NEW
Font size
Worksheets1.“Нийгэм , нийгмийн харилцаа” бүлэг сэдвийн сорил
Total questions: 44
Worksheet time: 22mins
1.“Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
A.К.Маркс
B.М.Вебер
C.Ж.Г.Мид
D.Дюркгейм
2. “Ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байна”гэсэн жишээнд боловсрол нь аль хувьсагч болох вэ?
A.Хувьсагч
B.үл хамаарах хувьсагч
C.хамаарах хувьсагч
D.контент анализ
3.Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
А. Нийгэмшил
B. Адилсал
C. Тээгч
D. Нийгмийн нийтлэг
4. Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.Институтийн алагчлал
B.Шууд алагчлал
C.Бурангуй үзэл
D.Шууд бус алагчлал
5. Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнер-ын жишээ загвараас хамгийн тохиромжтойг сонгоно уу.
A.Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
B.Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
C.Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
D.Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.
6. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
A.Нийгмийн нийтлэг
B.Нийгмийн давхраажилт
C.Нийгмийн ялгарал
D.Тэгш бус байдал
7.Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
.... гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.
A.Үүрэг
B.Байр суурь
C.Эрх
D.Нийгмийн бүтэц
8. Бүх хүний нийгэмшилт нь өмнөх туршлага дээрээ тулгуурласан өгсөх замаар явагддаггүй. Урьд тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий. Үүнийг ............. гэнэ.
A.Адилсал
B.хүүхдийн нийгэмшилт
C.Нийгэмшилт
D.дахин нийгэмшилт
9.Нийгмийн институтын шууд хамаарагдах харилцаануудад буруу холбоос орсон бол аль нь вэ
А.улс төрийн институт-хууль тогтоомж-эрх зүйн субъект-далбаа,хуулийн эмхэтгэл
B.эдийн засгийн институт-худалдагч,хүүхэд-харти,загалмай
эцэг,эх-бөгж,зүүлт
C.боловсролын институт-багш,шавь-үнэмлэх,диплом
D.шашны инстиут-хамба,гэсгүй-судар,загалмай
10.Нийгэмшилтийн үндсэн агент аль нь вэ?
А.найз нөхөд
B.Гэр бүл
C.сургууль
D.үе тэнгийхэн
11.Хүүхэд хүмүүстэй харилцаа холбоо бага байснаас өсөлт, оюуны хөгжил хоцордгийг эрдэмтэд нотолжээ.Өнчин хүүхдийн байгууллагад эх эцгийн хайр халамж дутагдсан цэвдэг ахуйн хортой нөлөөг................гэнэ
A.фераль хүн
B.деприваци
C.госпитализм
D.нийгэмшил
12.энэ нь заяагдмал шинжтэй Эрэгтэй,эмэгтэй хүмүүс биологийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг.....гэнэ
A.Жендер
B.ялгаа
C.алагчлал
D.Хүйс
13. “Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ
A. Дээдийн доод
B. Дээдийн дээд
C. Дундын дээд
D. Дундын дунд
14.Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
A.Хууль зөрчих
B.гэмт хэрэг үйлдэх
C.дээд боловсрол эзэмшээгүй байх
C.дээд боловсрол эзэмшээгүй байх
15.Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?
А.бүтэц чиг үүргийн хандлага
B.Харилцан үйлдлийн хандлага
C.тогтолцооны хандлага
D.зөрчилдөөний хандлага
16.Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
A.Би Булган аймагт төрсөн
B.Миний аав Алаг адуу овогтой
C.би 11 настай
D.би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
17.’’Ан агнуур,түүврийн нийгэм’’хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?
A.Морганы үзэл
Өсөлтийн үе шатны онол
Иргэншлийн онол
А.Ленский,Ж.Ленский нарын ангилал
18.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг.Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?
A.Аж үйлдвэржсэний дараах нийгэм
B.ан агнуур,түүврийн нийгэм
C.аж үйлдвэржсэн нийгэм
D.хөдөө аж ахуйн нийгэм
19.Дундад зууны үед үүссэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай,эрх зүйн хувьд баталгаажсан хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?
A.Боолчлол
B.каст
C.язгуур
D.анги
20.Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Брахман хэмээх давхраанд ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?
