wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Хувь хүний үйлдэл ба нийгмийн бүтэц

Total questions: 17

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Нийгэм хэмээх үгийн тодорхойлолтоос илүүц хэсгийг олно уу

a)

Бид нэг талаас нийгмийн нөлөөн дор амьдардагаас гадна бид нийгмээ бүтээдэг

b)

Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж тогтвортой чанарыг хангадаг

c)

Нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг

d)

Өөрийн зохион байгуулалт, эмх цэгт бүхий, улс төрийн хувьд биеэ даасан

e)

Өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.

2.

"Нийгмийн бүтэц"-ийн талаарх ойлголтод аль нь хамаарахгүй вэ?

a)

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм

b)

Нийгмийн мөн чанарыг ойлгоход туслах тулгуур ойлголт

c)

Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана

d)

Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

e)

Микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлүүдийг тодорхойлж өгдөг

3.

Микро түвшний нийгмийн бүтцийн үндсэн элементүүдэд аль хамаарахгүй вэ?

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчил

e)

Институт

4.

Нийгмийн бүтэцийн жишээнд аль хамаарах вэ?

a)

1920-иод оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх, эмчээр ажиллах сонголт байгаагүй

b)

Эцэг эсвэл эх хүн гэр бүлийн болоод албан ажил, нийтийн өмнө хүлээж буй үүргээ хэрэгжүүлэх замаар өдөр бүрийг өнгөрөөдөг

c)

Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг

d)

Сурагчид та бүхэн сурагч, гэр бүлдээ охин, хүү, ах, эгч, ангийнхандаа найз, насны хувьд хүүхэд, хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй угсаатны хувьд халх эсвэл буриад ...

e)

Багш хүн сурагч, захирал, бусад багш нарынхаа өмнө ялгаатай үүрэг гүйцэтгэнэ

5.

Эрх хэмээх ойлголтодыг аль нь тодорхойлж байна вэ?

a)

Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь хамаардаг

b)

Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно

c)

Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц

d)

Бусад хүнтэй харилцахдаа юуг хийх ёстойг заана

e)

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг илэрхийлнэ

6.

Олдмол байр суурьд аль нь хамаарахгүй вэ?

a)

Үндэс угсаа

b)

Ажил мэрэгжил

c)

Гэрлэлт

d)

Эдийн засаг

e)

Улс төр

7.

"Үүргийн зөрчил"-ийн талаар зөв тодорхойлсон хэсэг аль нь вэ?

a)

Нийгмийн гишүүд нь байр суур, үүргээрээ ялгаран амьдрах нь харилцан хамааралтайгаар нэгдэж амьдрах үндэс болохын хамт ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчилдөхөд хүргэнэ

b)

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр ч зөрчилддөг

c)

Хүн нэгэн зэрэг хэд, хэдэн байр суурийг эзэлдэг

d)

Нэг байр суурь нь харилцаж байгаа субъектийн байр сууриас хамааруулан хэд хэдэн үүргийг гүйцэтгэх ёстой байдаг

e)

Тухайн байр суурийн хүрээний эрх, үүрэг нь нийгмийн албан ба албан бус хэм хэмжээгээр тогтоогддог

8.

Боловсрол, гэр бүл, шашны институт нийгмийн аль хэрэгцээг хангадаг вэ?

a)

Нийгмийн шинэ гишүүдийг төрүүлэх

b)

Гишүүдээ нийгэмшүүлэх

c)

Хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах

d)

Шинэ мэдлэг бүтээх

e)

Мэдлэгийг хойч үедээ дамжуулах

9.

Зан үйлийг хянах, зохьцуулах нийгмийн хэрэгцээг аль институт хангах вэ?

a)

Төр засаг, хууль, шүүх, цагдаа, шашин

b)

Төр засаг, цэрэг арми

c)

Төр засаг

d)

Эрүүл мэнд, спорт

e)

Шашин, боловсрол

10.

Нийгмийн хэрэгцээг илэрхийлсэн хэсэг аль нь вэ?

a)

Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг

b)

Нийгмийн бүтцийг макро түвшинд хийсвэрлэн илэрхийлж буй ойлголт

c)

Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл юм

d)

Гэр бүл, боловсрол, шашин, эдийн засаг, шинжлэх ухаан, төр засаг, хууль, шүүх, цагдаа, цэрэг арми, эрүүл мэнд, спорт

e)

Нийгмийн нэгдэл нягтралыг хангах, дээд ариун нандин зүйлд итгэх, сүсэглэх

11.

"Бүтэц-чиг үүүргийн онол"-ын төлөөлөгчид хэн нь хамаарахгүй вэ?

a)

О.Конт

b)

Э.Дюркгейм

c)

Т.Парсонс

d)

Р.Мертон

e)

М.Вебер

12.

К.Марксын үзэл аль нь вэ?

a)

Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг

b)

Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог

c)

Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг

d)

Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн "Би нь бүрэлдэн бий болдог"

e)

Нийгмийн институтын чиг үүргийг судлана гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг

13.

Аль нь сөрөг чиг үүргийг тодорхойлж байна вэ?

a)

Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагавар

b)

Үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар

c)

Нийгмийн үйлдэгчийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэх

d)

Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явц

14.

Бүцэт-чиг үүргийн онлын хандалагад аль хамаарахгүй вэ?

a)

О.Конт, Э.Дюркгейм нараас үүсэлтэй

b)

АНУ-ын социологич Т.Парсонс орчин үеийн дүр төрхийг нь тодорхойлсон

c)

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг

d)

Хувь хүний үйлдэл нийгмийн институт дэх түүний байр суурь, үүргээр тодорхойлогдоно

e)

Нийгэм нь нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгийн зөрчил бүхий байдаг

15.

Марксизмын онлын хандлагад аль нь хамаарахгүй вэ?

a)

Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг

b)

Нийгмийн байр суурийн ялгаа нь зохицолд хүргэхээс илүүтэй өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчилдөхөд хүргэдэг

c)

Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба тэрхүү дэг журмын дагуу үйлдэл хийхийг бусдаас шаарддаг

d)

Бидний үйлдийн ихэнх хэсэг хувь хүнээс гадна оршигч нийгмийн хүчин зүйлсээр тодорхойлогддог

e)

Хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг

16.

Бэлэг тэмдгийн харилцан үйлдлийн онолд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг

b)

Хүмүүс бэлэг тэмдэгээр дүүрэн ертөнцөд амьдардаг

c)

Утга буюу бэлгэ тэмдэг нь бусадтайгаа харилцан үйлдсэний үр дүнд бүтээгддэг

d)

Харилцан үйлдлийн явцад харилцагч хүн ямар үүргийг гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг хувь хүнд төлөвшдөг

e)

Хувь хүний үйлдэл нийгмийн институт дэх түүний байр суурь, үүргээр тодорхойлогдоно

17.

Сөрөг чиг үүргийн жишээ аль нь вэ?

a)

Социологичид нийгмийн бүтэц, институт ба хувь хүний үйлдэл хоорондын уялдаа холбооны асуудлаар харилцан адилгүй байр сууртай

b)

Гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон

c)

Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдаг

d)

Ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг