wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

General admission test-A-2021

Total questions: 60

Worksheet time: 3600secs

Name
Class
Date
1.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү!              

Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар нь нийгмийн институтийн ...................... юм.   

a)

Далд чиг үүрэг       

b)

Ил чиг үүрэг    

c)

Үүргийн зөрчил     

d)

Сөрөг чиг үүрэг     

e)

Үүрэг

2.

Би хэдийгээр хөдөө төрж өссөн, А үсэг мэдэхгүй, 10-ын дотор тоолж чадахгүй сургуульд орсон боловч, олон арван шүлэг мэддэг байсан. Миний ээж олон арван шүлэг мэддэг, түүнийгээ надад цээжлүүлдэг байсан” гэсэн нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Үе тэнгийнхэн                 

b)

Сургууль        

c)

   Гэр бүл    

d)

    Хэвлэл мэдээлэл   

e)

         Ажлын байр

3.

Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа бүхий заяагдмал шинжийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Угсаатны нийтлэг         

b)

  Жендер        

c)

Насны нийтлэг       

d)

    Хүйс 

e)

  Тэгш бус байдал

4.

Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичнэ үү!

Тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл нь .................... юм.

a)

Үнэлэмж               

b)

Хэл           

c)

 Мэдлэг           

d)

Бэлгэ тэмдэг            

e)

Хэм хэмжээ

5.

Соёлыг ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариалангийн соёл гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд нийцэж байна вэ?                    

a)

Суурь үнэлэмжээр нь              

b)

Сонголт хийх боломжоор нь            

c)

Бүтээгч, хэрэглэгчээр нь

d)

Аж ахуй эрхлэлтээр нь                 

e)

Түвшингээр нь

6.

Оюуны өмч зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ зэрэг нь соёлын аль ойлголт вэ?      

a)

Соёлын эрх чөлөө      

b)

   Соёлын даяаршил     

c)

Соёлын аялал жуулчлал 

d)

Соёлын дархлаа

e)

Соёлын үйлдвэрлэл

7.

Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?    

a)

“Сүү” ХХК      

b)

  Эмнэлэг     

c)

  Цагдаагийн байгууллага    

d)

    Номын сан    

e)

Улаан загалмайн нийгэмлэг

8.

Нийгэмшилтийн талаарх ойлголтуудыг зөв харгалзуулна уу.            

a)

А2, В1, С3             

b)

А1,В2,С3   

c)

 А2,В3,С1   

d)

А3,В1,С2        

e)

  А1,В3,С2

9.

Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж, шалтгаан нь болж буй хувьсагчийг үл хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс үл хамаарах хувьсагчийг олно уу!        

a)

ДНБ       

b)

  Ажилгүйдлин түвшин    

c)

Ажил эрхлэлтийн түвшин   

d)

Үйлдвэрлэлийн хэмжээ

e)

ДНБ-ний хэмжээ

10.

2008 онд нийт 44514 шалгуулагч шалгалт өгснөөс 34112 шалгуулагч нь нийгэм судлал хичээлийг сонгосон нь нийт шалгуулагчдын 76.63 хувийг эзэлсэн ба энэ үзүүлэлт тухайн жил нийгэм судлалын хичээлийг сонгон шалгалт өгсөн хамгийн өндөр жил байсныг харуулж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү!       

a)

Туршилт           

b)

  Чанарын судалгаа             

c)

Ажиглалт       

d)

Тоон судалгаа        

e)

Контент анализ

11.

Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүний нэр хүндэд хамаарах ойлголтыг тэмдэглэнэ үү!         

a)

Олонд танигдсан байдал        

b)

    Шийдвэр гаргах, оролцох        

c)

Тусламж, тэтгэмж

d)

Бусдад нөлөөлөх, дагуулах    

e)

  Нөөцийг ашиглах, хувиарлахад хяналт тавих

12.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү!            

Нийгмийн ёс журамд дургүйцсэнтэй холбогдсон үүсдэг бөгөөд нийтлэг ашиг сонирхлыг тогтсон ёс журам, хэм хэмжээний хүрээнээс гадуур, хамтын үйлдлий тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн оролдлого.......................... юм.

a)

Нийгмийн өөрчлөлт            

b)

      Дайн, улс төрийн мөргөлдөөн            

c)

Хувьсгал     

d)

Шинэчлэл       

e)

Нийгмийн өөрчлөлт

13.

