Worksheets2021 eysh b
Total questions: 33
Worksheet time: 17mins
Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг нийгмийн институтийн ................... гэнэ.
Ил чиг үүрэг
Үүрэг
Далд чиг үүрэг
Үүргийн зөрчил
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ................ гэнэ.
Мэдлэг
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Хэл
Соёлыг хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд хамаарч байна вэ?
Түүхэн хэв маягаар нь
Бүтээгч, хэрэглэгчээр н
Сонголт хийх боломжоор нь
Аа эрхлэлтээр нь
Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дүрслэх урлаг, зар сурталчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?
Соёлын үйлдвэрлэл
Соёлын дархлаа
Соёлын орон зай
Соёлын эрх чөлөө
Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах хувьсагчийг олно уу.
ДНБ-ний хэмжээ
Инфляци
Ажилгүйдлийн түвшин
Ажилгүйдэл
Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү.
Туршилт
Тоон судалгаа
Чанарын судалгаа
Бүлгийн ярилцлага
Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан, өргөн хүрээтэй шинэчлэл буюу засаглалын бүтэц, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг, хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдлийг ................. гэнэ.
Хувьсгал
Хувьсал
Нийгмийн өөрчлөлт
Шинэчлэл
Германы социологич Ф.Тённисын нийгмийн хэв маягийн ангиллаас Гезеллшафт /хотын буюу орчин үеийн/-ын онцлог шинжийг олно уу. /1 оноо/
Хөдөлмөрийн хуваарь нарийссан
Хөдөлмөрийн хуваарь энгийн
Нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжүүдээр шууд ялгаагүй ч ямар нэг стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүргэхийг ................... гэнэ.
Шууд бус алагчлал
Алагчлал
Институтийн алагчлал
Шууд алагчлал
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн /хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт/ нэгдэл мөн” гэж
Р.Бенедикт
Э.Кассирер
К.Ясперс
Тайлор
Хүмүүсийг соёлын өвөрмөц хэв шинжээс нь болж нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хавчих зэрэг нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ?
Соёлын эрх чөлөө
Хүний эрх, эрх чөлөө
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэр вэ?
Соёлыг хуулбарлан дуурайх
Соёлын даяаршил
Соёлын солилцоо
Соёлын дархлаа
Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоог юу гэж нэрлэдэг вэ?
Тэнцвэрт байдал
Хөдөлмөрийн эрэлт
Хөдөлмөрийн нийлүүлэлт
Ажиллах хүч
Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулж тооцдог, хүн амын амьжиргааны түвшинг хэмждэг үзүүлэлтийг ...................... гэнэ.
Нэрлэсэн цалин
Бодит цалин
Үндсэн цалин
Нэмэгдэл хөлс
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу
Хятад улсын ДНБ, Монгол улсын ДНБ
Монгол улсын ДНБ, Хятад улсын ҮНБ
Монгол улсын бодит ҮЦБ, Хятад улсын ҮЦБ
Монгол улсын ҮНБ, Хятад улсын ДНБ
Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг ....................... гэнэ.
Санхүүгийн зах зээл
Бараа, үйлчилгээний зах зээл
Зах зээлийн харилцаа
Хөдөлмөрийн зах зээл
Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, харин түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүргэдэг нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ?
Мөлхөө инфляци
Эрэлтийн инфляци
Хэвийн инфляци
Гипер инфляци
Зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөх нь иргэдийн оролцооны аль хэлбэр вэ?
ИТХ болон ИНХ-д оролцох
Төлөөллөөр дамжуулан оролцох
Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох
Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох
Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм” гэжхэлсэн эрдэмтэн аль нь вэ?
Д.Истон
Н.Макиавелли
Р.Даль
А.Линкольн
Иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож, түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх нь ардчиллын аль хэлбэр вэ?
Элитийн ардчилал
Шууд ардчилал
Олон ургалч ардчилал
Төлөөллийн ардчилал
Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан нь ардчиллын аль үнэт зүйлстэй нийцэж байна вэ?
Иргэдийн улс төрийн оролцоо
Хуулийн засагл
Тэгш эрх
Олон намын тогтолцоо
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр захирамжилсан шийдвэрийг ....................... гэнэ. /1 оноо/
Хуульчилсан акт
Зарлиг
Хууль
Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?
Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх
Байгаль орчноо хамгаалах
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг” гэж заасан нь хүний эрхийн аль суурь зарчим бэ?
Хүн үнэ цэн, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Хариуцлага тооцох
Түгээмэл, салшгүй байх
Анх боолуудыг чөлөөлж, бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан, хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай түүхэн баримт аль нь вэ?
Сирусын бортого
Конвенц
Эрх чөлөөний харти
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцөлүүдээс илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
Ажлын байрны буюу албан тушаалын нэр
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
Нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал
Хүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг, туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий арга хэмжээг нийгмийн хамгааллын эрх зүйн аль харилцаагаар зохицуулдаг вэ?
Нийгмийн халамж
Нийгмийн даатгал
Иргэний эрх зүы
Захиргааны эрх зүй
Иргэн - Захиргааны байгууллагатай харилцахдаа эдлэх эрхийг олно уу.
Мэдэх эрх
Хүссэн мэдээллийг өгөх үүрэг
Өргөдлийг шийдвэрлэх үүрэг
Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа
Монгол улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс аль болох олон улс оронтой хамтран ажиллах, нөгөө талаас гадаад харилцааг аль болох олон хэлбэрээр явуулах нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчмын аль хэлбэр вэ?
Үндэсний эрх ашигт нийцсэн
Олон тулгууртай
Прагматик /идэвхтэй/
Тэнцвэртэй
Монгол улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчинг бүрдүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны аль бодлогын зорилго вэ?
Хүмүүнлэгийн
Шинжлэх ухааны
Улс төрийн
Соёлын
Олон улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр үүсгэн байгуулагдаагүй, ашгийн бус, хоёроос дээш улсаас хандив авч үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
Олон улсын байгууллага
Нөлөө бүхий хувь хүн
Олон улсын төрийн бус байгууллага
Монгол улсын хоёр хөрштэйгээ харилцдаг дараах чиглэлүүдээс орхигдсон хэсгийг олно уу.
- Улс төрийн
- .......................
- Боловсролын
- Хүмүүнлэгийн
- Соёлын
Эдийн засгийн
Тэнцвэртэй
D. Хамтын ажиллагааны
Олон тулгуурт
Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго аль нь вэ?
Шинжлэх ухаан, технологийн чадавхийг нэмэгдүүлэх
Түүх соёлын үнэт зүйлээ сэргээн хамгаалах
Дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх
Эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах
