wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

CDL341_4.

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 

дараахь шийдвэрийг үндэслэн явуулдаг. Илүүцийг ол

a)

хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр

b)

Шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тухай шийтгэх хуудас

c)

торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас

d)

гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр

2.

Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль болон шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд .......... биелүүлэх үүрэгтэй.

a)

цаг алдалгүй

b)

шууд

c)

хурдан

d)

даруй

3.

Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.

a)

Үнэн

b)

Худал

4.

Зөрчлийн хэргийн талаархи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тухайн шийдвэрийг гаргасан бүх этгээд гүйцэтгэнэ.

a)

Үнэн

b)

Худал

5.

Шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан гарсан хэд хэдэн шийдвэрийг.................. гүйцэтгэнэ.

a)

нэгтгэж

b)

хамтад нь

c)

салгаж

d)

тус тусад нь

6.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл нь шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон  хуульд заасан шийдвэр байна.

a)

Үнэн

b)

Худал

7.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх хуудас олгосон тохиолдолд ...... хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

a)

10

b)

7

c)

14

d)

30

8.

Хуульд заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй.

a)

Үнэн

b)

Худал

9.

Хуульд заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын .... өдрийн дотор зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

a)

10

b)

5

c)

3

d)

14

10.

Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэггүй байна.

a)

Үнэн

b)

Худал

11.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг ..................... байгууллага гүйцэтгэнэ

a)

цагдаагын

b)

шүүх

c)

шүүхийн шийдвэр гүйцэтгэх

d)

прокурорын

12.

Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ............................................. биелүүлэх үүрэгтэй

a)

хэрэг хариуцагч

b)

түүний эрх залгамжлагч

c)

хэргийн оролцогчид

d)

хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч

13.

Хариуцагч захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж гүйцэтгэх хуудас олгуулна.

a)

Үнэн

b)

Худал

14.

Шүүх дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно: Илүүцийг ол

a)

шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч хүн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учрахаар бол түүний хүсэлтээр

b)

захиргааны актыг түдгэлзүүлэх тухай

c)

урьд эрхэлж байсан даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай

d)

ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн, шилжүүлсний нөхөн олговор олгуулах тухай

15.

Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана.

a)

Үнэн

b)

Худал

16.

Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг ..... хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж, хариуцагчид хүргүүлнэ.

a)

20

b)

10

c)

7

d)

30

17.

Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж ............. ............ ............

a)

бичгэн тодорхойлолт гаргуулах эрхтэй

b)

тайлбар хүсэх үүрэгтэй

c)

тодорхойлолт хүсэх үүрэгтэй

d)

тайлбар гаргуулах эрхтэй

18.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр уламжлан энэ хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, Засгийн газраас томилогдож, чөлөөлөгддөг бусад албан тушаалтны асуудлыг Засгийн газарт, Улсын Их Хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтны асуудлыг Засгийн газрын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.

a)

Үнэн

b)

Худал

19.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ:

нэхэмжлэгч-иргэн нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хариуцагч-хуулийн этгээд, нэхэмжлэгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эрх залгамжлагч, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл

a)

Үнэн

b)

Худал

20.

Захиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн ............. барагдуулна

a)

цэвэр ашигаас

b)

төсөвт тусгаж

c)

орлогоос

d)

илүү төсвөөс