wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

General admission test-2020-B

Total questions: 58

Worksheet time: 2hrs 56mins

Name
Class
Date
1.

Социологич В.Занден “Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо бол ........ юм” гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Нийгмийнбайр суурь

b)

Нийгэм

c)

Нийгмийн бүтэц

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн институт

2.

1. нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Ажлын байр

3.
a)

a1, b2, c3

b)

a1, b3, c2

c)

a3, b2, c1

d)

a3, b1, c2

e)

a2, b3, c1

4.

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)

Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино

b)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана

c)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээхийнэ

d)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

e)

Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

5.

1. XX зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болтлоо өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

a)

Нийгмийнбүтэц

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн гажуудал

d)

Нийгмийн судалгаа

e)

Нийгмийн өөрчлөлт

6.

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж, нөхцлийг нийгмийн ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Тэгш бус байдал

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн давхраа

7.

1. “Тун цөөн хувийг эзэлнэ. Нийгмийн байр суурь нь харьцангуй нээлттэй байдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

Дундын дунд

b)

Дээдийн дээд

c)

Дундын дээд

d)

Дээдийн доод

e)

Ажилчин анги

8.

1. Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

a)

Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

b)

Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийндавхраажилтийн суурь шалтгаан мөн

c)

Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

d)

Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохынзэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

e)

Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгааланөөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

9.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т.Парсонсын жишээ загвар аль нь вэ?

a)

Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)

Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

d)

Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)

Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог

10.
a)

Мэдрэмж

b)

Хэл

c)

Шинжлэх ухаан

d)

Домог

e)

Шашин

11.

“Монгол хүн бүсийг сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг, бүсээ чанга бүслэхийг төв чангын ................... гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэдэг. Бүс, малгайтай хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгыг илтгэдэг”

a)

мэдлэг

b)

бэлгэдэл

c)

хэм хэмжээ

d)

үнэлэмж

e)

ёс заншил

12.

1. “Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

ёс суртахууны, шашны

b)

эртний, дундад, орчин үеийн

c)

нэг хэв загварын, олон хэв загварын

d)

олон улсын, улс үндэстний

e)

олонхийн, зонхилох, дэд соёл

13.

1. Доорх соёлын түүхэн хэв маягаасаж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу.


1. ан агнуур

2. түүвэрлэгчдийн соёл 3.нүүдэлчдийн соёл

4. газар тариаланчдын соёл

5. өрнийн

6. дорнын

a)

A. 1, 2, 3, 4

b)

B. 1, 3, 4, 5

c)

C. 1, 2, 4, 6

d)

D. 1, 3, 4, 6

e)

E. 1, 2, 3, 5

14.

1. Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

a)

кино урлаг

b)

дизайн, дүрслэх урлаг

c)

архитектур

d)

тайзны урлаг

e)

уламжлалт анагаах ухаан

15.

Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь ................... гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

соёлынаялал жуулчлал

b)

соёлын эрх чөлөө

c)

соёлын үйлдвэрлэл

d)

соёлын даяаршил

e)

соёлын орон зай

16.

1. Доорх өгөгдлүүдийн аль нь “соёлын эрх чөлөө” хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?

a)

хүн бүрт олгогдсон адил тэгш боломж

b)

эрхээ эдлэхгүй байх

c)

өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж

d)

хэн нэгний эрх чөлөөнд халдах

e)

бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх

17.

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү.

1.авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө

2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө

4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө

5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө

a)

2, 3, 4, 5

b)

1, 2, 3, 4

c)

1, 2, 3, 5

d)

1, 2, 4, 5

e)

2, 3, 4

18.
a)

a2, b1, c3, d4

b)

a2, b4, c1, d3

c)

a3, b4, c1, d2

d)

a4, b1, c2, d3

e)

a3, b2, c4, d1

19.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Ашиг

b)

Зээлийн хүү

c)

Цалин

d)

Түрээс

e)

Төрийн зардал

20.

“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Өрх гэрийн зардал

c)

Аж ахуйн нэгжийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

e)

Цэвэр экспорт

21.

1. Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл ажиллагаа

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

22.

Татвар төлөгчдөд татварын хэмжээ,татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?

a)

Заавал төлдөг байх

b)

Шударга байх

c)

Тэгш байх

d)

Ил тод байх

e)

Энгийн байх

23.

1. Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

24.

1. Эдийн засаг судлаач Ф.Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

c)

Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

d)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой.

e)

Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөнхор учруулна

25.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

b)

Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

c)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ

d)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

e)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

26.

1. Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт

27.

Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.

a)

Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

b)

Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

c)

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

d)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ

e)

Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ

28.

Бүх иргэдэд адил тэнцүү боломж олгохыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

a)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

b)

Нээлттэй байх зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Шударга байхзарчим

e)

Зөвшилцөлд хүрэх зарчим

29.

Монгол улсын засгийн газар чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?

a)

Тогтоол

b)

Захирамж

c)

Хууль

d)

Зарлиг

e)

Тушаал

30.

1. Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

b)

Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх

c)

Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

d)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх, эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

e)

Улс төрийн үзэл төлөвших, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих

31.

Иргэний нийгмийн төлөвшил эдийн засгийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?

a)

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

b)

Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

c)

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх

d)

Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих

e)

Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах

32.

Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

a)

Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

b)

Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох

c)

Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

d)

Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

e)

Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

33.

1. Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Хувь тэнцүүлэх

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Энгийн олонх

e)

Саналыг харгалзах

34.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Үзэл суртал номлох

b)

Шүүмжлэл өрнүүлэх

c)

Хяналт тавих

d)

Мэдээлэл олгох

e)

Боловсрол олгох

35.

