wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Macroeconomics seminar

Total questions: 28

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Капитал бол нөөц, хөрөнгө оруулалт бол урсгал юм.

a)

Үнэн

b)

Худал

2.

Дотоодын нийт бүтээгдэхүүн дотоодын цэвэр бүтээгдэхүүнээс их байж болно.

a)

Үнэн

b)

Худал

3.

Үнийн түвшин өссөн үед нэрлэсэн ДНБ бодит ДНБ-ээс бага байж болно.

a)

Үнэн

b)

Худал

4.

Хэрвээ хоёр улс ижил ДНБ-тэй бол хоёр улсын эдийн засгийн сайн сайхан байдал адил байх ёстой.

a)

Үнэн

b)

Худал

5.

Бодит ДНБ нь эдийн засгийн сайн сайхан байдлыг буурай хөгжилтэй орнуудад сайн, хөгжилтэй орнуудад муу хэмждэг.

a)

Үнэн

b)

Худал

6.

Бодит ДНБ бизнесийн мөчлөгийн үе шатыг сайн илэрхийлдэг.

a)

Үнэн

b)

Худал

7.

Тухайн улсын хөрөнгө оруулалт _____ санхүүжих ёстой.

a)

зөвхөн засгийн газрын хадгаламжаар

b)

зөвхөн дэлхийн бусад улсаас авсан зээлээр

c)

улсын төсвийн алдагдлаар

d)

улсын хадгаламж болон дэлхийн бусад улсаас авсан зээлээр

8.

Бохирдол бол зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн юм. Иймээс бодит ДНБ-ийг тооцохдоо _____.

a)

бохирдлыг тооцож, бууруулан засварлах ёстой.

b)

ирээдүйд бохирдлыг цэвэрлэх зардлыг оруулах замаар өсгөж засварлах ёстой.

c)

эдийн засгийн сайн сайхан байдлыг хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг.

d)

эдийн засгийн сайн сайхан байдлыг дутуу үнэлэх хандлагатай байдаг.

9.

Ажилгүйдлийн түвшин нь _____.

a)

Эдийн засгийн сэргэлтийн үед өсөж, уналтын үед буурдаг.

b)

Ажил олж чадахгүй байгаа хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувь юм.

c)

Ажил олох итгэл алдан ажил хайхаа больсон хүн ажилгүйдлийн түвшинд багтдаг.

d)

Ажилгүйчүүдийн тоог ажиллах хүчний тоонд харьцуулсан хувь юм.

10.

Хэрвээ нэрлэсэн цалин үнийн түвшнээс ихээр өсвөл бодит цалин _____.

a)

өснө

b)

өөрчлөгдөхгүй

c)

буурна

d)

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл байхгүй тул хариулах боломжгүй.

11.

Хэрвээ нэрлэсэн цалин үнийн түвшнээс ихээр өсвөл бодит цалин _____.

a)

өснө

b)

өөрчлөгдөхгүй

c)

буурна

d)

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл байхгүй тул хариулах боломжгүй.

12.

Нэрлэсэн цалин 2 дахин өссөн ба үнийн түвшин өөрчлөгдөөгүй бол бодит цалин яаж өөрчлөгдөх вэ?

a)

2 дахин өснө.

b)

2 дахин буурна.

c)

Хэлж мэдэхгүй.

d)

Өөрчлөгдөхгүй.

13.

Өнгөрсөн жил ХҮИ (Хэрэглээний үнийн индекс) нь 110-тай тэнцүү байв. Энэ жил ХҮИ нь 121-тай тэнцүү. Энэ жилийн инфляцын түвшин хэд вэ?

a)

6 хувь

b)

10 хувь

c)

11 хувь

d)

12 хувь

14.

Дараахын аль нь М2 мөнгөнд тооцогдож, харин М1 мөнгөний бүрэлдэхүүн болдоггүй вэ?

a)

төгрөгийн хугацаатай хадгаламж

b)

гадаад валютын харилцах данс

c)

төгрөгийн хугацаагүй хадгаламж

d)

Дээрх бүгд М2 мөнгөнд тооцогдож, М1 мөнгө болохгүй.

15.

Бизнесийн мөчлөгийн уналтын үед ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа ерөнхийдөө уртасдаг.

a)

Үнэн

b)

Худал

16.

Бодит ДНБ хэзээ ч потенциал ДНБ-ээс их байх боломжгүй.

a)

Үнэн

b)

Худал

17.

ХҮИ-ийг тооцоход ашигладаг хэрэглээний сагс жил бүр өөрчлөгддөг.

a)

Үнэн

b)

Худал

18.

Бодит хүүгийн түвшин өсөх нь хүмүүсийн хадгаламжийг нэмэгдүүлдэг.

a)

Үнэн

b)

Худал

19.

Бодит хүүгийн түвшин нь хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн зардал юм.

a)

Үнэн

b)

Худал

20.

Бодит ДНБ-ий өсөлт нэг хүнд ноогдох бодит ДНБ-ийг үргэлж өсгөдөг.

a)

Үнэн

b)

Худал

21.

Шинэ технологийн нээлт нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.

a)

Үнэн

b)

Худал

22.

Улс бүрийн үйлдвэрлэсэн аливаа бараа,үйлчилгээний алдагдсан боломжийн зардал ижил байдаг.

a)

Үнэн

b)

Худал

23.

Арилжааны банкны харилцах данс М1 мөнгөний нэг хэсэг мөн.

a)

Үнэн

b)

Худал

24.

М2 мөнгөний хэмжээ М1 мөнгөний хэмжээнээс их байдаг.

a)

Үнэн

b)

Худал

25.

Нэг улсын валютыг нөгөө улсын хэдий хэмжээний валютаар сольж болохыг валютын нэрлэсэн ханш харуулдаг.

a)

Үнэн

b)

Худал

26.

Японы иентэй харьцах ам долларын ханш нэгж доллар бүрт 100-аас 80 болж өөрчлөгдвөл ам долларын ханш чангарна.

a)

Үнэн

b)

Худал

27.

Бодит цалин нь бүх нэмэлт татаасуудыг оруулсан цалингийн түвшин юм.

a)

Үнэн

b)

Худал

28.

Ажилгүйдлийн түвшин нь ажилгүйчүүдийн тоог

хөдөлмөрийн насны хүн амд хуваасантай тэнцүү.

a)

Үнэн

b)

Худал