wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

niigm

Total questions: 47

Worksheet time: 35mins

Name
Class
Date
1.

Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.

a)

Ухаан

b)

Мэдрэмж

c)

Мэдлэг

d)

Домог

e)

Шашин

2.

“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү.

a)

дизайн, дүрслэх урлаг

b)

мэдээллийн технологи

c)

соёлын өв

d)

тайзны уран бүтээл

e)

кино урлаг

3.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

соёлын аялал жуулчлал

b)

соёлын эрх чөлөө

c)

соёлын үйлдвэрлэл

d)

соёлын даяаршил

e)

соёлын орон зай

4.

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү.

1. үг хэлэх, чөлөөтэй ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө

2. үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө

3. бусад соёлыг хуулбарлан шууд дууриах эрх чөлөө

4. авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө

5. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

a)

2, 3, 4

b)

1, 2, 3, 4

c)

1, 2, 3, 5

d)

2, 3, 4, 5

e)

1, 2, 4, 5

5.

Миний дүү Бат аавын бүсээр шилбүүрдэн тоглож байгаад ээжид зэмлүүлэв. Үүнийг хараад, аав дүү, бид хоёрт бүсээ дээдлэхийн утга учрын талаар ярьж өглөө. “Монгол хүн бүсийг сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг, бүсээ чанга бүслэхийг төв чангын ................... гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэдэг. Бүс, малгайтай хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгыг илтгэдэг” хэмээн ярьсан юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

мэдлэг

b)

бэлгэдэл

c)

хэм хэмжээ

d)

үнэлэмж

e)

ёс заншил

6.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

a)

кино урлаг

b)

дизайн, дүрслэх урлаг

c)

архитектур

d)

тайзны урлаг

e)

уламжлалт анагаах ухаан

7.

“Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

ёс суртахууны, шашны

b)

эртний, дундад, орчин үеийн

c)

нэг хэв загварын, олон хэв загварын

d)

олон улсын, улс үндэстний

e)

олонхийн, зонхилох, дэд соёл

8.

“Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?

a)

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль

b)

Монгол улсын Үндсэн хууль

c)

Монгол улсын Соёлын тухай хууль

d)

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

e)

Монгол улсын Нийгмийн хамгааллын хууль

9.

Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Соёлын хямрал, түрэмгийлэл

b)

Эртний болон орчин үеийн соёл

c)

Эдийн болон оюуны соёл

d)

Соёлын даяаршил, зөрчил

10.

Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог ... гэнэ.

a)

Соёлын дархлаа

b)

Соёлын үйлдвэрлэл

c)

Соёлын судлал

d)

Соёлын бүтээгдэхүүн

e)

Соёлын менежмент

11.

Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын ... мөн.

a)

Соёлын аялал жуучлал

b)

Соёлын үйлдьэрлэл

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

e)

Соёлын арга хэмжээ

12.

Хүн төрөлхтний соёлд байдаг нийтлэг загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын нийтлэг шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнмаишипн холбоотой байдаг гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?

a)

Э.Тайлор

b)

Э.Кассирер

c)

Р.Бснеликт

d)

Ж.Мёрдок

e)

А.Гидденс

13.

Монголын олон угсаатны соёлыг судалж "Хөвсгөлийн цаатан ардын аж ахуй, байдлын тойм, Монголын улсын угсаатны зүйн 3 боть зэрэг бүтээлийг туурвисан угсаатны зүйч хэн бэ?

a)

У.Эрдэнэтуяа

b)

Ц. Төрбат

c)

С Бадамхатан

d)

Г.Сүхбаатар

e)

Х.Пэрлээ

14.

Германы философич Эрнест Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ?

a)

Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.

b)

Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.

c)

Хүн бол физик (байгалийн) ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдарна.

d)

Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан

e)

Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлгэдлийн онолыг үндэслэжээ.

15.

Соёл судлал нь ..... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан

болжээ. Тохирох хариуг дугуйлна уу?

a)

XIX

b)

XX

c)

XVIII

d)

XVII

e)

XVI

16.

1.Аль нь нийгмийн тухай өргөн хүрээтэй ойлголт вэ?

a)

а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

b)

б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

c)

в. Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чананрыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

d)

г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

17.

2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?

a)

а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

b)

б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

c)

в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

d)

г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

18.

3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.

Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?

a)

а.Н. Коперник

b)

б. Спиц

c)

в. М.Калмижн

d)

г. М.Вебер

19.

4. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?

a)

а. Ажиглалтын арга

b)

б. Асуулгын арга

c)

в. Ярилцлагын арга

d)

г. Туршилтын арга

20.

5. Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагаа нь судалгааны аль үе вэ?

a)

а.судалгааны эхэн үе

b)

б. Судалгааны бэлтгэл үе

c)

в. судалгааны дараах үе

21.

6.Аль нь тоон судалгааны арга вэ?

a)

а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино

b)

б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна

c)

в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.

d)

г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ

22.

7. Аль нь чанарын судалгааны арга вэ?

a)

а.Таамаглалыг шалгахаар зорино.

b)

б. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна

c)

в. Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна

d)

г. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

23.

8. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

24.

9. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

25.

10. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн

26.

11. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.

a)

а. Нийгмийн бүтэц

b)

б. Нийгмийн үйл явц

c)

в. нийгмийн судалгаа

d)

г. Нийгмийн харилцан үйлдэл

27.

