wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

General admission test-2018-B

Total questions: 55

Worksheet time: 3hrs 45mins

Name
Class
Date
1.

.Гэр бүлийн эндогами ёс аль нь вэ?

a)

.Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс

b)

B.Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс

c)

C.Гэр бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

d)

.Гэр бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

e)

Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

2.

Гэр бүлийн оршин суух газраа сонгох ёсыг агуулгатай нь зөв харгалзуулна уу.1 Патрилокаль a Гэр бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь амьдрах ёс

2 Матрилокаль b Гэр бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь амьдрах ёс

3 Неолокаль c Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

a)

1b2c3a

b)

1a2c3b

c)

1c2a3b

d)

1c2b3a

e)

1b2a3c

3.

Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?

a)

Улс төрийн намд гишүүнээр элсэхгүй байх

b)

Дээд боловсрол эзэмшээгүй байх

c)

сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх

d)

Гэмт хэрэг үйлдэх

e)

Жагсаал цуглаанд оролцохгүй байх

4.

Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

a)

Бүтэц-чиг үүргийн хандлага

b)

Харилцан үйлдлийн хандлага

c)

Тогтолцооны хандлага

d)

Зөрчилдөөний хандлага

e)

Шалтгаант чанарын хандлага

5.

. Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?

a)

Би Булган аймгийн Орхон сумын дунд сургуульд сурч байв.

b)

Миний аав Алаг адуу овогтой

c)

Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

d)

Болд багш мэргэжилтэй тариаланч

e)

Миний өвөө улсын тэргүүний Уран сайханч

6.

Хөдөө аж ахуйн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?

a)

.Формацын онол

b)

А.Ленски, Ж.Ленски нарын ангилал

c)

Өсөлтийн үе шатны онол

d)

Иргэншлийн онол

e)

Морганы үзэл

7.

.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?

a)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

b)

Ан агнуур, түүврийн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Хөдөө аж ахуйн нийгэм

e)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

8.

.Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боол

b)

каст

c)

язгуур

d)

анги

9.

Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Кшатрий нарт ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?

a)

Худалдаачид

b)

Санваартан болон сэтгэгчид

c)

Газар тариалан эрхлэгчид

d)

Цэргийнхэн болон хууль сахиулагчид

e)

Гар урчууд болон үйлчлэгч нар

10.

Эрдэмтэд соёлыг онолын хувьд олон талаас нь судалж тайлбарладаг. Английн антропологич Э.Тайлор соёлыг хэрхэн тодорхойлсон бэ?

a)

Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.

b)

.Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан

c)

.Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

d)

.Дэлхийн нэг нэгдмэл соёл байх боломжгүй, харин өөр өөрийн хувь тавилан бүхий янз бүрийн соёл байна.

e)

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм

11.

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс суртахууны өөрчлөлтөөс түрүүлж байж болно. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?

a)

.Соёлын нэвчих үзэгдэл

b)

.Соёлын гажилт

c)

Харийн соёлын ноёрхол

d)

Соёлын хожимдолт

e)

Соёлын холбо

12.

.Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын олон талт байдал

b)

Соёлын нэвчих үзэгдэл

c)

Соёлын олон янз байдал

d)

Соёлын нийтлэг шинж

e)

Соёлын салангид шинж

13.

.Өвөр Монголчуудыг хятаджсан гэх боловч өнөөг хүртэл монгол хэлээрээ ярьж байгаа бол энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?

a)

Соёлын тогтворгүй шинж

b)

Соёлын хувирамтгай шинж

c)

Соёлын өөрчлөмтгий шинж

d)

Соёлын хөдөлгөөнт шинж

e)

Соёлын тогтонги шинж

14.

. Хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?” гэдэг шалгуурт суурилан соёлыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Бүс нутгийн, үндэсний, олон улсын

b)

Биет ба биет бус

c)

Зонхилох, сөрөг, дагуул

d)

Ардын, нийтийн, сонгодог

e)

Материаллаг ба оюуны

15.

Хувь хүний соёлын дээд буюу элит түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ

a)

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

b)

Материаллаг хэрэгцээ

c)

Бүтээн туурвих, оюуны хэрэгцээ

d)

Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ

e)

Амьдралын орчин нөхцөлөө сайжруулах хэрэгцээ

16.

