Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Мөнгө

Total questions: 26

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

......... нь Төв банкны өр төлбөр юм.

a)

гадаад хэлцэл

b)

засгийн газрын үнэт цаас

c)

арилжааны банкуудын Төв банкинд байршуулсан хадгаламж

d)

Арилжааны банкуудад олгосон зээл

2.

Төв банкны 1 тэрбум долларын өртөгтэй засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкнаас худалдан авсан арилжаа нь ....... жишээ юм.

a)

нээлттэй захын үйл ажиллагаа

b)

хямдрууллатын хувьд нөлөөлж буйн

c)

мөнгөний тоо хэмжээний их хэмжээний бууралтын

d)

заавал байлгах нөөцийн хувийн өөрчлөлтийн 

3.

Мөнгөний үржүүлэгч 2,5 бол мөнгөний суурь 10 тэрбум доллараар өсөхөд мөнгөний тоо хэмжээ ........... нэмэгдэнэ.

a)

2,5 тэрбум доллароор

b)

4 тэрбум доллароор

c)

10 тэрбум доллароор

d)

25 тэрбум доллараар

4.

Аль нь мөнгөний үүрэг БИШ вэ?

a)

хуримтлалын хэрэгсэл

b)

гүйлгээний хэрэгсэл

c)

бартер

d)

өртгийн хэмжүүр

5.

Аль нь мөнгө гэж тооцогдох вэ?

a)

Арилжааны банкин дахь 200 долларын хадгаламж

b)

200 долларын төлбөрт бичсэн чек

c)

200 долларын зээл авах эрхтэй кредит карт

d)

Дээрх бүгд

6.

Бүтээгдэхүүний үнэ мөнгөөр илэрхийлэгдсэн байдаг нь мөнгөний ..............-ийн үүргийг харуулдаг.

a)

инфляцийн учир шалтгаан

b)

гүйлгээний хэрэгсэл

c)

хуримтлалын хэрэгсэл

d)

өртгийн хэмжүүр

7.

Мөнгөний тооны онол нь ................

a)

Мөнгөний тоо хэмжээг арилжааны банкууд тодорхойлно гэж үздэг.

b)

Урт хугацаанд мөнгөний тоо хэмжээний өсөлт нь үнийн түвшинг тэнцүү хэмжээтэйгээр өсгөх шалтгаан болно гэж үздэг

c)

Мөнгөний тоо хэмжээ бодит ДНБ-ийг тодорхойлно гэж үздэг.

d)

Мөнгөний тоо хэмжээ нь мөнгө хуримтлалын хэрэгслийн үүргээ хэр сайн гүйцэтгэж байгааг харуулах сайн үзүүлэлт болдог гэж үздэг.

8.

Нийтлэг өгөгдлөөс харвал мөнгөний тоо хэмжээний өсөлт хурдтай байх тусам .............. байхыг баталдаг.

a)

бодит ДНБ-ий өсөлт өндөр

b)

инфляцийн түвшин бага

c)

инфляцийн түвшин өндөр

d)

инфляцийн түвшин өөрчлөгдөхгүй

9.

Аль нь М2 мөнгөнд тооцогдож, харин М1 мөнгөний бүрэлдэхүүн болдоггүй вэ?

a)

төгрөгийн хугацаагүй хадгаламж

b)

гадаад валютын харилцах данс

c)

төгрөгийн хугацаатай хадгаламж

d)

Дээрх бүгд М2 мөнгөнд тооцогдож, М1 мөнгө болохгүй.

10.

Төлөвлөсөн нөөцийн харьцаа 0,05 ба банкнаас гадуурх мөнгөний харьцаа 0,5 бол мөнгөний үржүүлэгч ямар хэмжээтэй байх вэ?

a)

1,85

b)

1,91

c)

2,73

d)

2,05

11.

М1 мөнгөний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бол .................

a)

төгрөгийн харилцах данс

b)

төгрөгийн хугацаагүй хадгаламж

c)

төгрөгийн хугацаатай хадгаламж

d)

банкнаас гадуурх бэлэн мөнгө

12.

Аль нь мөнгөний эрэлтийн муруйг шууд шилжүүлэхгүй вэ?

a)

Аль нь ч биш

b)

ДНБ-ий өөрчлөлт

c)

мөнгөний тоо хэмжээний өөрчлөлт

d)

санхүүгийн шинэчлэл

13.