Германы социологич Ф.Тённисын нийгмийн хэв маягийн ангиллаас Гемайншафт/хөдөөний бүс уламжлалт/-ын онцлог шинжийг олно уу!          

a)

Хөдөлмөрийн хуваарь нарийссан        

b)

  Албан ёсны хууль чухал гэж үздэг

c)

Хувийн ашиг сонирхлыг чухалчилдаг     

d)

    Хөдөлмөрийн хуваарь энгийн      

e)

Төрийн үйл ажиллагаанд тулгуурладаг

14.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү!           

Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдлийг ...................... гэнэ.

a)

Институтийн алагчлал     

b)

     Шууд бус алагчлал      

c)

  Шууд алагчлал  

d)

Бурангуй үзэл        

e)

Тэгш бус байдал

15.

Монголын түүхэн үеүд дэх нийгмийн давхраажилыг харуулсан зураглалаас орхигдсон хэсгийг нөхөж бичнэ үү!

a)

1. XII-XIV зууны үе,                         2. Талын язгууртнууд

b)

1. Юань улсын үе,                          2. Номенклатурчид

c)

1. Юань улсын үе,                          2. Хөх захтан

d)

1. XII-XIV зууны үе,                         2. Номенклатурчид

e)

1. Их Монгол Улсын үе,                2. Халжлага ард

16.

Тэгш бус байдал үүсэх нөхцлүүдийг зөв харгалзуулна уу. 

a)

А2,В1,С3               

b)

А3,В2,С1         

c)

А2,В3,С1           

d)

  А3,В1,С2         

e)

А1,В2,С3

17.

“Соёл” нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм” гэж хэн тодорхойлсон судлаачийг нэрлэнэ үү!    

a)

А.Гидденс    

b)

     Э.Тайлор         

c)

Р.Бенедикт           

d)

Э.Кассирер             

e)

К.Ясперс

18.

Соёлыг бүрдүүлэгч элементийг холбогдох ойлголттой нь зөв илэрхийлсэн хариулт нь аль нь вэ?         

a)

Үнэлэмж-шударга ёс, загалмай          

b)

    Мэдлэг-домог, хурмын бөгж

c)

Хэл-дохио зангаа, шашин                      

d)

Бэлгэ тэмдэг-төрийн дуулал, хөшөө

e)

Хэм хэмжээ-дүрэм журам, шинжлэх ухаан

19.

Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодохой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг. Жишээ нь: Боловсролын институтийн хүрээнд багш хүн залуу хойч үеийнхний нийгэмшин хөгжихөд хувь нэмэр оруулахаар ажигладаг бол түүний орон байранд амьдрах хэрэгцээг хангахаар эдийн засгийн институтийн барилгачид ажиллана. Дараах онолуудын алийг нь илэрхийлж байна вэ?                 

a)

Шалтгаант чанарын        

b)

Бэлгэ тэмдэгийн харилцан үйлдлийн            

c)

Иргэншлийн

d)

Марксизмын                                   

e)

Бүтэц чиг үүргийн

20.

2012 оны байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар тус тус бүртгэжээ. Энэ нь олон улсын хэмжээнд баримтлах соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ?             

a)

Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах

b)

Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах

c)

Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх

d)

Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах

e)

Соёлын харилцааг нээлттэй байлгах

21.

Соёлын ойлголтуудын холбоо хамаарал, агуулгын багтаамжийг зөв илэрхийлсэн бүвүүдч аль нь вэ?           

А. Соёл             б. Соёлын түүхэн хэв маяг        в. Хүй нэгдлийн үеийн соёл

a)
b)
c)
d)
e)
22.

Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдолд хамааралтайг нь ялгана уу!              

1. Ажлын байр нэмэгдүүлдэг        

2. ДНБ-ны хэмжээг нэмэгдүүлдэг       

3. Иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлөхгүй

4. Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь таниулдаг

a)

1,3,4                        

b)

1,2,3,4                  

c)

1,2,4                     

d)

2,3,4            

e)

1,2,3

23.

Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг үгүйсгэх, нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох нь соёлын эрхч чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ?        

a)

Хүний эрх, эрх чөлөө            

b)

Амьдарлын хэв маягийг үгүйсгэх         

c)

Соёлын эрх чөлөө

d)

Тэгш эрх, шударга ёс               

e)

  Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах

24.