A.газар тариалан эрхлэгчид
B.цэргийнхэн болон хууль сахиулагчид
C.санваартан болон сэтгэгчид
D.худалдаачид
21.Шинэ мэдлэг бүтээх,мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
A.Гэр бүлийн
B.боловсролын
C.улс төрийн
D.эдийн засгийн
22.Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
A.нэр хүнд
B.эрх мэдэл
C.ёс суртахуун
D.боловсрол
23....................гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц
нийгмийн тогтолцоо
нийгмийн хандлага
нийгмийн институт
нийгмийн хандлага
24.Сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэх, улмаар хорих, шийтгэх,янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ
A.Албан ёсны хяналт
B.нийгмийн хяналт
C.гэмт хэрэг
нийгмийн гажуудал
25.Нийгмийн давхраажилтын талаар М.Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
A.Эрх мэдэл
B.нэр хүнд
C.эд баялаг
D.хүсэл тэмүүлэл
26.Давхраажилтын хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарахгүй вэ?
A.Үл хөдлөх хөрөнгө эзэмших
B.бусдад нөлөөлөх,дагуулах
C.хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт,үнэ цэнэ
D.онцгой авьяас чадвар E.язгууртан угсаатан байх
27.Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг.Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
A.Сургууль
B.үе тэнгийнхэн
C.гэр бүл
D.хэвлэл мэдээлэл
29.Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?
A.Задгай мэдээллээс ерөнхий сэдэв,нотолгоо гаргахыг зорино
мэдээллийн утгыг ойлгох, дүрслэх харуулахаар зорино
стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
30. Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ
A.Нийгмийн ялгарал
B.Тэгш бус байдал
C.Нийгмийн давхраажилт
D.Нийгмийн давхраа
31. энэ ангид мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, инженер техникийн ажилтан зэрэг цагаан захтан, нарийн мэргэшсэн хөх захтан багтдаг.
А.дээдийн дээд
B.дээдийн доод
C.дундын дээд
D.дундын дунд
32. эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол .................гэнэ.
А.хэвтээ чиглэлийн
B.босоо чиглэлийн
C.үе хоорондын
D.үе дотоодын
33. чулуун сүх,жад,хутга зэрэг энгийн зэвсэг ашигладаг улс төрийн бүтэцгүй овгийн байгуулал бүхий нийгэм
А.цэцэрлэг аж ахуйн нийгэм
B.ан агнуурын нийгэм
C.газар тариалан
D.Аж үйлдвэржсэн нийгэм
34. Зохиомол орчин нөхцөлд судалгаа шинжилгээ явуулах аргыг.................гэнэ
А.асуулгын арга
B.ярилцлагын арга
C.туршилтын арга
D.Анализ
35.төрийн алтан гадас одонгоор шагнуулах нь аль санкци вэ?
A.Албан бус эерэг
B.албан сөрөг
C.албан эерэг
D.албан бус сөрөг
36. XX зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болтлоо өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
A.Нийгмийн судалгаа
B.нийгмийн давхраажилт
C.нийгмийн гажуудал
D.нийгмийн өөрчлөлт
37.Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
A.Мал аж ахуйн нийгэм
B.аж үйлдвэржсэн нийгэм
C.газар тариалангийн нийгэм
D.гар урлалын нийгэм
38.Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол...........
A.Зиндаархал т
B.баялаг хуваарилалт
C.статус
D.давхраажилт
39.Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл,өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь ....................юм
Нийгмийн бүтэц
нийгмийн тогтолцоо
нийгэм
нийгмийн харилцаа
40.’’Капитал’’,’’Коммунист намын тунхаг ’’бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч
A.М.Вебер
К.Маркс
Т.Парсонс
Ж.Г.Мид
41.Эртний Грек,Ром, 1850 он хүртэл Америкийн өмнөд,XX зуунд Германы нацист, ЗХУ-ын коммунист лагерьт байсан ба өнөө үед далд хэлбэрээр оршсоор байгаа гэж үздэг давхраажилтын хэв маягийг нэрлэнэ үү?
язгуур
B.анги
C.каст
D.боолчлол
42. Гол төлөв Азийн улсууд буюу Энэтхэг, Балба,Пакистан,Шри ланк,Индонези зэрэг орнуудын давхраажилтын тогтолцоонд илэрдэг хэв маяг аль нь вэ?
A.язгуур
B.анги
C.каст
D.боолчлол
43.Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг..............гэдэг
A.Нийгмийн өөрчлөлт
B.шинэчлэл
C.дэвшил
D.хувьсал
44.Судалгаанд оролцогчийн зан үйл, үйлдэл, зан төлөв,үг яриа хөдөлгөөн зэргийн талаар тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах арга
асуулгын арга
түүврийн арга
контент анализ
ажиглалт
45.Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг................чиг үүрэг гэнэ.
A.Ил чиг үүрэг
г B.далд чиг үүрэг
C.сөрөг чиг үүрэг
эерэг чиг үүрэг
