wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эдийн засаг Х

Total questions: 10

Worksheet time: 7mins

Name
Class
Date
1.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Ашиг

b)

Зээлийн хүү

c)

Цалин

d)

Төрийн зардал

2.

“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар

зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Өрх гэрийн зардал

c)

Аж ахуйн нэгжийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

3.

Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө

амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл

ажиллагаа

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй

хураамж

4.

Татвар төлөгчдөд татварын хэмжээ,татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар

хураалтын ямар зарчим бэ?

a)

Заавал төлдөг байх

b)

Шударга байх

c)

Тэгш байх

d)

Ил тод байх

5.

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

6.

Эдийн засаг судлаач Ф.Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

c)

Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

d)

Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна

7.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

b)

Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

c)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

d)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

8.

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

9.

Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.

a)

Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

b)

Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

c)

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

d)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ

10.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Ашиг

b)

Зээлийн хүү

c)

Цалин

d)

Төрийн зардал