Font size
WorksheetsНягтлан бодох бүртгэлийн шалгалт-2
Total questions: 18
Worksheet time: 26mins
1. Тайлангийн үе бүрд хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрийг тайлагнаж харуулж
байгааг..................... гэнэ.
а. Эхлэлтийн баланс
б. Дуусгалтын баланс
в. Үйл ажиллагааны баланс
г. Өөрийн хөрөнгө
2. Балансын үндсэн тэнцвэр нь:
а. Хөрөнгө+ Өр төлбөр=Эзний өмч
б. Өр төлбөр= Хөрөнгө+Эзний өмч
в. Хөрөнгө= Өр төлбөр+ Эзний өмч
г. Хөрөнгө = Богино хугацаатай өр төлбөр+Урт хугацаат өр
3. Балансад тусгагдахгүй үзүүлэлт аль нь вэ?
а. Үндсэн хөрөнгө
б. Цалингийн өглөг
в. Удирдлагын зардал
г. Хуримтлагдсан ашиг
4. Урьдчилж төлсөн зардал нь балансын аль бүлэгт тусгагдах вэ?
а. Эргэлтийн бус хөрөнгө
б. Эргэлтийн хөрөнгө
в. Өр төлбөр
г. Эзний өмч
5. Сул чөлөөтэй байгаа хөрөнгийг орлого, ашиг олох зорилгоор
бусдад ашиглуулж байгааг.................. гэнэ.
а. Урьдчилж орсон орлого
б. Урьдчилж төлсөн зардал
в. Түрээс
г. Хөрөнгө оруулалт
6. Хувьцаа эзэмшигчдийн өмчийн бүлэгт аль нь хамаарахгүй вэ?
а. Энгийн хувьцаа
б. Халаасны хувьцаа
в. Нэмж төлөгдсөн капитал
г. Зарласан ноогдол ашиг
7. Бараа материал зээлээр худалдаж авсан бол балансад дараах өөрчлөлт гарна.
а. Хөрөнгөн доторх өөрчлөлт
б. Хөрөнгө, өр төлбөр зэрэг нэмэгдэх өөрчлөлт
в. Хөрөнгө, өр төлбөр зэрэг хорогдох өөрчлөлт
г. Эзний өмчтэй холбогдох өөрчлөлт
8. Балансад хөрөнгийг ямар үнээр тусгах вэ?
а. Зах зээлийн үнээр нь
б. Анхны өртгөөр нь
в. Зах зээлийн үнэ ба өртгийн аль багаар нь
г. Аль нь ч биш
9. Харилцахаас кассад бэлэн мөнгө авчирсан. Энэ ажил гүйлгээ нь
балансад дараах өөрчлөлтийг оруулна.
а. Балансын нийт дүн нэмэгдэнэ
б. Балансын нийт дүн хорогдоно
в. Балансын нийт дүнд өөрчлөлт оруулахгүй
г. Эзний өмчийн нийт дүн нэмэгдэнэ
10. Байгууллагын мөнгөн хөрөнгө нь ................... ................... ба хөрөнгөөс бүрдэнэ.
а. Эргэлтийн ба эргэлтийн бус
б. Биет ба биет бус
в. Мөнгө ба түүнтэй адилтгах
г. Аль нь ч биш
11. Тухайн байгууллагын ашиг орлого, татварт шууд нөлөөлдөг зүйл юу вэ?
а. Үндсэн хөрөнгийн зардал
б. Элэгдэл
в. Тоног төхөөрөмж
г. Мөнгө
12. Тайлант хугацааны эцэст хараахан хүлээж аваагүй боловч өмчлөх эрх нь хууль ёсоор шилжсэн худалдан авсан барааг ........................ гэнэ.
а. Замд яваа бараа
б. Агент дахь бараа
в. Борлуулалтын тусгай гэрээ
13. Аль нь тооцоолсон өглөгийн жишээ вэ?
а. Ноогдол ашгийн өглөг
б. Урьдчилаад тооцож бүртгэсэн ажилчдад олгох шагналын өглөг
в. Борлуулалтын урамшууллын өглөг
г. Банкны овердрафт
14. Ашгийн хомсдол гэдэг нь:
а. Үйл ажиллагааны цэвэр алдагдал
б. Хуримтлагдсан ашиг дансны сөрөг үлдэгдэл
в. Хойшлогдсон кредит
г. Банкны овердрафт
15. Хуримтлагдсан ашиг данс нь ................ цэвэр орлогоор нэмэгдэж, алдагдал болон гоошдол ашигаар буурч байдаг.
а. Тайлант хугацааны
б. Жилийн эцсийн
в. Улиралын
г. Өдөр тутмын
Бодолттой тест
1. Балансын нийт дүн нь 350000 төгрөг, эзний өмчийн дүн нь 200000 төгрөг бол:
а. Эргэлтийн хөрөнгө............. 150000
б. Өр төлбөр.......................... 150000
в. Эргэлтийн бус хөрөнгө....... 150000
г. Хуримтлагдсан ашиг............ 150000
2. Мөнгөн хөрөнгө 200000, Авлага 180000, Найдваргүй авлагын нөөц 75000, Өр төлбөр 250000, Энгийн хувьцаа 100000, Нийт хөрөнгө 500000 төгрөг бол хуримтлагдсан ашиг, эргэлтийн бус хөрөнгийн дүн тус бүр хэд вэ? Эргэлтийн бус хөрөнгө, Хуримтлагдсан ашиг
а. 195000, 150000
б. 45000, 250000
в. 500000, 150000
г. 150000, 195000
3. “Ачлал” компанийн дансуудын үлдэгдэл 9-р сарын 30-аар өгөгджээ.
Мөнгө 170000, Хангамжийн зүйл 230000, Өглөг 200000, УТДаатгал 120000, Тавилга 580000, Өглөгийн бичиг 350000, Тав.хур.элэгдэл 120000, ХНХөрөнгө 440000, Авлага 310000 Хуримтлагдсан ашиг ?
10-р сард дараах ажил гүйлгээ гарсан.
- 12000 төгрөгийн авлагыг цуглуулсан
- 300000 төгрөгийн тавилгыг бэлэн мөнгөөр борлуулсан
- 100000 төгрөгийн материал зээлээр худалдаж авсан
бол 10.31-ээрх нийт хөрөнгийн дүн хэд болох вэ?
а. 1190000
б. 1290000
в. 1390000
г. 1090000