12. Социологийн онолууд нь аль социологчдоос эхлэлтэй вэ?

a)

А. О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебер

b)

Б. О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, Ж.Мид

c)

В. О.Конт, Э. Дюркгейм , Р. Мертон, М. Вебер

d)

Г. Т.Парсонс, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебер

28.

13.“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

а. О. Конт

b)

б. В. Занден

c)

в. К. Маркс

d)

г. М. Вебер

29.

. Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн нийтлэг

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн тэгш бус байдал

30.

. “Капитал” /1867-1894/, “Коммунист намын тунхаг ” /1848/ зэрэг бүтээлдээ нийгмийн ялгарлын асуудлыг авч үзэж, анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа, түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн бүлэг юм гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

. Н.Хартманн

b)

b. М.Вебер

c)

c. К.Маркс

d)

d. Н.Смелзер

e)

e. Л.Козер

31.

. “Орчин үеийн нийгэмд эрх мэдэл тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч болон дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг” гэж аль онол үздэг вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Шүүмжлэлт онол

c)

Зөрчилдөөний онол

d)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

e)

Солилцооны онол

32.

Эдийн засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээрээ ялгаатай байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын систем аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур

d)

Анги

e)

Ажилчин анги

33.
a)

1a 2b 3c

b)

1c 2a 3b

c)

1b 2c 3a

d)

1c 2b 3a

e)

1a 2c 3b

34.

. Нийгмийн өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлд аль нь хамаарах вэ?

a)

Хүн амын өсөлт, нийгмийн хөдөлгөөн

b)

Соёл, технологи

c)

Хүрээлэн буй орчин

d)

Дайн, улс төрийн мөргөлдөөн

e)

Дээрх бүгд хамаарна

35.

Социализмын үеийн сэхээтний ангийг ангилах шалгуурт аль нь хамаарахгүй вэ?

a)

Оюуны хөдөлмөрийн түвшин

b)

Эрх мэдлийн төрөл

c)

Өмчлөлийн хэлбэр

d)

Хэвтээ, босоо чиглэлээр нь

e)

Байршлаар нь

36.

. Монголын нийгмийн Дундын доод давхраанд жижиг, дунд аж ахуйн нэгжийн захирал, их дээд сургуулийн багш, эмч, чинээлэг малчид нар багтдаг болохыг тэмдэглэсэн судлаач хэн бэ?

a)

О.Мөнхбат

b)

Х.Гүндсамбуу

c)

Ц.Уртнасан

d)

Ц.Пүрэв

e)

Б.Энхцэцэг

37.

Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа бөгөөд заяагдмал шинжтэй гэвэл энэ нь:

a)

Жендер

b)

Хүйс

c)

Насны нийтлэг

d)

Шашны нийтлэг

e)

Угсаатны нийтлэг

38.

11. Адилтгах замаар хариуг сонгоно уу? Гемейншафт Хөдөөний буюу уламжлалт нийгэм Гезеллшафт- …………………..?

a)

Ан агнуурын буюу түүврийн нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Хотын буюу орчин үеийн нийгэм

e)

Газар тариалангийн нийгэм

39.
a)

. 1a 2b 3c

b)

1c 2a 3b

c)

1b 2c 3a

d)

2b 3a

e)

1a 2c 3b

40.

. Нийгмийн хувьсгалын онцлог шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна

b)

дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг

c)

Хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл

d)

Нийгмийн амьдралын цар хүрээг үндсээр өөрчилөн эдийн засгийг тогтворжуулдаг

e)

Нийгмийн хөдөлгөөний гол ойлголт бөгөөд төрийн эргэлт, бослого зэргээс ялгаатай

41.

. Язгуурын давхраажилтын хэв маяг дараах нийгмүүдийн алинд нь зонхилдог вэ?

a)

Орчин үеийн нийгэм

b)

Газар тариалангийн нийгэм

c)

. Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Мэдээллийн нийгэм

e)

Ан агнуурын нийгэм

42.

. Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг төрөлхийн байр сууриа өөрчилж байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?

a)

Босоо, хэвтээ

b)

Өсгөх, уруудах

c)

Хувийн, бүлгийн

d)

Үе хоорондын, үе дотоодын

e)

Олдмол, төрөл

43.

. Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурьт өөрчлөлт гараагүй бол

..........................гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

44.

. Импортын худалдааны компанид худалдааны төлөөлөгч хийж байсан залуу салбар нэгжийнхээ захирлаар томилогдон ажиллах болжээ.

Энэ нь аль шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

d)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

45.
a)

1a 2b 3c 4d 5e

b)

1e 2d 3c 4b 5a

c)

1b 2d 3a 4e 5c

d)

1c 2d 3a 4b 5e

e)

1d 2c 3b 4e 5a

46.

. Аль нь нийгмийн байр суурьт хүрэх хувийн хүчин зүйлд хамаарахгүй вэ?

a)

Нийгмийн гарал

b)

Хичээл зүтгэл

c)

Авьяас чадвар

d)

Хөдөлмөр

e)

Дээрх бүгд хамаарна

47.
a)

1e 2c 3a 4b 5d

b)

1b 2d 3a 4e 5c

c)

1e 2d 3c 4b 5a

d)

1c 2d 3a 4b 5e

Similar Resources on Wayground