wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Test 2

Total questions: 56

Worksheet time: 56mins

Name
Class
Date
1.

Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой  нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм. 

a)

Нийгмийн бүтэц  

b)

Нийгмийн харилцаа 

c)

Нийгэм

d)

Нийгмийн хандлага 

e)

Нийгмийн тогтолцоо

2.

Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын  үүрэг вэ?

a)

Гэр бүлийн

b)

Боловсролын

c)

Улс төрийн

d)

Эдийн засгийн 

e)

Шашны

3.

Зөв тохируулна уу.

a)

A2 B3 C1

b)

A3 B2 C1

c)

А3 B1 C2

d)

A1 B3 C2

e)

A2 B1 C3

4.

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол  аль нь вэ?

a)

Нийгмийн онол

b)

Шалтгаант чанарын онол

c)

Харилцан үйлдлийн онол 

d)

Зөрчилдөөний онол

e)

Бүтэц чиг үүргийн онол

5.

Тодорхой  цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл  шинэчлэгдэхийг..............................гэдэг.

a)

Нийгмийн хувьсгал

b)

Нийгмийн өөрчлөлт

c)

 Нийгмийн хөдөлгөөн

d)

Нийгмийн шилжилт

e)

Нийгмийн хувьсал

6.

Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 

a)

Мал аж ахуйн нийгэм

b)

Аж үйлдвэржсэн нийгэм

c)

Газар тариалангийн нийгэм

d)

Гар урлалын нийгэм

e)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

7.

Нийгмийн давхраажлын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ? 

a)

Нэр хүнд

b)

Эрх мэдэл

c)

Ёс суртахуун

d)

Боловсрол мэргэжил

e)

Эд баялаг

8.

Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол..............................................

a)

Зиндаархал  

b)

Баялаг хуваарилалт  

c)

Статус

d)

Давхраажилт

e)

Хүсэл тэмүүлэл

9.

“Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ  капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

М. Вебер

b)

К. Маркс  

c)

 Э. Дюркгейм

d)

Т. Парсонс  

e)

Ж. Г. Мид

10.

Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү.

a)

Ардын соёл

b)

Элитийн соёл

c)

Нийтийн  соёл

d)

Дагуул соёл

e)

Гадны соёл

11.

“Монголын түүх, соёл бол  үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ? 

a)

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд

b)

Монгол улсын Үндсэн хуульд

c)

Монгол улсын Соёлын тухай хуульд

d)

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд

e)

Монгол улсын Нийгмийн хамгааллын хуульд

12.

Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Соёлын хямрал  түрэмгийлэл

b)

Эртний болон орчин үеийн соёл

c)

Эдийн болон оюуны соёл

d)

Соёлын даяаршил, зөрчил

e)

Соёлын нэгдэл, хуримтлал

13.

Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?

a)

Гар утас

b)

Хувцас

c)

Телевиз

d)

Шинжлэх ухаан

e)

Барилга байгууламж

14.

Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог....................гэнэ.

a)

Соёлын дархлаа

b)

Соёлын үйлдвэрлэл

c)

Соёл судлал

d)

Соёлын бүтээгдэхүүн

e)

Соёлын менежмент

15.

Үндэсний  соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн.

a)

Соёлын аялал жуулчлал

b)

Соёлын үйлдвэрлэл

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

e)

Соёлын арга хэмжээ

16.

Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн  нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Дэд соёл

b)

Уламжлалт соёл

c)

Соёлын гадуурхал

d)

Соёлын даяаршил

e)

Хэлний соёл

17.

Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?

a)

Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх,  шашин шүтэх ба эс шүтэх,  соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах

b)

Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох

c)

Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох

d)

Амьдралын эгэл нөхцөл алдагдах

e)

Соёлын гадуурхал

18.

Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл  аль нь вэ?

a)

Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдсан байх эрх

b)

Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх

c)

Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх

d)

Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ

e)

Амьдралын хэв маягийг үгүйсгэх

19.

ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Байнгын

b)

Бодит ДНБ

c)

Нэрлэсэн ДНБ

d)

Тогтмол

e)

Зах зээлийн

20.

