NEW
Font size
WorksheetsЭдийн засаг-11
Total questions: 10
Worksheet time: 15mins
Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:
Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого
Төсвийн орлогыг бууруулах бодлого
Зээлийн хүүгийн бодлого
Татварын хэмжээг бууруулах бодлого
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.
Хүүгийн бодлого
Мөнгө, зээлийн бодлого
Сангийн, төсвийн бодлого
Татварын бодлого
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.
Мөнгөний тэлэх бодлого
Мөнгөний хумих бодлого
Ажил эрхлэлтийн бодлого
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг ........... гэнэ.
Дефицит
Хувьцаа
Демпинг
Бонд
Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Жишээ нь: төмөр зам барихад мөнгө хуваарилж төмөр замын эд анги, тоног төхөөрөмж авч болно. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?
Хөрөнгө оруулалтын бодлого
Татварын бодлого
Мөнгө зээлийн бодлого
Төрийн сангийн бодлого
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг .................... гэнэ.
Татварын бодлого
Мөнгөний хумих бодлого
Мөнгөний тэлэх бодлого
Хүүгийн хатуу бодлого
Эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ний өсөлтийн хурдыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?
ДНБ ийн тайлангаас хасах нь ДНБ ийн суурь хуваах нь ДНБ
Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулна
Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулна.
Тухайн улсын иргэдийн бодит ба нэрлэсэн цалингийн зөрүүг хэлнэ.
Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?
B. Бодит цалин нэмэгдээгүй.
Бодит цалин өссөн.
Нэрлэсэн цалин буурсан.
Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.
Цалингийн төрлийг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................
Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичээрэй.
Бодит
Үндсэн
Тогтмол
Хэвийн
Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль нь вэ?
Татварын хуаь хэмжээг багсгах, гадаадаас зээл туслаж гуйх
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох.
Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
