Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Chemistry 🧪

Total questions: 30

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Карбоанионд тохирох хариуг сонгоно уу

a)

Сөрөг цэнэгтэй ион

b)

Хос электроныг өөртөө авсан С атом

c)

Нуклеофил төв

d)

Электрофил урвалжтай харилцан үйлчилнэ

e)

Чөлөөт хос электрон агуулсан саармаг жижиг хэсэг

2.

Карбокатионд тохирох хариуг сонгоно уу

a)

Электрон донор С атом

b)

Гетеролитик тасралтаар холбооны хос электроноо алдсан С атом

c)

Гомолитик тасралтын дүнд үүсдэг

d)

Нуклеофил реагенттай харилцан үйлчилнэ

e)

Химийн идэвхи муутай

3.

Электрофил ба нуклеофилд тохирох хариуг сонгоно уу

a)

Алкен нь льюисийн суурийн үүрэг гүйцэтгэнэ

b)

Электрофил бол льюисийн суурь

c)

Протон бол нуклеофил

d)

Алкинууд электрофилийн үүрэг гүйцэтгэнэ

e)

Бензол нь льюисийн хүчил

4.

4.Туйлт катализаторын нөлөөгөөр молекулууд ихэвчлэн гетеролитик тасралтанд ордог. Учир нь тасралтын дүнд цэнэгтэй жижиг хэсгүүд үүсдэг

a)

A. ЗЗЗ

b)

B. ЗЗБ

c)

C. ЗББ

d)

D. БЗБ

e)

E. БББ

5.

Ямар нэгдэлд С-атомууд нь өөр өөр эрлийзжилтэй байна вэ

a)
b)
c)
d)
e)
6.

C атомын sp2 эрлийзжилтийн хувьд

a)

3 эрлийз орбиталь үүснэ

b)

sp2 эрлийзжилттэй нэгдэл ханаагүй шинж чанартай

c)

sp2 эрлийзжилттэй нэгдлийн үндсэн урвал Ae урвал

d)

Атомууд нь хоорондоо 180°- ийн өнцөг үүсгэдэг

e)

C атом үндсэн төлөвтөө sp2 эрлийзжилттэй байдаг

7.

Дараах нэгдлүүд ямар шинжээрээ ялгаатай байх вэ

a)

Хайлах температур

b)

Усанд уусах чанар

c)

Оптикийн эргэлт

d)

Хроматографын өгөгдлүүд

e)

Хими шинж

8.

Дараах нэгдлүүдэд тохирох хариуг сонгоно уу

a)

Хоёрдогч амин

b)

Хоёрдогч спирт

c)

Хоёулаа хоёр хираль төвтэй

d)

Оптикийн эргэлтээр ялгаатай

e)

Энантиомерүүд

9.

Дараах нэгдэлд тохирох хариуг сонгоно уу

a)

Энэ молекулын бүх С-атом зөвхөн sp2-эрлийзжилтэй

b)

Коньюгацлагдсан (ээлжилсэн) давхар холбоо бүхий триен

c)

Бүх С-атомуудын холбогдсон холбооны өнцөг 120°

d)

Нэгдэх урвалд орох боломжтой

e)

Бүх С-атомууд нь С-С холбооны дагуу эргэлдэх боломжтой

10.

Дараах нэгдлийн дугаарлагдсан атомд тохирох хариуг сонгоно уу

a)

N-атом нэг чөлөөт хос электронтой

b)

С-6 атом sp2-эрлийзжилтэй

c)

С-6 атом π-холбоо үүсгэхэд оролцоно

d)

С-4 атомтай холбогдсон холбоо тетраэдрийн өнцөг рүү чиглэнэ

e)

С-7 атом sp3-эрлийзжилтэй

11.

π ба σ-холбоонд тохирох хариуг сонгоно уу

a)

σ-холбоо зөвхөн С-атомуудын хооронд үүснэ

b)

π-холбоо зөвхөн С-атомуудын хооронд үүснэ

c)

π-холбоо нь холбогдогч атомуудын холбооны тэнхлэгийн дээр ба доод талд

тэгш хэмт эргэлттэй

d)

σ-холбооны үед холбооны тэнхлэгийн дагуу чөлөөт эргэлт хязгаарлагдсан байна

e)

Атомууд хэзээ ч дан ганц π-электроноор хоорондоо холбогдохгүй

12.

С=С болон С=О холбооны нийтлэг бус шинжийг сонгоно уу

a)

Атомуудынхаа эрлийзжилтээр адил

b)

Холбооны өнцөг нь адил

c)

Хоёулаа хүчтэй туйлширсан холбоо

d)

Аль аль нь нэгдэх урвалд орно

e)

Аль алинд нь π-холбоонд протон довтолно

13.

С=С болон С=О холбоонд тохирох шинжийг сонгоно уу

a)

Атомуудынх нь эрлийзжилт sp2

b)

Холбооны өнцөг нь 120°

c)

С=С холбоонд Ae нэгдэх урвал явагдана

d)

С=С холбоонд An нэгдэх урвал явагдана

e)

С=О холбоонд нэгдэх урвал явагдсны дараа карбонил бүлгийн төрлөөс хамаарч элиминжих урвал явагдана

14.