ДНБ-ийг  зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой  

a)

Гадаад хэрэглэгчийн зардал

b)

Өрх гэрийн хэрэглээний  зардал

c)

Аж ахуйн нэгжийн зардал

d)

Төрийн зардал

e)

Хувь хүний хэрэглээний  зардал

21.

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ.

a)

Лиценз

b)

Хувьцаа

c)

Хадгаламж

d)

Үнэт цаас

e)

Бонд  

22.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг вэ?

a)

Төрийн сангийн буюу төсвийн бодлого

b)

Төрийн мөнгө зээлийн бодлого

c)

Эдийн засгийн бодлого

d)

Засгийн газрын бодлого

e)

Төрийн бодлого

23.

Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ? 

a)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

b)

Үндэсний нийт орлого

c)

Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт

d)

Валютын нөөц

e)

Дотоодын  нийт бүтээгдэхүүн

24.

Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?

a)

Мөнгөний тэлэх

b)

Мөнгөний хумих

c)

Засгийн газрын

d)

Сангийн яамны

e)

Эдийн засгийн

25.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс дараах арга хэмжээ авдаг. Ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

a)

A2 B1 C2

b)

A3 B2 C1

c)

A2 B3 C1

d)

A1 B3 C2

e)

A2 B1 C3

26.

Экспорт, импортын зөрүүг..................гэнэ.

a)

Гадаад худалдааны алдагдал

b)

Гадаадын хөрөнгө оруулалт

c)

Гадаад худалдааны ашиг

d)

Гадаад худалдааны тэнцэл

e)

Гадаадын хандив тусламж

27.

Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ?

a)

Сангийн яам

b)

Төв банк

c)

Засгийн газар

d)

Арилжааны банк

e)

Банк бус санхүүгийн байгууллага

28.

Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм. Энэ ардчиллын аль зарчим бэ?

a)

Хууль дээдлэх зарчим

b)

Нээлттэй байх зарчим

c)

Шударга байх  зарчим

d)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

Зөвшилцлийн зарчим

29.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү?

a)

Н. Макиавелли

b)

Ж. Локк

c)

М. Вебер

d)

К. Маркс

e)

Ш. Монтескье

30.

Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг нь аль вэ?

a)

Эрх чөлөөт байдлыг хангах

b)

Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх

c)

Хувь хүмүүс мөр мөрөө хөөх явдал

d)

Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх

e)

Сонгуульд идэвхтэй оролцох

31.

.................... нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.

a)

Нийгэм

b)

Социалист нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Иргэний нийгэм

e)

Эртний нийгэм

32.

Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?

a)

Социал хүрээ

b)

Улс төрийн  хүрээ

c)

Эдийн засгийн хүрээ

d)

Хүмүүнлэгийн хүрээ

e)

Оюун санааны хүрээ

33.

Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Холимог

b)

Пропорциональ

c)

Мажоритар

d)

Уламжлалт

e)

Чөлөөт сонгууль

34.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Ард түмний дуу хоолой болох

b)

Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах

c)

Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах

d)

Намын ажлаа тайлагнах

e)

Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах

35.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Цэнгэн баясгах, боловсрол олгох

b)

Мэдээллээр хангах

c)

Иргэдэд өөрийн гэсэн санаа бодлыг төлөвшүүлэхэд оролцон туслах

d)

Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх

e)

Улс төрийн шийдвэр гаргахад оролцох

36.

Д. Истоны улс төрийн системийн загварыг гүйцээнэ үү. 

a)

А. шийдвэр, Б. эргэх холбоо, В. Үр дүн, Г. Хувиргалт

b)

А. хувиргалт, Б. эргэх холбоо, В. шийдвэр, Г. үйлдэл

c)

А. эргэх холбоо, Б. хувиргалт, В. зөвшилцөл, Г. үр дүн

d)

А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн, Г. шийдвэр

e)

А. үйлдэл, Б. хувиргалт, В. эргэх холбоо, Г. хувиргалт

37.

................гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх тухай ойлголт юм.

a)

Хүний эрхэм чанар

b)

Хүний эрх

c)

Хүний нэр төр

d)

Хүний үнэлэмж

e)

Хүний мөс чанар

38.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

a)

1957

b)

1954

c)

1946

d)

1948

e)

1990

39.