. хямд, чанаргүй, үнэ цэнгүй, агуулгагүй бүхнээр өөрийгөө дүүргэсэн, материаллаг хэрэгцээ нь давамгайлсан хүн өнөөдөр араатан авиртай болж гэмт хэргийн эзэн болсоор байна гэвэл энэ нь хувь хүний соёлын ямар түвшинг дүрсэлсэн бэ?

a)

Соёлын дээд түвшин

b)

Соёлын доод түвшин

c)

Соёлын хоёр дахь түвшин

d)

Соёлын элит түвшин

e)

Соёлын дунд түвшин

17.

. Ёс суртахуунаар дамжин хүмүүс зан харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ?

a)

Төлөвшүүлэх үүрэг

b)

Танин мэдэхүйн үүрэг

c)

.Зохицуулах үүрэг

d)

Үнэлэмж баримжааллын үүрэг

e)

Үнэт зүйлсийн үүрэг

18.

Ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

.Нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй

b)

Төрөөс тогтоож өгсөн тул заавал биелүүлэх шинжийг агуулдаг

c)

Хүмүүнлэг байх, шударга байх ёстой гэсэн ерөнхий зарчим, шаардлагыг зааж өгдөг.

d)

Нийтлэг шинжтэй учир татгалзах үндэслэл үгүй.

e)

Хүн өөртэйгөө болон гэр бүл, хамт олонтой, бусад хүмүүстэй, нийгэмтэй харилцах харилцааг зохицуулж байдаг зарчим, шаардлагууд юм

19.

Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг...........................гэнэ.

a)

Үндэсний орлого

b)

.Дотоодын нийт бүтээгдэхүүн

c)

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн

d)

Үндэсний нийт бүтээгдэхүүн

e)

Дотоодын хөрөнгө оруулалт

20.

. Дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж тооцохгүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?

a)

Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг

b)

Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ

c)

Бат машин засварын газар байгуулж, төлбөртэй засвар хийж мөнгө олдог.

d)

Болд 1 га газар хүнсний ногоо тарьж, ургацаа зах дээр зарсан. Албан татвар төлсөн.

e)

Тухайн жилд үйлдвэрлэсэн бялууны үнэ

21.

.Үйлдвэрлэлийн өртөг өссөнөөс бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

a)

Зардлаас үүдэлтэй инфляци

b)

Эрэлтээс үүдэлтэй инфляци

c)

Ашгаас үүдэлтэй инфляци

d)

Борлуулалтаас үүдэлтэй инфляци

e)

Түвшнээс хамааралтай инфляци

22.

24. Мөчлөгийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Өндөр цалинтай ажилд орохоор ажлын байраа сайн дураараа сольж буй залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Үүний улмаас зарим залуучууд хүссэн ажлын байраа олтол түр хугацаагаар ажил эрхлээгүй байна.

b)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.

e)

Нутаг орны өөрчлөлтөөс болж зарим иргэд түр хугацаагаар ажил хайх

23.

Эдийн засгийн уналт болон ажилгүйдлийн шалтгаан нь нийт эрэлт хангалтгүй байгаатай холбоотой. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой хэмээн тайлбарладаг онолын урсгал аль нь вэ

a)

Марксизм

b)

Үл үзэгдэх гарын онол

c)

Кейнсизм

d)

Сонгодог эдийн засгийн онол

e)

монетаризм

24.

Шууд бус татвар аль нь вэ?

a)

Хувь хүний орлогын албан татвар

b)

Нэмэгдсэн өртгийн албан татвар

c)

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

d)

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар

e)

Ажилтны цалингаас авч буй татвар

25.

27.НҮБ-аас хүний хөгжлийн индексийг дараах гурван үзүүлэлтээр тодорхойлдог. Гүйцээж бичнэ үү.

1. Хүн амын дундаж наслалт 2. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3. ...........................

a)

Нийгмийн байдал

b)

Хүн амын орлогын түвшин

c)

Эдийн засаг

d)

Хүн амын боловсролын түвшин

e)

Байгаль орчин

26.

.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан санал бодлоо илэрхийлэх нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

b)

Нийцгүй улс төрийн оролцоо

c)

Идэвхгүй улс төрийн оролцоо

d)

Тогтоосон хэм хэмжээг зөрчсөн оролцоо

e)

Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

27.

Засаглал хуваах онолыг үндэслэн төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилдаг вэ?

a)

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

b)

Хүч хэрэглэх, наймаалцах, үүрэг үүсгэх

c)

Дагуулах ба хэрэгжүүлэх

d)

Эдийн засгийн, мэдээллийн, албадлагын

28.

Олон түмний шаардлага, дэмжлэг нь улс төрийн системийн аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарах вэ?

a)

.Орчин

b)

Гаралт

c)

.Эргэх холбоо

d)

Оролт

e)

Хувиргалт

29.

Төрийн салшгүй үндсэн 3 гол шинжийг гүйцээж бичээрэй.

1. Хүн ам 2. Нийтлэг эрх мэдэл 3. ............................

a)

Үзэл суртал

b)

Нутаг дэвсгэр

c)

Төрийн бэлгэдэл

d)

Соёлын хараат бус байдал

e)

Эдийн засгийн бие даасан байдал

30.

Улс орнуудыг төрийн байгууламжийн хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Тоталитар болон авторитар

b)

Хаант болон бүгд найрамдах

c)

Ардчилсан ба ардчилсан бус

d)

Нэгдмэл болон холбооны

e)

Парламентын ба ерөнхийлөгчийн

31.

34 Төлөөллийн ардчиллын зарим сул талыг дурдахдаа үл хамаарах зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Иргэд өөрсдийг нь төлөөлөх хүнийг сонгоход саналаа өгдөг.

b)

Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй иймээс сонирхолгүй болж мэднэ.

c)

Иргэдийн төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог.

d)

Иргэдийн төлөөлөгчид иргэдийн санаа бодлыг бүрэн илэрхийлэхгүй байж болно.

32.

35. Элитийн ардчиллын онолыг тодорхойлох гол үзэл санаа аль нь вэ?

a)

Улс төрийн шийдвэр гаргахад бүх хүнийг оролцуулах боломжтой.

b)

Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх

c)

.ийгэм бол засаглалыг гартаа барьж буй удирдагч цөөнх, үлдсэн нь удирдуулагч олонхи гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

d)

Төр, засаг ард түмнийхээ өмнө биш харин нам, бүлэг гэх мэт субъектуудын өмнө хариуцлага хүлээх ёстой.

33.

Аль нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоог тодорхойлох вэ?

a)

Улс төрийн нам нь тодорхой тойргийг төлөөлөх хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Сонгогдохын тулд тухайн нэр дэвшигч тойрогтоо хамгийн олон санал авах ёстой.

b)

Иргэд улс төрийн намын төлөө саналаа өгдөг бөгөөд парламентын суудлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцүүлэн хуваарилдаг.

c)

Сонгогчдын санал үлэмж хэмжээгээр гээгддэг.

d)

Парламентын гишүүн тойргийн сонгогчдоосоо хараат байдаг.

34.

Иргэн М хорих ангид ял эдэлж байгаад төрийн өршөөлд хамрагдаж хугацаанаасаа өмнө суллагджээ. Төрийн өршөөл үзүүлэх эрхийг аль нь эдлэх вэ

a)

Улсын дээд шүүх

b)

Ерөнхийлөгч

c)

Үндсэн хуулийн цэц

d)

УИХ

e)

Хууль зүйн сайд

35.

. Аль нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй вэ?

a)

Улсын төсөв батлах

b)

Улсын хил тогтоох

c)

Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

d)

Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох

e)

Монгол улсын харъяат болох, харъяатаас гарах асуудлыг шийдвэрлэх

36.

Бүх шатны шүүгч, прокурорууд төрийн албаны аль ангилалд хамаарах вэ?

a)

Төрийн тусгай алба

b)

Төрийн үйлчилгээний алба

c)

Төрийн улс төрийн алба

d)

Төрийн захиргааны алба

e)

Төрийн гүйцэтгэх алба

37.

a)

1c2b3a

b)

1a2c3b

c)

1b2c3a

d)

1b2a3c

e)

1c2a3b

38.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүх ямар чиг үүрэг хүлээх вэ?

a)

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлах

b)

Хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах

c)

Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

d)

Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх

e)

Хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлтийг хангах

39.

Хяналтын шатны шүүх аль нь вэ

a)

Улсын дээд шүүх

b)

Нийслэлийн шүүх

c)

Аймгийн шүүх

d)

Сум буюу сум дундын шүүх

e)

Дүүргийн шүүх

40.

.Дуучин Д өөрийн анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж 10 сая төгрөгийн орлого олжээ. Урлагийн тоглолтоос олсон орлогынхоо хэдэн хувийг татварт төлөх вэ?

a)

5%

b)

2%

c)

10%

d)

12%

e)

40%

41.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын чөлөөлөлтөд хамрагдах иргэн аль нь вэ?

a)

.Иргэн М 2017 онд 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн.

b)

.Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.

c)

Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.

d)

.Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд гэр бүлийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан.

e)

.Иргэн О суралцаж байх хугацаандаа ажил эрхэлж олсон орлогоосоо сургалтын төлбөрөө төлдөг байсан. Ажил хийж олсон орлогоосоо албан татвар төлсөн

42.

