wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?

Total questions: 12

Worksheet time: 3mins

Name
Class
Date
1.

1. Одоогоор бидэнд мэдэгдээд байгаа МНТ-ны уг эх ямар хэлбэртэй олдсон бэ?

a)

Монгол бичгээр

b)

Хятад үсгээр, Монгол хэлээр

c)

Латин галигаар

2.

2. 199-р зүйл..... Сүбээдэйд, Чингис хаан зарлиг болж, дуун барилруун..... Энэ хэсэгт байгаа "Дуун бариулах" гэж юу гэсэн үг вэ?

a)

Тогтоон цээжилж явах зарлиг

b)

Хэлэлцэн ярилцах

c)

Найранд дуулж хуурдах

3.

3. Татаарын нутгаас нэгэн өчүүхэн хөвүүн олж, Өгээлүн эхэд бэлэг болгон өгсөн байдаг. Тэр өчүүхэн хөвүүн хэн байсан бэ?

a)

Борохул

b)

Хөхөчү

c)

Шигихутуг

4.

4. Бодончар урагт эс тоогдсон учраас “Энд атал юун!” хэмээж, Онон мөрөн уруу зорчин, Балжун арал хүрч, тэнд өвсөн нэмбүүл гэр хийж, суудаг. Харин түүний араас хэн хайж ирдэг вэ?

a)

Бэлгүнүдэй

b)

Бухату Салжи

c)

Буху Хатаги

5.

5. Чингис Хааны хуланц өвөг хэн бэ?

a)

Тумбинай сэцэн

b)

Хабул хаан

c)

Есүхэй Баатар

6.

6.Чингис хаанд хэн Жаут Хури хэмээх цол өгсөн бэ?

a)

Мэгүжин сүүлт

b)

Тоорил хан

c)

Вангин чинсан

7.

7. Тэмүжин, Жамуха хоёр анх хэрхэн анд бололцож байсан бэ?

a)

Шагай солилцож

b)

Нум солилцож

c)

Хадаг солилцож

8.

8. Өгөөдэй хааны дөрвөн сайн үйлд хамаарахгүйг сонгоно уу?

a)

Өртөө байгуулав

b)

Худаг гаргуулав

c)

Алтан улсын номхотгов

d)

Ядуусыг тэтгэв

9.

9. "Барс жил Онон мөрний эхэнд Их хуралдай хурж, Тэмүжинд Чингис хаан цол өргөв" Мухали-д ямар цол өгсөн бэ?

a)

Гоо ван

b)

Чэрби

c)

Жанжин

10.

10. Монголын Нууц Товчоо Монгол хэлний аль үеийн онцлогийг тусгасан бэ?

a)

Өвөг Монгол хэл

b)

Орчин цагийн Монгол хэл

c)

Эртний монгол хэл

11.

11. Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал "Монголын нууц товчоо"-г мөнхөд эрхэмлэн дээдлэх үүднээс энэхүү алдарт бүтээлийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хаана залах болсон бэ?

a)

Айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт

b)

Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт

c)

Бүх шатны ЕБС-үүдэд

12.

12. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добун мэргэн хоёр бүлгээ. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ. Дува гэдэг нь нэр бөгөөд СОХОР гэдэг нь ямар учиртай үг вэ?

a)

Хурц, холч хараатайг нь тодосгосон ёгт нэр

b)

Магна дундаа ганц нүдтэй болохоор

c)

Далдыг хардаг учраас