NEW
Font size
WorksheetsACC232
Total questions: 15
Worksheet time: 8mins
1. Санхүүгийн байдлын тайланд урт хугацаат өр төлбөрийг хэд ангилдаг вэ?
A.3
B.4
C.2
2.Бондын дуусгавар хугацааны эцэст төлөх дүнг
A.Хүү төлөх хугацаа
B.Нэрлэсэн үнэ
C.Нэрлэсэн хүү
3. Урт хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны нэг цикл буюу нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсэн ирээдүйн үүрэг хариуцлагыг хэлнэ.
A.Үнэн
B.Худал
4.Хөнгөлөлт эсвэл урамшууллыг тухайн өр төлбөрийн хүүг төлөх тухай бүрт тэнцүү хэмжээгээр хорогдуулна.
A.Шулуун шугамын арга
B. Үр ашигт хүүний арга
5.Дансны үнэ гэдэг нь
A.Хүлээн авсан мөнгө-Өр төлбөртэй шууд хамааралтай зардал
B.Хүлээн авсан мөнгө-Хөнгөлөлт эсвэл урамшуулал
6.Нэрлэсэн хүү гэдэг нь
A.Нэрлэсэн үнэ*Нэрлэсэн хүүгийн түвшин
B.Нэрлэсэн үнэ*зах зээлийн хүү
7. Орлогын тайланд орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх нь хөрөнгө ба өр төлбөрийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилтээс......
A.Шууд хамааралтай
B.Урвуу хамааралтай
C.Хамааралгүй
D.Шууд бус хамааралтай
8. Өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрөлтөнд хамаарахгүйг олно уу?
A.Өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон үүрэг хариуцлага
B.Эдийн засгийн өгөөж агуулсан нөөцийг шилжүүлэх өндөр магадлалтай.
C.Дүнг найдвартай хэмжих боломжтой
D.Тодорхойлогдох төлөгдөх хугацааг найдвартай хэмжих боломжтой.
9. ААН санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрөө анхны удаа хүлээн зөвшөөрөхдөө тэдгээрийн………….хэмжинэ.
A.Нэрлэсэн үнэ
B.Бодит үнэ цэнэ
C.Зах зээлийн үнэ
D.Аль нь ч биш
10. Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь мөнгөтэй адилтган хөрөнгөд багтдаггүй урт хугацаат хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтын худалдан авалт буюу борлуулалтын үйл ажиллагаа байна.
A.Үнэн
B.Худал
11.Хүүний зардал
A.Бондын дансны үнэ*Зах зээлийн хүүний түвшин
B.Бондын нэрлэсэн үнэ*Нэрлэсэн хүүний түвшин
12.Хөнгөлөлт эсвэл урамшууллыг өр төлбөрийн хүүг төлөх тухай бүр түүний дансны үнээс тооцож хорогдуулна.
A.Шулуун шугамын арга
B. Үр ашигт хүүний арга
13.Бондыг нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүгээс бага бол бондын……….гаргана.
A.Нэрлэсэн үнээр гаргасан бонд
B.Хөнгөлөлттэй бонд
C.Урамшуулалтай бонд
14.Бонд гаргагч нь тайлант үед зөвхөн ашигтай ажилласан үед хүү төлөх бондыг……..гэнэ.
A.Ашгийн бонд
B.Орлогын бонд
C.Дуудах бонд
Бонд эзэмшигчийн нэр дээр гаргасан бондыг.........гэнэ.
A.Хөрвөх бонд
B.Дуудах бонд
Бүртгэсэн бонд
Орлогын бонд
