WorksheetsЭнзим
Total questions: 10
Worksheet time: 5mins
1.Энзим нь доорх химийн бүлгийн аль төрөлд багтах вэ?
Нүүрс-ус
Өөх тос
Уураг
Сахар
2. Амьд биеийн дотор явагдах биохимийн урвалыг түргэсгэгч биологийн катализатор уургийг ...........гэнэ.
Энзим
Энзим
Субстрат
Каталаза
Денатураци
3. Орчны өндөр температур, рН-ийн өөрчлөлт, зарим бодисын химийн нөлөөгөөр энзимийн бүтэц эвдрэх үзэгдлийг юу гэх вэ?
Денатураци
Катализатор
Энзим
Каталаза
4. Энзим идэвхтэй ажиллах тохиромжтой температурыг юу гэдэг вэ?
Минимал температур
Оптимал температур
Максимал температур
5. Хүний биеийн энзим идэвхтэй ажиллах тохиромжтой температур хэдэн градус вэ?
35С
36С
37С
38С
6. Энзимийн оптимал рН /уусмалын орчин/-г сонгоно уу.
Хүчиллэг
Саармаг
Шүлтлэг
7. Малын бөөр, элгэнд их хэмжээгээр агуулагддаг, урвалыг хурдасгах , бодисын солилцооны хаягдал бүтээгдхүүнийг задлах үүрэгтэй энзимийг сонгоно уу.
Каталаза
Амилаза
Липаза
Протеаза
8. Графикийг ажиглаад ходоодонд агуулагдах пепсин энзимийн оптимал pH-ийг сонгоно уу?
pH 1
pH 6
pH 2
pH 1 - 4
9. Сурагч элгэнд агуулагдах каталаза энзимийн урвалын хурдад темпертатур хэрхэн нөлөөлж буйг туршилт хийн ажиглажээ. Тэрээр туршилтын үр дүнд үндэслэн дараах графикийг байгуулсан бол доорх дүгнэлтүүдийн аль нь үнэн вэ?
Каталаза энзимийн оптимал температур 50-60 °С
Каталаза энзим уургаас тогтсон учир 50-60 °С денатурацид орж идэвхгүй болсон
0°С хэмд каталаза энзимийн урвалын хурд 0-тэй тэнцсэн
Каталаза энзимийн урвалын хурдад температур нөлөөлөхгүй
10. Энзимийн идэвхэд температурын нөлөөг графикаар үзүүлжээ. Энэ энзимийн оптимал температур хэд вэ?
15°C
22°C
37°C
50°C