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь .................. болно.

a)

Хөрөнгийн зарцуулалт

b)

Өмчийн эрх

c)

.Хөрөнгө

d)

.Хөрөнгийн субъект

e)

.Өмчийн хэв маяг

43.
a)

1a2c3b

b)

1b2a3c

c)

1c2b3a

d)

1b2c3а

e)

1c2a3b

44.

.Олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц юм. Олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

Н.Макиавелли

b)

Ж.Ж.Руссо

c)

Д.Сингер

d)

Р.Арон

e)

ж.Локк

45.

Олон улсын эрх зүйн субъектүүд хоорондын харилцаандаа дагаж биелүүлдэг, хууль зүйн хувьд заавал биелүүлэх шинж чанартай гэж хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

олон улсын харилцааны хэлбэр

b)

Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

c)

Олон улсын харилцааны тогтолцоо

d)

.Олон улсын харилцааны туйл

e)

Олон улсын эрх зүйн хэм хэмжээ

46.

1939-1945 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийн аль ангилалд хамааруулах вэ?

a)

Өнөө үеийн олон улсын харилцаа

b)

Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа

c)

.Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа

d)

.Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа

e)

Дэлхийн хоёр дайны хоорондох үеийн олон улсын харилцаа

47.

Дэлхий ертөнцөд хүч тэнцүү олон улс, гүрэн бий болж, тэдгээр нь өөр хоорондоо ашиг сонирхол, зөрчлөөрөө үлэмж харилцан хамааралтай болж, түүний тэнцвэр дээр олон улсын харилцааны шинэ дэг журам тогтсон гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоо вэ?

a)

Олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо

b)

Олон улсын харилцааны олон туйлт тогтолцоо

c)

Олон улсын харилцааны цөөн туйлт тогтолцоо

d)

Олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо

e)

Олон улсын харилцааны гурван туйлт тогтолцоо

48.

52 Аль нь олон улсын диспозитив хэм хэмжээг тодорхойлох шинж чанар вэ?

a)

Олон улсын хамтын нийгэмлэгийн улсууд нийтээр хүлээн зөвшөөрсөн зөрчиж үл болох хэм хэмжээ

b)

Ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээ

c)

Олон улсын нийтийн эрх зүйн хатуу чанд хэм хэмжээ

d)

Субъект хоорондын харилцааны эрх, үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцох үндсэн дээр тогтоож болдог хэм хэмжээ

e)

.Олон улсын харилцааны зөрчиж үл болох хатуу хэм хэмжээ

49.

.Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагыг үйлчлэх хүрээгээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Хугацаатай, хугацаагүй

b)

Зохицуулах, хамгаалах

c)

Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн

d)

Диспозитив ба императив

e)

.Уян ба хатуу

50.

53Орчин үед улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн зарим тулгуур зарчмуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Маргаантай асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх

b)

Улс орнууд биенийхээ дотоод хэрэгт үл оролцох

c)

Улс орнууд хамтран ажиллах

d)

Улс үндэстнүүд өөрсдийн хувь заяаг биеэ даан шийдвэрлэх тэгш эрхтэй байх

e)

Олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагаа улс орнууд сайн дураараа биелүүлэх

51.

a)

1a2c3b

b)

1b2a3c

c)

1b2c3a

d)

1c2b3a

e)

1c2a3b

52.

Монгол улс 1990 оноос өмнөх социалист тогтолцооны үед БНЭУ(Энэтхэг)-тай харилцахдаа тухайн улсыг төлөөлүүлж ямар нэр томъёо ашигладаг байсан бэ?

a)

Анхдагч хөрш орон

b)

Эдийн засгийн хөрш

c)

Улс төрийн хөрш

d)

Оюун санааны хөрш

e)

Хөрш орон

53.
a)

1a2b3c

b)

1b2c3a

c)

1c2a3b

d)

1c2b3a

e)

1b2a3c

54.

a)

1a2c3b

b)

1b2a3c

c)

1c2b3a

d)

1b2c3а

e)

1c2a3b

55.

Үйлдвэрлэлийн өртөг өссөнөөс бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

a)

Зардлаас үүсэлтэй импляци

b)

эрэлтээс үүсэлтэй импляци

c)

ашгаас үүсэлтэй импляци

d)

борлуулалтаас үүсэлтэй импляци

e)

Түвшнээс үүсэлтэй имплляци