөлмөр    

c)

боловсрол

d)

хичээл зүтгэл