NEW
Font size
WorksheetsНийгэм олимпиад
Total questions: 20
Worksheet time: 10mins
Уламжлалт эдийн засгийн тогтолцооны гол салбар аль нь вэ?
Боловсрол
Аж үйлдвэр
Хөдөө аж ахуй
Механик инженерчлэл
Төрөөс иргэдэд төлдөг мөнгийг ..... гэнэ
Түрээс
Ноогдол ашиг
Ашиг
Шилжих төлбөр
Дараах ойлголтуудаас аль нь эдийн засгийн баялаг гэсэн ойлголтод үл хамаарах вэ?
Тогтмол чиглэлийн автобусны үйлчилгээ
Орон сууцны барилга
Хүлэмжид ургуулсан цэцэг
Уулын гол горхины ус
Асуултуудын аль нь эдийн засгийн үндсэн асуултуудыг илэрхийлсэн бэ?
Юу үйлдвэрлэдэг, яаж үйлдвэрлэдэг, хэн үйлдвэрлэдэг вэ?
Юу хэрэглэдэг, яаж хэрэглэдэг, хэн үйлдвэрлэдэг вэ?
Юу үйлдвэрлэдэг, яаж үйлдвэрлэдэг, хэнд зориулж үйлдвэрлэдэг вэ?
Юу хэрэглэдэг, яаж үйлдвэрлэдэг, хэн хэрэглэдэг вэ
Эдийн засгийн тогтолцоогоор ангиласан нь аль вэ?
Төвлөрсөн уламжлалт болон зах зээлийн
Капиталист, социалист болон үйлдвэрлэлийн дараах
Хөгжсөн хөгжиж буй хоцрогдсон
Холимог аж үйлдвэрийн хөдөө аж ахуйн
Иргэд нь эрхээр хангагдаагүй засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд үндсэн хууль байдаггүй хэмээн хаана тэмдэглэсэн байдаг вэ?
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Хүний болон иргэний эрхийн тунхаг бичиг
Ж.Локк жам ёсны эрхийн онол
АНУ-ын үндсэн хууль
Аль нь үндсэн хуулийн гол үүрэгт хамаарахгүй вэ?
Засаглалын эрх мэдэлд хуваарилах
Хүний эрхийг баталгаажуулах
Нийгмийн суурь харилцааг зохицуулах
Эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
Аль нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн төрөлд хамаарах вэ?
Зээлийн гэрээ
Баталгааны гэрээ
Банкны зээлийн гэрээ
Франчайзын гэрээ
Бат өөрт хэрэгцээгүй болсон буйдангаа хог дээр хаяжээ. Цэцэг тэрхүү буйданг авсан. Түүнд хуулийн дагуу хэзээ өмчлөх эрх үүсэх вэ?
1 жилийн дараа
5 жилийн дараа
15 жилийн дараа
Олж авмагц
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг тодорхойлно уу
Хэрэг маргааны үйл баримтыг талууд өөрөө нотлох үүрэг хүлээнэ
Хэрэг маргааны үйл баримтыг прокурор нотлох үүрэг хүлээнэ
Хэрэг маргааны үйл баримтыг шүүгч нотлох үүрэг хүлээнэ
Хэрэг маргааны үйл баримтыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ
Бүх ард түмний санал асуулгад оролцох нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
Нийцгүй улс төрийн оролцоо
Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр
Тогтоосон хэм хэмжээг зөрчсөн оролцооны хэлбэр
Нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр
Улс орнуудыг төрийн засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?
Тоталитар болон авторитар
Нэгдмэл болон холбооны
Ардчилсан болон ардчилсан бус
Хаант болон бүгд найрамдах
Нас хүйс яс үндэс, гарал угсаа, мэргэжил, хэл үзэл бодлоос үл шалтгаалан бүгд сонгуульд оролцог байх гэсэн зарчим сонгуулийн аль зарчимд хамаарах вэ?
Чөлөөтэй сонгох зарчим
Бүх нийтээр оролцох зарчим
Саналаа шууд өгөх зарчим
Сонгуульд тэгш оролцох зарчим
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн гэж тодорхойлсон судлаачыг нэрлэ
Р.Бенедикт
Э.Кассирер
Э.Тайлор
А.Гидденс
Шинжлэх ухааны гол үүрэг юу вэ?
Ард түмнийг гэгээрүүлэх
Шашны үзлийг үгүйсгэх
Үнэн мэдлэг бүтээх
Туйлын үнэнийг бүтээх
Соёлын орон зай гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийдэг вэ?
Нутаг дэвсгэрийн хэмжээ
Соёлын харилцаа
Улс орны гадаад харилцаа
Хамтын мэдрэмж үнэлэмж
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ зан үйл хэл үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж нэрлэдэг вэ?
Соёлын адилсал
Соёлын эрх чөлөө
Соёлын цочирдол
Соёлын дархлаа
Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?
Энэ хоёр ижил утгатай
Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай
Кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай
Энэ хоёр ойлголт ямар ч хамаагүй
Олон улсын харилцааны оролцогч субьектүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим хэм хэмжээний тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ?
Олон улсын харилцааны туйл
Олон улсын ёс зүйн хэм хэмжээ
Олон улсын эрх зүй
Олон улсын харилцааны хэлбэр
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчтой харилцах тулгуур чиглэлд аль нь үл хамаарах вэ?
Хөрш орнуудтай найрсагаар тэнцвэртэй харилцах
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК
Зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН
НҮБ, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