Дугаарласан атомуудад тохирох хариуг сонгоно уу

a)

С-1 атом зөвхөн σ-холбоо үүсгэсэн

b)

С-2 атом электрофил төв

c)

С-2 атом sp2-эрлийзжилтэй

d)

О-4 атом π-холбоо үүсгэхэд оролцоно

e)

С-3 атом нуклеофил төв

15.

Метаны молекулд тохирох хариуг сонгоно уу

a)

С-атом нь sp2-эрлийзжилтэй

b)

Н-атомууд тетраэдрийн өнцгүүдэд байрлана

c)

С-Н холбооны өнцөг 90°

d)

Метаны молекул хавтгай байгуулалттай

e)

Метан бол дипол молекул

16.

Дараах урвалын тухайд тохирох хариуг сонгоно уу

a)

Энэ бол нэгдэх урвал

b)

Халалцах урвал

c)

Элиминжих урвал

d)

Дегидратжих

e)

Гидриджих

17.

Дараах урвалын төрөлд тохирох хариуг сонгоно уу

a)

Энэ бол нэгдэх урвал

b)

Элиминжих урвал

c)

Дегидратжих урвал

d)

Гидратжих урвал

e)

Халалцах урвал

18.

Эсийн митохондрт явагддаг дээд тосны хүчлийн задрах урвалд тохирох хариуг сонгоно уу

a)

1 = исэлдэх

b)

2 = нэгдэх

c)

3 = исэлдэх

d)

3= дегидриджих

e)

3 = гидриджих

19.

Дараах урвал болон түүнд оролцож байгаа нэгдлүүдэд тохирох хариуг сонгоно уу

a)

Бүтээгдэхүүн бодис енол хэлбэр үүсгэх чадвартай

b)

1 → 2 урвал бол декарбоксилжих

c)

1 → 2 урвалын үед хираль төв арилна

d)

1 ба 2 нэгдлүүд нь α-кетокарбон хүчил

e)

1 → 2 урвал бол элименжих

20.

Электрофил халалцах урвалыг сонгоно уу

a)

Алкилжих

b)

Ацилжих

c)

Сульфожих

d)

Галогенжих

e)

Алкенжих

21.

Органик нэгдлийн дегидратжих урвалын дүнд ямар процесс явагддаг вэ?

a)

Исэлдэх

b)

Ус элиминжих

c)

Устөрөгч ялгарах

d)

Олефин үүсэх

e)

Гидратжих

22.

Халагч бүлгийн нөлөөгөөр σ- холбооны дагуу электрон татах болон түлхэх үзэгдлийг индукцийн эффект гэдэг. Учир нь ±J эффект гэж байдаг.

a)

ЗЗЗ

b)

ЗЗБ

c)

ЗББ

d)

БЗБ

e)

БББ

23.

Дараах урвал болон түүнд оролцож байгаа бодисуудад тохирох хариуг сонгоно уу.

a)

1 → 2 урвал бол дегидриджих урвал

b)

1 → 2 урвал бол ялгаруулах урвал

c)

1 → 2 урвалын үед нэг хираль төв арилна

d)

2 нь цис ба транс изомертэй

e)

2 нь 1- ийн енол хэлбэр

24.

Дараах хос нэгдлүүдээс ямар нь конфигурацын изомер биш вэ

a)
b)
c)
d)
e)
25.

Сандал хэлбэрт тохирох хариуг сонгоно уу

a)

Холестерины молекулд А ба С цагираг сандал хэлбэрт оршино

b)

Сандал хэлбэрт байгаа цагираг системд халагч бүлгүүд янз бүрийн (эксваториаль ба аксиаль) байрлалтай байдаг

c)

Циклогексан конформацад орж үүсгэдэг нэг хэлбэр

d)

Сахарын пиранозын хэлбэрт чухал үүрэг гүйцэтгэнэ

e)

Циклогексаны сандал хэлбэр эмээл хэлбэрт шилжих нь экзергон урвал

26.

Прохираль төв бүхий нэгдлийг сонгоно уу

a)

Ацетон

b)

Сүүний хүчил

c)

Пропионы хүчил

d)

Малоны хүчил

e)

Аланин

27.

Чөлөөт радикалд тохирох хариуг сонгоно уу

a)

Чөлөөт хос электрон агуулсан жижиг хэсэг

b)

Гетеролитик тасралтын дүнд үүссэн жижиг хэсэг

c)

Хос электроны дутагдалд орсон жижиг хэсэг

d)

Хамгийн багадаа хослоогүй нэг электрон агуулсан жижиг хэсэг

e)

Химийн харилцан үйлчлэлд орох идэвхи сул жижиг хэсэг

28.

Химийн урвалын завсрын шатанд үүсэж буй химийн өндөр идэвхтэй жижиг хэсгийг ..... гэнэ

a)

Радикал

b)

Карбокатион

c)

Карбоанион

d)

Урвалын төв

e)

Интермедиат

29.

Химийн холбоо тасрах болон шинээр үүсэхэд өртөж буй идэвхтэй хэсгийг ..... гэнэ

a)

Радикал

b)

Карбокатион

c)

Карбоанион

d)

Урвалын төв

e)

Интермедиат

30.

Гомолитик тасралтын дүнд үүсэх жижиг хэсэг юу бэ?

a)

Карбокатион

b)

Радикал

c)

Карбоанион

d)

Язгуур

e)

Нүүрсустөрөгчийн үлдэгдэл