wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

монгол хэл сорил

Total questions: 5

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

Унших чадвар

                                                                        Буга

      Буга ус уухаар гол дээр ирж, өөрийнхөө усанд туссан дүрсийг харан том даргар эврээрээ бахархан, хөлөө харж:

     -Миний хөл даанч турьгүй, нарийхан, доожоогүй юм гэж үглэж байв.

      Гэнэт арслан гарч ирэн, буга руу дайрав. Буга уужим талаар хар хурдаараа зугтаж баригдалгүй явснаа ойд ормогц эвэр нь модонд тээглэн орооцолдож, арсланд баригдчихжээ.

      Буга амь үрэгдэхийн даваан дээр “Ямар хачин юм бэ? Би эврээ ямар гоё юм бэ? гэж бахдаж байсан юм сан. Голж байсан нарийхан хөл минь аюулаас аварч, бахдан дэнхгэнүүлж байсан даргар эвэр маань намайг аюулд унагадаг байна шүү. Аливаа юмыг үзэгдэх хэлбэр, өнгөөр нь үнэлж болдоггүй юм байна” гэж бодов.

1.   Эхийн утгад тохирох зүйр үгийг сонгоорой.

a)

А. Зөв олон талтай Буруу ганц талтай

b)

Б. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

c)

В.Гэм нь урдаа,гэмшил нь хойноо

d)

Г. Сурсан бүхэн эрдэм,сураагүй бүхэн балай

2.

2.    Бугаар ямар хүний зан чанарыг үзүүлсэн гэж бодож байна вэ?

a)

А. Доожоогүй                          

b)

Б. Голомтгой             

c)

В. Гунигтай

3.

3.    Бугын хийсэн үйл хөдлөл аль нь вэ?

a)

А. Эврээ гайхуулсан            

b)

Б. Эврээрээ бахархсан          

c)

В. Эврээ унагасан                                  

4.

4.    Буга, арсланд яагаад баригдсан бэ?

a)

А. Бугын эвэр нь модонд тээглэсэн

b)

Б. Эвэр нь унасан

c)

В. Эврээрээ бахархан зогсож байгаад

5.

5. Цэвэр гэдэг үгийн эсрэг утгыг олоорой.

a)

А. Цэмцгэр

b)

Б. Алаг

c)

В. Бохир