Font size
Worksheets2021 оны нийгмийн ухааны ЭЕШ-ын хувилбар A
Total questions: 7
Worksheet time: 4mins
1. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү! /1оноо/
Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар нь нийгмийн институтийн ...................... юм. /1 оноо/
Далд чиг үүрэг
Ил чиг үүрэг
Үүргийн зөрчил
Сөрөг чиг үүрэг
Үүрэг
2.Би хэдийгээр хөдөө төрж өссөн, А үсэг мэдэхгүй, 10-ын дотор тоолж чадахгүй сургуульд орсон боловч, олон арван шүлэг мэддэг байсан. Миний ээж олон арван шүлэг мэддэг, түүнийгээ надад цээжлүүлдэг байсан” гэсэн нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?/ 1 оноо
Үе тэнгийнхэн
Сургууль
Гэр бүл
Хэвлэл мэдээлэл
Ажлын байр
3.Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа бүхий заяагдмал шинжийг юу гэж нэрлэдэг вэ?/1 оноо/
Угсаатны нийтлэг
Жендер
Насны нийтлэг
Хүйс
Тэгш бус байдал
4.
Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичнэ үү! /1 оноо/
Тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл нь .................... юм.
Үнэлэмж
Хэл
Мэдлэг
Бэлгэ тэмдэг
Хэм хэмжээ
5.Соёлыг ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариалангийн соёл гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд нийцэж байна вэ? /1 оноо/
Суурь үнэлэмжээр нь
Сонголт хийх боломжоор нь
Бүтээгч, хэрэглэгчээр нь
Аж ахуй эрхлэлтээр нь
Түвшингээр нь
6.Оюуны өмя зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ зэрэг нь соёлын аль ойлголт вэ? /1 оноо/
. Соёлын эрх чөлөө
Соёлын даяаршил
Соёлын аялал жуулчлал
Соёлын дархлаа
Соёлын үйлдвэрлэл
7.Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ? /1 оноо
“Сүү” ХХК
Эмнэлэг
Цагдаагийн байгууллага
Номын сан
Улаан загалмайн нийгэмлэг
