wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Төрийн албаны шалгалтын сорил

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Захиргааны акт аль тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ?

a)

Захиргааны актыг үйлдсэнээр

b)

Захиргааны актыг шууданд хийснээр

c)

Сонсох ажиллагаа явуулсанаар

d)

Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр

2.

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хаанаас боловсруулж хэрэгжүүлэх вэ?

a)

Засгийн газар

b)

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

c)

Төрийн албаны төв байгууллага

d)

Тухайн төрийн байгууллага өөрөө

3.

Төрийн албаны зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг .................... хүргүүлнэ.

a)

УИХ-д

b)

Засгийн газарт

c)

Төрийн захиргааны төв байгууллагад

d)

Олон нийтийн хяналтын зөвлөлд

4.

Монгол улсын хэмжээнд төрийн нууцтай холбогдсон харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль аль нь вэ?

a)

Төрийн болон албаны нууцын тухай хууль

b)

Төрийн нууцын тухай хууль

c)

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль

d)

Байгууллагын нууцын тухай хууль

5.

Агентлагийг хэний санаачилгаар байгуулах вэ?

a)

УИХ-ын гишүүн

b)

Ерөнхий сайд, сайд

c)

УИХ-ын дарга

d)

Ерөнхийлөгч

6.

Аль субьект нь төрийн өмчийн өмчлөгч байх ёстой вэ?

a)

Төрийн бүх байгууллагууд

b)

Засгийн газар

c)

Сангийн яам

d)

Улсын Их Хурал

7.

Мэргэжлийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн эрхийг хэн олгох вэ?

a)

Хуулиар олгоно

b)

Засгийн газар

c)

Харьяалах төрийн захиргааны төв байгууллага

d)

Улсын Их Хурал

8.

Ажил хаялтын зорилго нь:

a)

Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх

b)

Хөдөлмөрийн бүх төрлийн маргааныг шийдвэрлэх

c)

Ажил олгогчид тавьсан шаардлагыг биелүүлэх

d)

Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх

9.

Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрт аль нь үл хамаарах вэ?

a)

Сэтгэл санааны хор хохирол

b)

Үл хайхрах байдал

c)

Бие махбодын шийтгэл

d)

Эдийн засгийн дарамт

10.

Сяньби улсыг хэн байгуулсан бэ?

a)

Модунь

b)

Кэбинэн

c)

Таньшихуй

d)

Чэлүнь

11.

Атар газар эзэмших бодлого хэзээ хэрэгжсэн бэ?

a)

Олноо өргөгдсөн Монгол улсын үед

b)

Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсын үед

c)

БНМАУ-ын үед

d)

Манж Чин гүрний Шинэ засгийн бодлогын үед

12.

Гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлэх арга, механизмд аль нь хамаарах вэ?

a)

Гаалийн татвар

b)

Гаалийн хөнгөлөлт

c)

Гаалийн хязгаарлалт

d)

Бүгд зөв

13.

Улс төрийн асуудлын үндсэн шинж юу вэ?

a)

Иргэдийг төрийн хэрэгт оролцуулах асуудал

b)

Нийтийн эрх ашгийг хөндөсөн зайлшгүй шийдэх асуудал

c)

УЛс төрийн өндөр соёлын асуудал

d)

Улс төрийг танин мэдэх асуудал

14.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн агуулгад аль нь хамаарахгүй вэ?

a)

Бие даасан

b)

Энхийг эрхэмлэсэн

c)

Хараат

d)

Нээлттэй

15.

Ард нийтийн санал асуулга явуулах бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?

a)

Сонгуулийн ерөнхий хороо

b)

Ерөнхийлөгч

c)

Ард түмэн өөрсдөө

d)

Улсын Их Хурал