Font size
WorksheetsСургалтын өмнөх тест
Total questions: 15
Worksheet time: 10mins
1. Мэдээлэл харилцаа холбооны технологи гэж юу вэ?
Мэдээллийг бий болгох, хадгалах, боловсруулах, түгээх болон солилцоход ашиглаж байгаа үйлчилгээ, хэрэглээ, бүтээгдэхүүнийг хамтад нь мэдээлэл, харилцаа холбооны технологи гэж нэрлэдэг.
Бүх төрлийн ухаалаг гар утасыг хэлнэ.
Интернэтэд суурилсан төхөөрөмжүүдийг хэлнэ.
Компьютерт суурилсан үйлчилгээнүүдийг хэлнэ.
2. Хиймэл оюун ухаан гэж юу вэ?
Хиймэл оюун ухаан нь робот юм.
Хиймэл оюун ухаан (AI) нь хүний оюун ухааныг машинаар загварчлах явдал юм.
Хиймэл оюун ухаан гэж хийсвэр ойлголт юм
Хиймэл оюун ухаан гэж байхгүй.
3. Юмсын интернэт гэж юу вэ?
Интернэтэд суурилсан бүх үйлчилгээнүүдийг хэлнэ.
Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжийг хэлнэ.
IoT нь дотоод төлөв эсвэл гадаад орчинтойгоо харилцах, мэдрэх, холбогдох эмбеддэд технологийг агуулсан, тодорхой зориулалт бүхий физик объектын сүлжээ юм.
Аливаа интернэтэд холбогдсон зүйлсийг хэлнэ.
4.Цахим иргэн гэж хэн бэ?
Өдөр тутмын амьдралдаа мэдээлэл, харилцаа холбоо, технологийг ашиглах мэдлэг, ур чадвартай иргэнийг хэлнэ.
Цахим бүртгэлтэй иргэнийг хэлнэ.
Цахим гүйлгээ хийх чадвартай иргэнийг хэлнэ.
Нийгмийн сүлжээний плаьформуудыг ашиглах чадвартай иргэнийг хэлнэ.
5. Интернэт гэж юу вэ?
Интернэт гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ юм.
Интернэт гэдэг нь хязгааргүй орон зай юм.
Бүх төрлийн датаг хэлнэ.
Интернэт нь 4G сүлжээ юм.
6. Веб хөтөч гэж юу вэ?
Веб хөтөч нь интернэтийн үндсэн хэрэглэгдэхүүн юм.
Вэб хөтөч нь интернет болон дотоод сүлжээний орчинд цахим хуудсан дахь бичиг, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм.
Веб хөтөч гэдэг нь URL юм.
Веб хөтчөөр дамжуулан аюулгүй байдлаа хангах боломжтой.
7. Веб сайт гэж юу вэ?
Вэб сайт гэдэг нь интернэтэд байрлах сервер компьютерт хадгалагдсан өөрийн гэсэн хаягтай бүлэг өгөгдөл, програмыг хэлнэ.
Бүх төрлийн мэдээллийг авах боломжтой санг хэлнэ.
Google бол веб сайтын нэг жишээ мөн.
Веб сайт бол хайлтын систем юм.
8. Нийгмийн сүлжээ гэж юу вэ?
Цахим орчинд нийгмийн мэдээллийг бусдад хүргэдэг харилцааг хэлнэ.
Цахим харилцаа холбооны сүлжээ.
Сүлжээний нэг төрөл юм.
Нэг төрлийн нийгмийн давхарга юм.
9. Facebook компаны үүсгэн байгуулагч хэн бэ?
Кевин Систром
Марк Цукерберг
Чен Ших-чүн
Эрүү Карим
10. Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ?
Мэдээллээ алдахгүй байхыг хэлнэ.
Хувийн мэдээллээ хамгаалахыг хэлнэ.
Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, гаднаас хяналт хийхээс хамгаалахыг хэлнэ.
11. Google authenticator (2FA) гэж юу вэ?
Two-factor authentication (2FA) нь онлайн бүртгэлээ аюулгүй байлгах хамгийн сайн бөгөөд хялбар арга юм.
Гар утасны аппликейшн юм.
Мэдээлэл хадгалах төхөөрөмж юм.
12. Хуурамч мэдээлэл гэж юу вэ?
Огт байхгүй зүйлийг үнэн мэт болгож тараасан мэдээллийг хэлнэ.
Ам дамжсан цуурхалыг хэлнэ.
Эх сурвалжтай мэдээллийг хэлнэ.
13. Ухаалаг гар утас ашиглан боловсрол мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юу?
Тийм
Үгүй
14. Ухаалаг гар утсан дээр суурилсан үйлчилгээнүүдийг ашиглахад хялбар байдаг уу?
15. Ухаалаг гар утас хэрэглэхийн давуу талыг бичнэ үү!
