wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Test 6

Total questions: 56

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Анги

d)

Бүлэг

2.

Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?

a)

Би 11 настай

b)

Миний аав Алаг адуу овогтой

c)

Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

d)

Миний ээж Монгол үндэстэн

3.

“Хөдөө аж ахуйн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?

a)

Өсөлтийн үе шатны онол

b)

Иргэншлийн онол

c)

Формацын онол

d)

А.Ленски, Ж.Ленски нарын ангилал

4.

Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?

a)

Хөдөө аж ахуйн нийгэм

b)

Ан агнуур, түүврийн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

5.

Нийгэм нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээр нь нийгмийн оршин тогтнол, хөгжилд зохих үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

a)

Зөрчилдөөний хандлага

b)

Бүтэц-чиг үүргийн хандлага

c)

Харилцан үйлдлийн хандлага

d)

Түүхийн хурдацын хууль буюу хандлага

6.

Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хууль зөрчих

b)

Гэмт хэрэг үйлдэх

c)

Архинд донтох

d)

Дээд боловсрол эзэмшээгүй байх

7.

Гэр бүлийн оршин суух газраа сонгох ёсыг агуулгатай нь зөв харгалзуулна уу.

a)

1a2c3b

b)

1c2b3a

c)

1b2a3c

d)

1b2c3a

8.

Гэр бүлийн экзогами ёс аль нь вэ?

a)

Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

b)

Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс

c)

Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

d)

Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс

9.

Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Брахман хэмээх давхраанд ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?

a)

Худалдаачид

b)

Цэргийнхэн болон хууль сахиулагчид

c)

Газар тариалан эрхлэгчид

d)

Санваартан болон сэтгэгчид

10.

Эрдэмтэд соёлыг онолын хувьд олон талаас нь судалж тайлбарладаг. Английн антропологич Э.Тайлор соёлыг хэрхэн тодорхойлсон бэ?

a)

Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.

b)

Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан

c)

Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

d)

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм. 

11.

Нийгэмд тогтсон хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчилддөг. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?

a)

Харийн соёлын ноёрхол

b)

Соёлын хожимдолт

c)

Соёлын гажилт

d)

Соёлын нэвчих үзэгдэл

12.

Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын нэвчих үзэгдэл

b)

Соёлын нийтлэг шинж

c)

Соёлын олон янз байдал

d)

Соёлын олон талт байдал

13.

Европт шилжин суурьшсан Халимагуудыг оросжсон гэх боловч буддын шашин, монгол хэлээ эрхэмлэдэг, цагаан сараа тэмдэглэсээр ирсэн гэвэл энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?

a)

Соёлын хөдөлгөөнт шинж

b)

Соёлын хувирамтгай шинж

c)

Соёлын өөрчлөмтгий шинж

d)

Соёлын тогтонги шинж

14.

“Хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?” гэдэг шалгуурт суурилан соёлыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Ардын, нийтийн, сонгодог

b)

Биет ба биет бус

c)

Зонхилох, сөрөг, дагуул

d)

Бүс нутгийн, үндэсний, олон улсын

15.

Хувь хүний соёлын доод түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ?

a)

Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ

b)

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

c)

Материаллаг хэрэгцээ

d)

Оюуны хэрэгцээ

16.

Иргэн Дорж нь өндөр боловсролтой их сургуулийн профессор бөгөөд бүтээн туурвих, бүтээлч байдал, бусдыг хүндлэх нинжин сэтгэл, сайн үйлийг амьдралдаа ямагт эрхэмлэн хэрэгжүүлэгч нэгэн юм. Түүний амьдралын хэв маяг нь хувь хүний соёлын ямар түвшинг илэрхийлж байна вэ?

a)

Соёлын материаллаг түвшин

b)

Соёлын доод түвшин

c)

Соёлын хоёрдогч түвшин

d)

Соёлын дээд түвшин

17.

Ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ?

a)

Хуримтлуулах, хадгалах үүрэг

b)

Төлөвшүүлэх үүрэг

c)

Танин мэдэхүйн үүрэг

d)

Зохицуулах үүрэг

18.

Ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Нийтлэг шинжтэй учир татгалзах үндэслэл үгүй.

b)

Нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй

c)

Хүмүүнлэг байх, шударга байх ёстой гэсэн ерөнхий зарчим, шаардлагыг зааж өгдөг.

d)

Төрөөс тогтоож өгсөн тул заавал биелүүлэх шинжийг агуулдаг.

19.

Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг......................гэнэ.

a)

Цэвэр экспорт

b)

Үндэсний нийт бүтээгдэхүүн

c)

Дотоодын нийт бүтээгдэхүүн

d)

Үндэсний орлого

20.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж тооцохгүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?

a)

Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ

b)

Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг

c)

Бат машин засварын газар байгуулж, төлбөртэй засвар хийж мөнгө олдог.

d)

Болд 1 га газар хүнсний ногоо тарьж, ургацаа зах дээр зарсан. Албан татвар төлсөн.  

21.