1. 2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90 хувь, хувийн телевизэд 78 хувь, FM-радиод 60 хувь гэсэн үнэлгээ өгчээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?

a)

Хэвлэл мэдээллийн байгууллагад шашны судалгаа хийсэн дүгнэлт

b)

Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн төсөөлөл

c)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал

d)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал

e)

Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа

36.

1. Г.Алмондын судалснаар эвсэл холбооны шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

a)

Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

b)

Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт,бослого, үймээн

c)

Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

d)

Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

e)

Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

37.

Хүний эрхэм чанар нь ............... шууд холбоотой байдаг.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

зохион байгуулалттай

b)

эрх ашигтай

c)

хүний эрхтэй

d)

итгэх итгэлтэй

e)

хандах байдалтай

38.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үнэ цэн, нэр төртэй байх зарчмыгилэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.

a)

Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийнгарал,өмч хөрөнгө, зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлаж болохгүй

b)

Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ.

c)

Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай байх

d)

Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрхзэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.

e)

Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.

39.

Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ

a)

хувь хүн, төр, байгууллага

b)

агуулга, хэлбэр

c)

хууль, дүрэм, журам

d)

субъект, объект, агуулга

e)

үйлчилгээ, үйл ажиллагаа

40.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан

b)

Насанд хүрээгүй

c)

Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн

d)

Өөрийн хүсэлтээр

e)

Ар гэрт гэнэтийн ажил гарахад

41.

Ямар байгууллага Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг вэ?

a)

Улсын дээд шүүх

b)

Харъяалах байнгын хороо

c)

Захиргааны шүүх

d)

Харъяа яам, тамгын газар

e)

Үндсэн хуулийн цэц

42.

1. Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ?

1. Мал хулгайлах

2. Эд хөрөнгийг хувьчлан авах

3. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

4. Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих

a)

2, 3, 4

b)

1, 2, 3, 4

c)

1, 2, 3

d)

1, 3, 4

e)

1, 2, 4

43.

Иргэн С-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Г орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Г- гийн үйлдлийг хамар хашааны иргэн Ц харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.

1. Ц-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ?

a)

Ёс зүйн

b)

Гэмт хэргийнбус

c)

Гэмт хэргийн

d)

Хуулийн хүрээний

e)

Хуулийн бус хүрээний

44.

1. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч “хэргийн оролцогч” гэсэн субьектэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хуулийн этгээд

b)

Гомдол гаргаж буй иргэн

c)

Гуравдагч этгээд

d)

Гэрч

e)

Хариуцагч

45.

Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

46.

1. Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)

Хөршорон

b)

Их гүрэн

c)

Бага улс

d)

Дунд улс

e)

Хаант улс

47.

1. НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай интернетэд блог хөтөлж үе тэнгийнхэндээ төдийгүй дэлхий нийтэд мэдээлэл түгээжээ. Малала охин олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?

a)

Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

b)

Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

c)

Боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн

d)

Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.

e)

Хувийн эрх ашгийн үүднээс үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн

48.

1. Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)

A. Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

b)

B. Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

c)

C. Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

d)

D. Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

e)

E. Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

49.

1. “Хил хязгааргүй эмч нар”, “Эмнэсти Интернэйшнл” зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Нөлөө бүхий хувь хүн

b)

Олон улсын байгууллага

c)

Үндэстэн дамнасан корпорац

d)

Олон улсын төрийн бус байгууллага

e)

Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

50.

Олон улсын байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.

a)

НҮБ

b)

Тоёота корпораци

c)

“Эмнэсти интернэйшнл”

d)

Далай лам

e)

Жихад бүлэглэл

51.

АСЕАН-ны Бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү.

a)

Иран

b)

ОХУ

c)

Турк

d)

Казахстан

e)

Монгол

52.

1. “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хараат байдалд орохоос сэрэмжлэнэ” гэж үзэн үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ? /3 оноо/

a)

Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

b)

Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

c)

Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

d)

Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

e)

Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголын хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

53.

Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.

a)

Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа

b)

Эдийн засгийн дипломат ажиллагаа

c)

Соёлын дипломат ажиллагаа

d)

Цахим дипломат ажиллагаа

e)

Улс төрийн дипломат ажиллагаа

54.
a)

Гуравдагч хөршийн бодлого бол зөөлөн ба ухаалаг хүчийг үл харгалзах зарчим, арга зүйд суурилна.

b)

Гуравдагч хөршийн бодлого бол ухаалаг ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна.

c)

Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг ба гуравдагч хүчийг хослуулах зарчим,арга зүйд суурилна.

d)

Ухаалаг хүчний бодлого бол зөөлөн хүчийг гуравдагч хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.

e)

Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг хүчийг хатуу хүчний бодлогод захируулахзарчим, арга зүйд суурилна.

55.

a)

A3 B5 C2 D4 E1

b)

A5 B4 C3 D1 E2

c)

A4 B3 C2 D5 E1

d)

A1 B3 C2 D5 E4

56.

a)

A3 B4 C5 D6 E7

b)

A3 B5 C2 D3 E4

c)

A5 B4 C3 D2 E1

d)

A2 B3 C1 D4 E5

57.

a)

A2 B1 C3 D4 E5

b)

A3 B4 C1 D4 E5

c)

A2 B5 V3 D4 E1

d)

A4 B5 C2 D3 E1

58.

a)

A3 B2 C1 D6 E5

b)

A4 B5 C3 D2 E1

c)

A5 B4 C2 D3 E1

d)

A3 B5 C4 D1 E2