1930, 1940-ны өөд оны үед манай улс уламжлалт шашин, соёл, үндэсний бичиг үсэг зэргээ орхиход хүргэсэн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамаарах вэ?            

a)

Соёлын даяаршил            

b)

Соёлын солилцоо    

c)

       Соёлыг хуулбарлан дуурайх

d)

Соёлын тулгалт                 

e)

Соёлын адилсал

25.

Соёлын даяаршлын эерэг үр дагавруудыг нэрлэнэ үү!            

1. Олон ургалч соёл  дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж

2. Өөрийн соёлын уламжлалт хэв маягаас татгалзах

3. Өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж

4. Ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах, өгөх боломж

a)

2,3,4          

b)

  1,2,3,4           

c)

1,2,4        

d)

    1,2,3          

e)

1,3,4

26.

Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн эрэлт          

b)

  Хөдөлмөрийн нийлүүлэлт           

c)

Тэнцвэрт байдал

d)

Ажиллах хүч           

e)

Хөдөлмөрийн зах зээл

27.

Ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан /Н>Э/ үед хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн бүтээж буурна        

b)

Ажиллах хүчний хомсдол үүснэ

c)

Тэнцвэрт байдал бий болно      

d)

Ажиллах хүчний илүүдэл үүснэ     

e)

Байгууллагын зардал өснө

28.

Төв банкны онцлог шинж аль нь вэ?                

a)

Зээл олгох    

b)

Төлбөр тооцоо хийх   

c)

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх

d)

Мөнгөн хадгаламж хүлээж авах           

e)

        Мөнгөн гүйлгээ хийх

29.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү!                  

Ажлын нэгж хугацаанд /нэг цаг, нэг өдөр, нэг сар/ зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авч байгаа мөнгөн төлбөрийг ................................ гэнэ.

a)

Бодит цалин     

b)

Нэрлэсэн цалин     

c)

Шагнал урамшуулал    

d)

Үндсэн цалин      

e)

Нэмэгдэл хөлс

30.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж Солонгос улсын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу!           

a)

Солонгос улсын ДНБ, Монгол улсын ДНБ

b)

Монгол улсын ҮНБ, Солонгос улсын ДНБ

c)

Солонгос улсын ҮНБ, Монгол улсын ҮНБ

d)

Монгол улсын ДНБ, Солонгос улсын ҮНБ

e)

Монгол улсын бодит ҮЦБ, Солонгос улсын ҮЦБ

31.

ДНБ-ний орлого болон зарлагыг ялгаж, тооцоолол хийнэ үү!

a)

Орлого-255, зардал 525       

b)

  Орлого-520, зардал 265         

c)

  Орлого-250, зардал-535

d)

Орлого- 535, зардал-250            

e)

Орлого-265, зардал-520

32.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү!               

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлах байгааг баталсан үнэт цаасыг ......................... гэнэ.

a)

Бонд        

b)

 Хувьцаа           

c)

Хадгаламж              

d)

Мөнгө                        

e)

  Чек

33.

Дараах өгөгдлүүдийг тохирох утгатай нь зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу!          

1. Санхүүгийн зах зээл              2. Хөрөнгийн бирж             3. Үнэт цаас

А. (_) Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичиг

В. (_) Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх зэрэг үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар

С. (_) Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа

a)

А2,В3,С1             

b)

А3,В1,С2           

c)

А1,В2,С3      

d)

  А3,В2,С1      

e)

 А1,В3,С2

34.

Үр тарианы үнэ өсөхөд талх болон бусад гурилан бүтээгдэхүүний үнэ даган өсч байгаа нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ?             

a)

Мөлхөө инфляци    

b)

      Эрэлтийн инфляци     

c)

Зардлын инфляци    

d)

Зохисгүй инфляци                 

e)

Гипер инфляци

35.

Ажилгүйдлийн түвшин 2 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаврыг Оуэкены хуулиар тооцоолон гаргана уу.              

a)

ДНЫ 2.5%-иар буурна           

b)

ДНБ 5%-иар буурна    

c)

ДНБ 5%иар өснө

d)

ДНБ 2.5%-иар өснө            

e)

   ДНБ 2%-иар буурна

36.

Өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, түүний төлөөлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх нь иргэдийн оролцооны аль хэлбэр нь вэ?                                             

a)

ИТХ болон ИНХ-д оролцох         

b)

 Улс төрийн сонгуульд оролцох саналаа өгөх

c)

Хэлэлцүүлэг, санал асуулгал оролцох       

d)

Төлөөллөөр дамжуулан оролцох

e)

Сонирхлын бүлгээр дамжуулах оролцох

37.

