Worksheets11 эрх зүй
Total questions: 23
Worksheet time: 12mins
Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олон хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой. Ингэснээр гагцхүү өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ” гэж хэн хэлсэн бэ?
Жан Локк
Жан Жак Руссо
Ф.Бастиа
Т.Гобсс
Хүн төрөлхтөн хэдий үеэс хүний байгалийн жам ёсны эрхийн талаар ярьж, сургаж, тэмцэж эхэлсэн гэж үздэг вэ?
НТӨ IY зуун
НТӨ V зуун
НТӨ YI зуун
НТӨ YII зуун
үндсэн хуулийн манаач гэж нэрлэдэг....
үндсэн хуулийн цэц
үндсэн хуулийн зөвлөл
үндсэн хуулийн шүүх
Үндсэн хуулийн хамгийн гол зорилго нь
тусгаар тогтнолын баталгаа
Иргэдийн эрхийг хамгаалах
засаглалын эрх мэдлийг хуваарилах
хүнийг эрхийг хангах
Бусдын өмчлөлд хөрөнгө шүлжүүлэх гэрээний төрлийг олно уу?
зээлийн гэрээ
бэлэглэлийн гэрээ
худалдан авах,худалдах гэрээ
бүгд
Иргэний хэргийн шүүхэд хандаж, эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлага аль нь вэ?
Өргөдөл
хүсэлт
Нэхэмжлэл
Гомдол
Нэхэмжлэлийг аль шүүхэд өгөх вэ?
ӨӨрийн харьяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд
гэм буруутай этгээдийн харьяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд
Гэм буруу гэдэг нь цагдаагийн байгууллагаар баталгаажсан тохиолдолд шүүхэд хандах
хууль дүрэм журмыг зөрчсөн нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг юу гэх вэ?
Гэм хор
эрх зүйн зөрчил
Гэмт хэргийн бус зөрчил
Гэмт хэргийн зөрчил
Гэм хорыг хэрхэн ангилдаг вэ?
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын
Эс үйлдлэ, үйлдэл
гэмт хэргийн ба гэмт хэргийн бус
хохирол, хор уршиг
Хохирлын улмаас үүссэн үр дагаврыг хэрхэн нэрлэдэг вэ?
Гэм хор
Хор уршиг
Хохирол
зөрчил
Иргэн Б нь гэмт хэргийн талаар мэдсэн хэрнээ цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхгүй байгаад ямар арга хэмжээ авах вэ?
тусгайлан олгосон эрхийг хасах
эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох
сэжигтнээр татах
хувийн асуудал тул гэмт хэрэгтэй биш
Өмгөөлөгчийн үүрэг аль нь вэ?
хувь хүний нууцыг хуулийн дагуу хадгалах
төлбөртэй өмгөөлөх
төлбөртэй хуулийн зөвлөгөө өгөх
Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульчийг төрөөс.................... хэмээх нэрээр томилж ажиллуулахаар заажээ.
өмгөөлөгч
төрийн хуульч
туслан дэмжих өмгөөлөл
улсын өмгөөлөгч
Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны чиглэл нь ямар байдаг вэ?
нийтийн захиргааны байгууллагад өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломж олгох
захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах
гомдол гаргагчид тухайн актыг шийдэрлэх хугацаа, газрыг мэдэгдэж түүнийг оролцуулах
Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол шинж нь юу вэ?
хуулийн хүрээнд
нийгмийн доод давхаргад чиглэсэн
нийгмийн бүлгийн эрх ашгийг хамгаалахад
өдөр тутмын тасралтгүй байдагт
захиргаа нь захиргааны актыг дангаар батлан гаргах давуу эрхтэй байдаг тул түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт маш чухал байдаг. Уг хяналтыг аль шүүх хэрэгжүүлэх вэ?
улсын дээд шүүх
нийслэлийн шүүх
захиргааны хэргийн шүүх
аймгийн шүүх
гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ?
хэргийн оролцогч
шүүгч
бусад оролцогч
гуравдагч этгээд
Гэрч өмгөөлөгч, шинжээч, орчуулагч нар захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогч вэ?
хэргийн оролцогч
бусад оролцогч
гуравдагч этгээд
гэрч
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд үл хамааралтайг олно уу
ХЭҮК
Иргэний нийгмийн байгууллагууд
Хүний эрхийн дэд хороо
хүний эрхийн түгээмэл тунхаглал
Давж заалдах шатны шүүх аль нь вэ?
улсын дээд шүүх
аймаг, нийслэлийн шүүх
сум, дүүргийн шүүх
Олон улсын хүний эрхийн билл гэж юу вэ?
хүний эрхийн түгээмэл тунхаглал
иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт
эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
бүгд
Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичиг
конвенц
пакт
тунхаглал
протокол
Хангах үүргийг олно уу.
төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүүлээдэг
төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх хангах хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчил
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах
төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй
