NEW
Font size
Worksheets8 анги нийгэм нөхөн олгох хөтөлбөр (7 анги)
Total questions: 18
Worksheet time: 23mins
Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсалч, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг ................. гэнэ.
нийгмийн бүлэг
соёл
нийгэм
эдийн засаг
.................. нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүх төрлийн байгууллага багтана.
анхдагч бүлэг
хоёрдогч бүлэг
байгууллага
..................... нь харьцангуй цөөн хүнээс тогтдог, ойр дотнын холбоо, сэтгэл хөдлөлд тулгуурласан, бичигдмэл бус хэм хэмжээгээр гишүүд хоорондын харилцаа нь зохицуулагддаг. Үүнд, гэр бүл, найз нөхдийн бүлэг багтана.
Анхдагч бүлэг
Хоёрдогч бүлэг
Гэр бүл
Байгууллага
Дараах харилцаанаас аль нь албан харилцаанд орох вэ?
найзуудтайгаа харилцах
аав, ээжтэйгээ харилцах
багштай харилцах
дүүтэйгээ харилцах
...........................хэд хэдэн оролцогчдоос бүрддэг (хоёр эсвэл түүнээс дээш) бөгөөд талууд өөрийн байр суурийг хамгаалан, эсрэг талын үзэл бодол, ашиг сонирхлын эсрэг хандах нөхцөл байдлыг хэлнэ.
Хувь хүмүүс хоорондын зөрчил
Соёл
Нийгэм
Нийгмийн бүлэг
Бат найзынхаа үзгийг хэлэхгүй авсныг найз нь мэдээд түүнрүү чангаар уурлаж хашгиржээ. Энэ нь зөрчилдөөн нь аль үе шатандаа явж байна вэ?
зөрчлийг талууд олж мэдэх
зөрчилтэй хандлагууд гарч ирэх
зөрчил гүнзгийрэх
зөрчил маргаантай нөхцөл байдал үүсэх
.............................нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаас хувь хүний идэвхтэй, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйлсийн тогтолцоо юм.
соёл
нийгэм
нийгмийн бүлэг
гэр бүл
Хувь хүний соёлын бүрдэл хэсгүүдээс илүүг нь олно уу.
шашин
мэдлэг
үнэлэмж
хэм хэмжээ
бэлгэдэл
Гэр бүлийн соёлын үнэт зүйлсэд аль нь орох вэ?
Хайр халамж
Хүндэтгэл
Амжилт, үр бүтээл
Хамтын ажиллагаа
Зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлж чадахгүй хэсгийг сонгоно уу.
соёл болгон өөрийн онцлог, үнэт зүйлстэйг ойлгох
Соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх
Хүн бүр адилгүйг ойлгох
Өөрийнхөөрөө зөрөх
Хүмүүсийн хэрэгцээний хангамжийг эдийн засагт ............ гэж нэрлэдэг.
хэрэглээ
хэрэглэгч
хэрэгцээ
Үйлдвэрлэн бий болгодог эдийн засгийн баялагт аль нь хамаарах вэ?
ус
талх
мод
өвс, ургамал
Өрх гэр олсон орлогоо хэрэглээ болгон хувиргах үйл явцыг................. гэнэ.
орлого
зарлага
хуримтлал
өр
Орлого нь зарлагаасаа их тохиолдолд ямар байдал үүсэх вэ?
хуримтлал
өр
зээл
орлого
Хувь хүн биеэ зөв авч явах шаардлагыг ................... гэнэ.
Хэм хэмжээ
Үнэлэмж
Хэл
Мэдлэг
.................... хоёр тал хохиролгүйгээр эвлэрч, асуудлаа шийдэх юм. Энд зөрчилдөөнийг анх эхлүүлсэн тал түрүүлж хөдлөх хэрэгтэй. 2 талын хамтын хүчин чармайлт чухал.
Дасан зохицох
Асуудлаас бултах зугтаах
Хамтран ажиллах
Зөвшилцөл
Хувь хүн хоорондын харилцаа гэж юу вэ?
Бусдаас онцгой авъяас, чадвартай хүнийг хэлнэ.
Хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг хэлнэ.
Тухайн хүн хүрээлэн буй хүмүүстэйгээ холбоо тогтоохыг хэлнэ.
Цусан төрлийн холбоогоор холбогдсон бүлгийг хэлнэ.
Хоёрдогч бүлэг аль нь вэ?
сургууль
гэр
найз
хамаатан садан