Дараах ойлголтуудаас иргэдийн нийцтэй оролцоог ялгана уу.

1. Өлсгөлөн зарлах            2. Эсэргүүцлийн жагсаал цуглаан      3. Сонгуульд оролцох саналаа өгөх

4. Захидал бичих            5. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үзэл бодлоо илэрхийлэх

6. Авлига өгөх

a)

1,3,5,6       

b)

  3,4,5,6     

c)

    1,2,4,5    

d)

    3,5,6          

e)

3,4,5

38.

“Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогц юм” гэж хэлсэн эрдэмтэн аль нь вэ?    

a)

Н.Макиавелли           

b)

Д.Истон      

c)

  Р.Даль    

d)

   Ж.Локк      

e)

  Е. А.Линколин

39.

Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн биеэр оролцдог, өөрөөр хэлбэр олон түмэн өөрөө өөрийгөө удирдах нь ардчиллын аль хэлбэр вэ?                                               

a)

Олон ургалч ардчилал  

b)

    Төлөөллийн ардчилал       

c)

   Ардчилал

d)

Элитийн ардчилал                 

e)

Шууд ардчилал

40.

Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан нь ардчиллын аль хэлбэр вэ?                                

a)

Олон намын тогтолцоо      

b)

Боловсрол      

c)

Тэгш эрх    

d)

Иргэдийн улс төрийн оролцоо        

e)

Хуулийн засаглал

41.

Иргэд Засгийн газарт санал өгөх боломжуудыг нэрлэхдээ буруу зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд саналаа өгөх

b)

Иргэд Засгийн газарт хандаж саналаа захидлаар илэрхийлэх

c)

  Засгийн газрын хуралд оролцож саналаа илэрхийлэх

d)

   Нэг цонхны үйлчилгээнд хандаж саналаа өгөх

e)

  Засгийн газрын мэдээллийн вэб сайтад хандаж саналаа өгөх

42.

Эрх зүйн актуудын төрөл болон төрийн байгууллагыг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.

1. Хууль               2. Захирамж               3. Зарлиг

А. (_) Аймаг, нийслэлийн Засаг дарга

В. (_) Монгол Улсын Их Хурал

С. (_) Монгол Улсын Ерөнхийлөгч

a)

А2,В3,С1               

b)

А2,В1,С3          

c)

 А3,В1,С2      

d)

А3,В2,С1       

e)

А1, В2,С3

43.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.

Хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоон, биелэлтийг нь төрийн албадлагын хүчээр хангаж байдаг бичмэл эрх зүйн хэм хэмжээг .............................. гэнэ.

a)

Тушаал                  

b)

Хуульчилсан акт        

c)

  Зарлиг      

d)

 Хууль      

e)

    Захирамж

44.

Ээж нь өсвөр насны охиндоо их санаа зовдог тул тэмдэглэлийн дэвтрийг байнга нууцаар уншдаг. Энэ тохиолдолд Хүүхдийн эрхийн Конвенцийн дараах заалтуудаас нь аль аль нь зөрчигдөж байна вэ?                      

a)

    Хүүхдийн захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн хандаж болохгүй.

b)

Эцэг эх нь хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэхгүй байх

c)

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, боломжтой орчинд зохистой амьдрах нөхцлийг бүрдүүлэх

d)

Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх эрхийг хүндэтгэх

e)

Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлүүлэх

45.

Монгол улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ?

a)

Эрүүл мэндээ хамгаалах         

b)

Хөдөлмөрлөх         

c)

   Хуулиар ногдуулсан албан татвар төлөх

d)

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх        

e)

Байгаль орчноо хамгаалах

46.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндлэл хүлээнэ гэдгийг баталгаажуулдаг” гэж заасан нь хүний эрхийн суурь зарчим бэ?                                      

a)

Түгээмэл, салшгүй байх     

b)

   Хүн үнэ цэн, нэр төртэй байх       

c)

Хуваагдашгүй байх

d)

Харилцан хамааралтай байх                       

e)

Хариуцлага тооцох

47.

Шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхагласан түүхэн баримт бичиг нь аль вэ?                                                 

a)

Үндсэн хууль            

b)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал              

c)

Сирусын бортого

d)

Эрх чөлөөний харти                     

e)

Конвенц

48.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах дараах үндэслэлүүдээс илүүцийг олно уу.                                                               

a)

Ажилтан гадаад улсад ажиллаж, амьдрах шаардлагатай болсон

b)

  Аж ахуйн нэгж болон түүний салбарт нэгж татан буугдсан

c)

Ажилтан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон

d)

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан

e)

  Ажилтан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон

49.

Иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцааг нийгмийн хамгааллын эрх зүйн аль харилцаагаар зохицуулдаг вэ?                     

a)

Нийгмийн хамгааллын эрх зүй        

b)

Нийгмийн халамж    

c)

Иргэний эрх зүй

d)

Захиргааны эрх зүй            

e)

    Нийгмийн даатгал

50.

Захиргааны байгууллагаас иргэний эрхийг хангахтай холбоотой хүлээх үүргийг олно уу.

a)

Хүний эрх, эрх чөлөө          

b)

Өргөдөл гаргах эрх               

c)

 Гомдол гаргах эрх

d)

Хүссэн мэдээллийг өгөх үүрэг                       

e)

Мэдэх эрх

51.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчмын аль хэлбэр вэ?                                                                              

a)

Үндэсний эрх ашигт нийцсэн                 

b)

    Олон тулгууртай              

c)

Тэнцвэртэй

d)

Прагматик/идэвхтэй/                          

e)

Хамтын ажиллагаа

52.

Олон улсын харилцааны үндсэн оролцогчийг нэрлэнэ үү.                                         

a)

Улаан загалмайн нийгэмлэг    

b)

     Далай  лам         

c)

    Энэтхэг улс

d)

Тоёотой корпораци               

e)

ЮНИСЕФ

53.

Монгол улсын дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааны түвшинг дээшлүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны аль бодлогын зорилго вэ?

a)

Эдийн засгийн              

b)

Улс төрийн          

c)

Соёлын          

d)

Хүмүүнлэгийн        

e)

Шинжлэх ухааны

54.

Хоёр ба түүнээс дээш оронд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, ажлын байр нь байдаг, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?  

a)

Нөлөө бүхий хувь хүн        

b)

Олон улсын улс төрийн байгууллага        

c)

Олон улсын байгууллага

d)

Үндэстэн дамнасан корпораци               

e)

   Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

55.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.              

Монгол улсын хоёр хөрштэйгээ харилцахдаа баримталдаг зарчмуудаас орхигдсон хэсгийг олно уу.

-          Тэнцвэртэй

-          Страгтегийн түншлэлийн

-          .........................................

-          Олон тулгуурт

-          Хамтын ажиллагааны

a)

Сайн хөршийн    

b)

  Улс төрийн      

c)

Эдийн засгийн            

d)

Соёлын       

e)

Боловсролын

56.

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго аль нь вэ?            

a)

Гадаад сурталчилгааг сайжруулах               

b)

  Түүх соёлын үнэт зүйлээ сэргээн хадгалах

c)

Дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх       

d)

Шинжлэх ухаан, технологийн чадавхийг нэмэгдүүлэх                                          

e)

Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах

57.

Олон улсын харилцааны улс оролцогчдын талаарх ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

a)

A3 B4 C1 D2 E5

b)

A3 B5 C1 D2 E4

c)

A3 B2 C1 D4 E5

d)

A3 В5 C1 D4 E2

e)

A3 В4 C1 D5 E2

58.

Бүвүүвчинд ардчиллын зарчмуудыг (а-е) харуулжээ. Эдгээрийг тохирох утгатай нь зөв харгалзуулна уу.

a)

A3 B2 C5 D1 E4

b)

A4 B3 C1 D5 E2

c)

A4 B2 C1 D5 E3

d)

A5 B2 C3 D4 E1

e)

A2 B3 C5 D1 E4

59.

Соёлын элемент дэх зарим ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

a)

A3 B4 C5 D1 E2

b)

A3 B4 C3 D1 E5

c)

A2 B4 C1 D2 E5

d)

A4 B2 C1 D5 E3

e)

A3 B1 C5 D4 E2

60.

Хөдөлмөрийн зах зээлийн талаарх (а-е) ойлголтуудыг доорх 6 өгөгдлөөс тохируулан сонгон зөв харгалзуулна уу. /нэг илүү өгөгдөл байгааг анхаарна уу/                                                 

a)

A4 B5 C3 D1 E2

b)

A3 B5 C1 D3 E4

c)

A4 B6 C3 D1 E2

d)

A4 B6 C3 D2 E1

e)

A3 B6 C1 D5 E4