wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Жороор эм бараа борлуулалт

Total questions: 10

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Эм бараа борлуулалтыг төлөвлөхийн тулд дараах ажлуудыг хийх шаардлага гарна. Зөв хувилбаруудыг сонгоно уу?

a)

1.       Эмийн сангийн эм бараа борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, түүний бүтцийг олон жилээр судлах

b)

2.       Эм бараа борлуулалтын өсөлтийн темп, түүний хандлагыг тодорхойлох

c)

3.       Эм бараа борлуулалтын бүтцийг хүн амд, эмнэлгийн байгууллагад, бусад газарт худалдсан эм барааны бүлэг, нэр төрлийг судлах

d)

4.       Эм бараа борлуулалтанд нөлөөлж буй эм барааны нөөц, нэр төрөл бүрдүүлэлт, захиалалт, нийлүүлэлт, татан авалт, хувиарлалт, тээвэрлэлт, эмийн эрэлт, хэрэглээ, ажлын зохион байгуулалт зэрэг хүчин зүйлүүдийг судлах

e)

5.       Борлуулалтыг нэмэгдүүлэх дотоод нөөц бололцоо, үйлчилгээний хүрээ, салбар цэгийг нэмэгдүүлэх боломжийг судлах.

2.

Дэвсгэр нутгийн хүн амын тоо, үйлчилдэг эмнэлгийн орны тоо нэмэгдэж байгаа нөхцөлд ирэх оны хүлээн авах амбулаторийн жорын тоог ямар үзүүлэлтийг ашиглан төлөвлөж болох вэ?

a)

А. Ор хоног ашиглалтаар

b)

B. Амбулаторийн жорын бүтэц

c)

C. Амбулаторийн үзлэгийн тоогоор

d)

D. Амбулаторийн жорын коэффициентоор

e)

E. Ор хоногоор

3.

Урд оны стационарын жорын тоо мэдэгдэж байгаа нөхцөлд тухайн эмнэлгийн ямар үзүүлэлтийг ашиглан ирэх оны стационарын жорын коэффициентийг олж болох вэ?

a)

A. Эмнэлгийн ор өдрийн тоо

b)

B. Эмнэлгийн ор хоног ашиглалт

c)

C. Амбулаторийн үзлэгийн тоо

d)

D. Стационарын жорын коэффициент

e)

E. Амбулаторийн жорын коэффициент

4.

Амбулаторийн жорын тоог, дэвсгэр нутгийн хүн амын тоонд харьцуулбал ямар үзүүлэлтийг гарган авч болох вэ?

a)

A. Нийт хүн амд ноогдох амбулаторийн жорын тоо

b)

B. Хүн амд ноогдох амбулаторийн үзлэгийн тоо

c)

C. Нэг хүнд ноогдох амбулаторийн жорын тоо

d)

D. Нэг хүнд ноогдох стационарын жорын тоо

e)

E. Стационарт байх хоногийн тоо

5.

Шинээр эмийн сан нээж ажиллуулах тохиолдолд жорын төлөвлөгөөг хэрхэн хийх вэ?

a)

A. Жорыг тэр эмийн сантай ойрхон байгаадүүргийн хүн ам, эмчийн тоо зэрэг бусад үзүүлэлттэй амбулаторийн жорын  тоог үндэслэн төлөвлөж болно.

b)

B. Жорыг тэр эмийн сантай зэрэгцээ байгаадүүргийн хүн ам, эмчийн тоо зэрэг бусад үзүүлэлттэй амбулаторийн жорын (1 амбулаторийн үзлэгт ноогдох жорын коэффициент) тоог үндэслэн төлөвлөж болно

c)

C. Жорыг тухайн эмийн сангийн үйлчлэх хүн ам, эмчийн тоо зэрэг бусад үзүүлэлттэй амбулаторийн жорын (1 амбулаторийн үзлэгт ноогдох жорын коэффициент) тоог үндэслэн төлөвлөж болно.

d)

D. Жорыг тухайн эмийн сангийн үйлчлэх хүн ам, эмчийн тоо зэрэг бусад үзүүлэлттэй амбулаторийн жортой харьцуулж төлөвлөж болно.

e)

E. Жорыг тухайн эмийн сангийн үйлчлэх хүн ам, эмч, эмийн сангийн тоо зэрэг бусад үзүүлэлттэй амбулаторийн жорын (1 амбулаторийн үзлэгт ноогдох жорын коэффициент) тоог үндэслэн төлөвлөж болно.

6.

“Х” эмийн сан жорын төлөвлөлтийг хийхдээ амбулаторийн жорын тоог амбулаторийн үзлэгийн тоонд харьцуулж юуг тодорхойлж болох вэ?

a)

A.      Амбулаторийн үзлэгийг тооцох коэффициент

b)

B.      Амбулаторийн жорын төлөвлөлтийн коэффициент

c)

C.      Амбулаторийн үзлэгийн төлөвлөлтийн коэффициент

d)

D.      Амбулаторийн жор ба төлөвлөлтийг тооцох коэффициент

e)

E.      Амбулаторийн жорыг тооцох коэффициент

7.

Эмийн сангийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтэнд аль аль үзүүлэлтүүд хамрагдах вэ?

a)

1. Цэвэр ашиг

b)

2. Худалдааны орлого

c)

3. Эм бараа борлуулалт

d)

4. Жор хүлээн авалт

e)

5. Үйлчилсэн хүний тоо

8.

Амбулаторийн жороор борлуулах эмийн хэмжээг ямар ямар үзүүлэлтүүдийг ашиглан төлөвлөж болох вэ?

a)

1. Амбулаторийн жорын хувь

b)

2. Амбулаторийн үзлэгийн тоо

c)

3. Нэг амбулаторийн жоронд ноогдох үзлэгийн тоо

d)

4. Нэг амбулаторийн жорын дундаж үнэ

e)

5. Нэг амбулаторийн жоронд ноогдох үзлэгийн хувь

9.

“Х” эмийн сан жорын стационарын жорын төлөвлөлтийг хийхэд стационарын жорыг тооцох коэффициентыг тооцох шаардлага гаржээ. Дараах хувилбаруудын аль зөв бэ?

a)

A.      Стационарын жорыг тооцох коэффициент = стационарын үзлэгийн тоо / жилийн ор хоног ашиглалт

b)

B.      Стационарын жорыг тооцох коэффициент = жилийн ор хоног ашиглалт/ стационарын  жорын

c)

C.      Стационарын жорыг тооцох коэффициент = стационарын жорын тоо / жилийн ор хоногийн тоо

d)

D.      Стационарын жорыг тооцох коэффициент = стационарын жорын тоо / жилийн ор хоног ашиглалт

e)

E. Стационарын жорыг тооцох коэффициент = жилийн ор хоногийн тоо / стационарын жорын тоо

10.

Эмийн сангийн ажилчдын орон тоог төлөвлөхдөө мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болох жор хүлээн авалт ба эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох эм бараа борлуулалт болон нөлөөлөл үзүүлэх дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай байдаг Зөв хувилбарыг сонгоно уу?

a)

1.       Эмийн сангийн хэлбэр

b)

2.       Эмийн сангийн үйлчилгээний хүрээ

c)

3.       Эмийн сангийн бүтэц, үйлчилгээний нэр төрөл

d)

4.       Эмийн сангийн үйлчилгээний цаг

e)

5.       Эмийн сангийн салбарын тоо