Хадгаламжийн байгууллага нь .............-аас бусад бүх зүйлийг хийдэг.

a)

заавал байлгах нөөцийн хувийг тогтоох

b)

санхүүжилт олох зардлыг хамгийн бага байлгах

c)

эрсдлийг хуваах

d)

хөрвөх чадварыг бий болгох

14.

Нэрлэсэн ДНБ (PY) 6 их наяд доллар, мөнгөний тоо хэмжээ 2 их наяд доллар үед мөнгөний эргэлтийн хурд ............. байна.

a)

12

b)

2

c)

3

d)

6

15.

Аль бүлэг нь Монгол улсын мөнгөний бодлогын талаарх шийдвэрийг гаргадаг вэ?

a)

УИХ-ын даргын зөвлөл

b)

Монгол Банкны ерөнхийлөгчийн дэргэдэх мөнгөний бодлогын зөвлөл

c)

Санхүүгийн зохицуулах хороо

d)

Монгол Банкны Хяналтын зөвлөл

16.

Монгол Улсын мөнгөн тэмдэгт ................ нэг хэсэг юм.

a)

М1 болон М2 мөнгөний

b)

зөвхөн М2 мөнгөний

c)

зөвхөн М1 мөнгөний

d)

М1 болон М2 мөнгөний аль нь ч биш

17.

Арилжааны банкны тэгшитгэл нь ................. байна.

a)

MY=PV

b)

MV=PY

c)

MP=VY

d)

M/Y=PV

18.

Ямар нэг арилжааны банкны төлөвлөсөн нөөц 10 сая доллар, бодит нөөц 9 сая доллар байв. Тус банкны илүүдэл нөөц .............. байв.

a)

1 сая доллар

b)

-1 сая доллар

c)

10 сая доллар

d)

0

19.

Мөнгөний эргэлтийн хурд нь ............... байна.

a)

YM/P

b)

PY/M

c)

M/PY

d)

PM/Y

20.

Арилжааны банк ................ замаар мөнгө бүтээхэд хувь нэмрээ оруулдаг.

a)

илүүдэл нөөцөө зээлдүүлэх

b)

өөрийн нөөцийг өсгөх

c)

илүү олон чекийг хэвлэх

d)

өөрийн хөрөнгө оруулалтын үнэт цаасны зарим хэсгийг худалдах

21.

................. өсөлт хүмүүсийн бэлнээр байлгахыг хүссэн мөнгөний тоо хэмжээг бууруулдаг.

a)

үнийн түвшний

b)

хүүний түвшний

c)

мөнгөний тоо хэмжээний

d)

бодит ДНБ-ий

22.

Төлөвлөсөн нөөцийн харьцаа 10%. Ямар нэг арилжааны банк нь 2 сая долларын хадгаламж, 300000 долларын нөөцтэй бол тус банк .................-ын илүүдэл нөөцтэй байна.

a)

0 доллар

b)

100000 доллар

c)

200000 доллар

d)

300000 доллар

23.

Хямдруулалтын хувь гэдэг нь .............. хүүний түвшин юм.

a)

арилжааны банкуудын үйлчлүүлэгчдээ олгосон зээлийн

b)

Төв Банкны арилжааны банкуудад нөөц бүрдүүлэхэд зориулж олгосон зээлийн

c)

арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хадгаламждаа төлж буй

d)

Төв Банкны арилжааны банкуудын өөр дээр нь байршуулсан нөөцөд төлж буй

24.

Доорхоос аль нь санхүүгийн шинэчлэл хийх хөшүүрэг өгдөг вэ?

a)

хөрвөх чадварыг бий болгох

b)

зохицуулалтыг арилгах

c)

технологийн өөрчлөлт

d)

инфляци болон хүүний түвшинг буурууулах

25.

Хүүний түвшин тэнцвэрт хүүний түвшнээс их бол мөнгөний эрэлтийн тоо хэмжээ мөнгөний нийлүүлэлтийн тоо хэмжээнээс .............. байх бөгөөд хүүний түвшин .............

a)

бага, буурна.

b)

бага, өснө.

c)

их, өснө.

d)

их, буурна.

26.

Арилжааны банкны нөөц нь ............ тэнцүү байна.

a)

тухайн банкны зооринд буй бэлэн мөнгө + түүний хөрвөх чадвартай хадгаламж + Төв банканд байршуулсан хадгаламж

b)

тухайн банкны зооринд буй бэлэн мөнгө + түүний хөрвөх чадвартай хадгаламж

c)

тухайн банкны зооринд буй бэлэн мөнгө

d)

тухайн банкны зооринд буй бэлэн мөнгө + Төв банканд байгаа тухайн банкны хадгаламж