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь .....................ба ..................гэсэн хоёр төрөлтэй.

a)

Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал

b)

Нийгмийн даатгал, нийгмийн халамж

c)

Нийгмийн халамж, нийгмийн тусламж

d)

Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал

e)

Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал

40.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

a)

Ажилгүйдлий даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

b)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн  6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

d)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

e)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

41.

....................засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль юм.

a)

Үндсэн хууль

b)

Төрийн хууль

c)

Монгол улсын хууль

d)

Хөдөлмөрийн хууль

e)

Боловсролын хууль

42.

Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?  

a)

Аймаг нийслэлийн шүүх

b)

Иргэний хэргийн дунд шатны шүүх

c)

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

d)

Захиргааны хэргийн дунд шатны шүүх

e)

Иргэний хэргийн анхан шатны шүүх

43.

Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл  гэж юу вэ?

a)

Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг

b)

Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг

c)

Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг

d)

Мэдээгүй байхыг

e)

Дэг журамгүй байхыг

44.

Гэм хорын тухай ойлголтуудыг зөв харгалзуулна уу.  

a)

A2 B1 C3

b)

A3 B2 C1

c)

A2 B3 C1

d)

A1 B3 C2

e)

A1 B2 C3

45.

Иргэн хуулийн этгээдээс  захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг...... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг.

a)

15

b)

30

c)

14

d)

45

e)

10

46.

Аль нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?

a)

Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол

b)

Иргэн  Э нь өөрийн эзэмшлийн PRIUS 30 маркийн автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөд халдсан гэж үзээд

c)

Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас  халсан гэж үзээд

d)

Бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол

e)

Төр нь хүний тодорхой эрхийг  хүлээн зөвшөөрөөгүй бол

47.

Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлүүдэд  хамааралгүйг олно уу.

a)

Эдийн засаг, худалдаа

b)

Байгаль орчин

c)

Улс төр, эрх зүй

d)

Шинжлэх ухаан

e)

Хүмүүнлэгийн

48.

НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Гадаад худалдааг  хөгжүүлж, ашиг олох

b)

Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах

c)

Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх

d)

Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх

e)

Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах

49.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ?

a)

Олон тулгуурт  байх

b)

Тэнцвэртэй байх

c)

Үндэсний эрх ашигт нийцсэн байх

d)

Идэвхтэй  байх

e)

Эрх тэгш байх

50.

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү?

a)

ЮНЕСКО

b)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

c)

ЮНИСЕФ

d)

Хөгжлийн хөтөлбөр

e)

ЮНИДО

51.

Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу.

a)

Буддын шашны төвүүд

b)

Coca cola компани

c)

Тусгаар тогтносон улсууд

d)

Эмнести интернейшнл

e)

Далай лам

52.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ?

a)

Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн

b)

Улс төр, эдийн засаг, боловсрол соёл, хүмүүнлэгийн

c)

Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны

d)

Бүс нутгийн ба тив дамнасан

e)

Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан

53.

Монгол улсын Зүүн хойд  Азийн \ЗХА\ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ?

a)

Монгол улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө их ач холбогдолтой.

b)

Монголын гадаад худалдаа,  хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд эзэлдэг

c)

Ихэнх орнууд нь өндөр хөгжилтэй, бие биетэйгээ хиллэн оршдог, өөрийн үл давтагдах онцлогтой бүс нутаг

d)

Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа

e)

Эдгээр улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.

54.

Монгол улс гуравдагч хөрштэйгээ хэзээнээс дипломат харилцаа тогтоож ирснийг зөв холбоно уу?

a)

А2 B1 C3

b)

А3 B2 C1

c)

A3 B1 C2

d)

A1 B3 C2

e)

A2 B3 C1

55.

Монгол улс“Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж  хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?

a)

Япон

b)

АНУ

c)

ОХУ

d)

Турк

e)

БНХАУ

56.

“Зөөлөн хүч”-ний төрлүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Дипломат гадаад бодлого

b)

Соёл, боловсрол

c)

Бизнес инноваци

d)

Цэргийн

e)

Улс төрийн үнэт зүйл, институцын хөгжил