wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Дотоод аудит

Total questions: 40

Worksheet time: 29mins

Name
Class
Date
1.

Дотоод аудит нь дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад эрсдэлийгилрүүлж удирдахад тусалдаг. Хяналтын үр ашигтай байдал болон дүрэм журмын даган мөрдөлтөд төвлөрч, сайжруулах арга замыг зөвлөдөг.

a)

Үнэн

b)

Худал

2.

Дотоод аудитын үйл ажиллагаанд дотоод аудитын институт оролцож болно.

a)

Үнэн

b)

Худал

3.

…………………….. нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм.

(a)  

4.

Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлснээр байгууллагын эрсдэлийн удирдлага суларна.

a)

Үнэн

b)

Худал

5.

Дансны өр гэдэг нь бараа ажил үйлчилгээг зээлээр борлуулснаас үүснэ.

a)

Үнэн

b)

Худал

6.

Байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирснаар аливаа гадаад болон дотоод эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

a)

Үнэн

b)

Худал

7.

Урт хугацааны гэрээ, хэлэлцээр нь эздийн өмчийн дансдад хамаарна

a)

Үнэн

b)

Худал

8.

Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм анх хэдэн онд батлагдсан бэ?

a)

1997

b)

1991

c)

2000

d)

1995

9.

Дотоод аудитын нэгж нь Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартаас зарим заасан стандартуудыг баримтлахгүй байж болно.

a)

Үнэн

b)

Худал

10.

................................. мэргэжлийн болон бизнесийн нууцыг өөрийн болон гуравдагч талын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх явдал мөн.

a)

Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдал

b)

Бодитой хандлага

c)

Нууц хадгалах

11.

ХЧТАТ-с НДШ суутгах уу

a)

Тийм

b)

Үгүй

c)

Тийм. Тэтгэврийн хэмжээг 7% хассан дүнгээр

12.

Ёс зүйн дүрэм үндсэн хэдэн хэсэгтэй вэ?

a)

2

b)

3

c)

4

d)

5

13.

Аудитыг vр нөлөөтэй арга хэлбэрээр хийхийн тулд аудитор аудитын ажлыг төлөвлөнө.

a)

Үнэн

b)

Худал

14.

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн зарчимуудаас буруу хариултыг сонго.

a)

Шударга байдал

b)

Бодитой хандлага

c)

Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдал

d)

Соёлтой байдал

15.

Дотоод аудитын анхаарах асуудлуудыг нэрлэн бичнэ үү!

(a)  

16.

Дотоод аудитын оролцогч талуудад хамаарахгүйг сонго

a)

Монголын дотоод аудитруудын холбоо

b)

Дотоод аудитын институт

c)

Нийслэлийн дотоод аудитын газар

d)

Нийслэлийн аудитын газар

17.

Дараахаас аль нь дотоод хяналтын зорилгод нийцэх вэ?

a)

Нэгж хэсгүүдийн ажлын чанар, дотоод хяналтын системийг үнэлэх

b)

Хөрөнгийн хадгалалт, хуваарилалтын үр ашгийг үнэлэх

18.

Дотоод аудитын гүйцэтгэх үүргээс зөвийг сонго

a)

A. Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлтийг баталгаажуулна

b)

B. Гэрээний нөхцөл, заалтын хэрэгжилтийг баталгаажуулна

c)

C. Гүйцэтгэл болон тэргүүн туршлагыг харьцуулна.

d)

D. A болон B зөв

e)

E. Бүгд зөв

19.

Дотоод аудитын анхаарах асуудлуудад хамаарахгүйг сонго

a)

a. Эрсдэлийн удирдлага

b)

b. Дүн шинжилгээ

c)

С. Засаглал

d)

d. Хяналт

20.

Бодитой хандлагын зарчим гэдэг нь тухайн ажил албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвартай бөгөөд техникийн болон мэргэжлийн стандартыг ягштал баримталдаг байх явдал мөн.

a)

Үнэн

b)

Худал

21.

Эрсдэлийг бууруулах зорилгоор дотоод хяналтын үйл явцыг бий болгох, зохион байгуулах нь байгууллагын…………….. юм.

(a)  

22.

Мэргэжлээ дээдлэх зарчим гэдэг нь мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, ямагт цэвэр тунгалаг байлгах явдал юм.

a)

Үнэн

b)

Худал

23.

Стандарт 1110 нь ?

a)

A. Хараат бус байдал ба бодитой хандлага

b)

B. Зохион байгуулалтын хараат бус байдал

c)

C. Хараат бус байдал буюу бодитой хандлага алдагдах

24.

.................................... гэдэг нь мэргэжлийн болон бизнесийн бүхий л харилцаанд шудрага бөгөөд үнэнч байх явдал мөн.

a)

Бодитой хандлага

b)

Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдал

c)

Шударга байдал

25.

……………….нь шалгалтын явцад бүрдүүлсэн ажлын баримтанд хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсэг зурах бөгөөд эдгээр баримт нь шалгалтын дүгнэлт, бодитой үнэн зөв болохыг баталгаажуулах үндэслэл болно.

(a)  

26.

Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэнд хяналт тавих хувилбарыг сонгоно уу.

a)

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг сурталчлах, нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулах

b)

Хүрээлэнгийн гишүүн нягтлан бодогчдын бүртгэлийг хөтөлж, тэднээр ёс зүйн тангараг өргүүлэх, гишүүдийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

c)

Ёс зүйн асуудлаар гарсан гомдол маргааныг шалгаж дүгнэлт гаргах

d)

Бүгд зөв

27.

Дотоод аудитор гэж хэн бэ?

4 lines
28.

Мэргэжлийн нягтлан бодогч аль ёс зүйн дүрмийг баримтлах вэ?

a)

Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм

b)

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм

c)

Аль нь ч биш

29.

Байгууллагын дотоод хяналтын хүчирхэг тогтолцоог бий болгох, үр дүнтэй ажиллах явдлыг дэмжих гэдэг нь дараахаас аль нь вэ?

a)

Мэргэжлийн ёс зүйн тангараг

b)

Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэнд

хяналт тавих

c)

Хариуцлага

d)

Мэргэжлийн ёс зүйн зарчмыг гажуудуулахын эсрэг хамгаалалт

30.

Дотоод аудиторын гүйцэтгэх үүргээс 4-г бичнэ үү.

4 lines
31.

4. Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын……………….. сайжруулахад чиглэгддэг.

(a)  

32.

Томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх саналыг Сангийн яам, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч буюу шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

a)

Үнэн

b)

Худал

33.

Дотоод аудиторын эрх үүрэгт хамаарахгүйг сонго.

a)

Дээд шатны удирдлага болон гүйцэтгэх удирдлагад эрсдэлийг удирдахад тусалдаг. .

b)

Хууль тогтоомж дүрэм журам болон баримт нотолгоонд үндэслэн шалгалтын дүгнэлт хийж зөвлөмж өгөх

c)

ДАА-ны даргын үүрэг даалгаврын дагуу гэнэтийн байдлаар хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

d)

Батлагдсан төлөвлөгөөний дагуу улирлын төлөвлөгөө гарган Албаны даргаар батлуулан мөрдөж, улирлын эцэст ажлаа дүгнүүлж байна.

34.

Мэргэжлийн ёс зүйн тангарагийн 1 хувь аль газар үлддэг вэ?

a)

ММНБИ

b)

МНББХ

c)

ОУНБХ

d)

МДАИ

35.

Дотоод аудиторт дараах тохиолдлуудад хариуцлага хүлээлгэнэ.

a)

Хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аливаад шударга, бодитоор хандах ба мэргэжлийн эсвэл хувийн ашиг сонирхлыг зөрчлөөс ангид ажиллах

b)

Аудитын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг цаг хугацаанд хэрэгжүүлээгүй.

c)

Хяналтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулсан, шударга бус байдлаар хандаж компанийн нууц задруулсан.

d)

Дээрх бүгд

36.

Тангараг өргөсөн нягтлан бодогч хэдэн жил тутам ёс зүйн тайлан гаргаж хамгаалах ёстой вэ?

a)

2

b)

4

c)

6

d)

7

37.

Үнэт цаас гаргагч, даатгалын үйлчилгээ үзүүлэгч ААН-д аудит хийх эрх авах, сунгуулахдаа ёс зүйн тодорхойлолтыг хаана гаргах вэ?

a)

Сангийн яаманд

b)

Санхүүгийн зохицуулах хороонд

c)

Үндэсний аудитын газарт

38.

Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг ММНБИ-ийн III их хурлаар хэдэн онд шинэчлэн баталсан бэ?

a)

2004

b)

2005

c)

2012

d)

2014

39.

Хараат бус байдлын олон улсын стандарт нь 4А болон 4Б гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

a)

Үнэн

b)

Худал

40.

Эрсдэлийн удирдлагын үйл явц үр нөлөөтэй эсэхийг тодорхойлохын тулд дотоод аудитаар дараах асуудлуудын хүрээнд үнэлгээ хийнэ.

a)

А. Байгууллагын зорилтууд нь байгууллагын эрхэм зорилгыг дэмжиж, түүнд нийцсэн эсэх

b)

Б. Гол чухал нөлөө бүхий эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлсэн эсэх

c)

В. Байгууллагын эрсдэл даах чадвартай уялдуулан эрсдэлд хариу арга хэмжээ авдаг эсэх

d)

Г. Эрсдэлтэй холбоотой мэдээллийгбайгууллага дотор цаг тухайд нь мэдээллэдэг эсэх.

e)

Д. Дээрх бүгд