Хүснэгт дэх мэдээллийг уншаад доорх асуултын зөв хариултыг олно уу. Иргэн Г нэгэн хувьцаат компанийн 200 ширхэг хувьцааг 2018 оны 1-р сарын 5-ны өдөр худалдан авч 2018 оны 3-р сарын 5-ны өдөр  эргүүлэн худалдсан бол ханшийн өөрчлөлтөөс хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?Тухайн хувьцаат компанийн ханшийн мэдээ

a)

505₮

b)

4070000₮

c)

101000₮

d)

4171000₮

22.

Төв банкны зарим үүргийг хүснэгтэд үзүүлжээ. Хүснэгтийн аль хэсэгт алдаатай өгөгдөл байна вэ?

a)

2

b)

3

c)

5

d)

1 ба 3

23.

Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

a)

Борлуулалтаас үүдэлтэй инфляци

b)

Зардлаас үүдэлтэй инфляци

c)

Ашгаас үүдэлтэй инфляци

d)

Эрэлтээс үүдэлтэй инфляци

24.

Мөчлөгийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Нутаг орны өөрчлөлтөөс болж зарим иргэд түр хугацаагаар ажил хайх

b)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.         

25.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн ............................гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Мөнгөний бодлого

c)

Зээлийн бодлого

d)

Сангийн бодлого

26.

Шууд бус татвар аль нь вэ?

a)

Ажилтны цалингаас авч буй татвартатвар

b)

Хувь хүний орлогын албан татвар

c)

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

d)

Нэмэгдсэн өртгийн албан татвар

27.

Д.Моррисын боловсруулсан амьдралын чанарын индекс нь дараах гурван үзүүлэлтээр тодорхойлогдоно. Гүйцээж бичнэ үү.

1. Нялхсын эндэгдэл       2. Амьдралын түвшин буюу насжилт            3. .........................

a)

Бичиг үсэг тайлагдсан байдал

b)

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ

c)

Эдийн засаг

d)

Байгаль орчин

28.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан санал бодлоо илэрхийлэх нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Тогтоосон хэм хэмжээг зөрчсөн оролцоо

b)

Нийцгүй улс төрийн оролцоо

c)

Идэвхгүй улс төрийн оролцоо

d)

Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

29.

Булдинг нарын эрдэмтэд эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэрүүдийг хэрхэн ангилсан бэ?

a)

Дагуулах ба хэрэгжүүлэх

b)

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

c)

Хүч хэрэглэх, наймаалцах, үүрэг үүсгэх

d)

Ардчилсан ба ардчилсан бус

30.

Олон түмний шаардлага, дэмжлэг нь улс төрийн системийн аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарах вэ?

a)

Гаралт

b)

Оролт

c)

Эргэх холбоо

d)

Орчин

31.

Улс төрийн системийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг харгалзах жишээтэй нь зөвөөр тохируулна уу.  

a)

1b2a3c

b)

1a2b3c

c)

1c2a3b

d)

1b2c3a

32.

Төрийн салшгүй үндсэн 3 гол шинжийг гүйцээж бичээрэй.

1. Хүн ам        2. Нийтлэг эрх мэдэл        3. ............................

a)

Үзэл суртал

b)

Нутаг дэвсгэр

c)

Төрийн бэлгэдэл

d)

Эдийн засгийн бие даасан байдал

33.

Улс орнуудыг төрийн засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Тоталитар болон авторитар

b)

Нэгдмэл болон холбооны

c)

Ардчилсан ба ардчилсан бус

d)

Хаант болон бүгд найрамдах

34.

Төлөөллийн ардчиллын зарим сул талыг дурдахдаа үл хамаарах зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Иргэдийн төлөөллөөс бүрдсэн байгууллага иргэдийн санаа бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй. 

b)

Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй иймээс сонирхолгүй болж мэднэ.     

c)

Иргэдийн төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог.

d)

Иргэд өөрсдийг нь төлөөлөх хүнийг сонгоход саналаа өгдөг.

35.

Сонгодог ардчиллын онолыг тодорхойлох гол үзэл санаа аль нь вэ?

a)

Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх

b)

Нийгэм бол засаглалыг гартаа барьж буй удирдагч цөөнх, үлдсэн нь удирдуулагч олонхи гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. 

c)

Улс төрийн шийдвэр гаргахад бүх хүнийг оролцуулах боломжгүй.

d)

Төр, засаг ард түмнийхээ өмнө биш харин нам, бүлэг гэх мэт субъектуудын өмнө хариуцлага хүлээх ёстой. 

36.

Аль нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоог тодорхойлох вэ?

a)

Парламентын гишүүн тойргийн сонгогчдоосоо хараат байдаг.

b)

Улс төрийн нам нь тодорхой тойргийг төлөөлөх хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Сонгогдохын тулд тухайн нэр дэвшигч тойрогтоо хамгийн олон санал авах ёстой.

c)

Сонгогчдын санал үлэмж хэмжээгээр гээгддэг.

d)

Иргэд улс төрийн намын төлөө саналаа өгдөг бөгөөд парламентын суудлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцүүлэн хуваарилдаг.

37.

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага аль нь вэ?

a)

Улсын ерөнхий прокурорын газар

b)

Улсын дээд шүүх

c)

Үндсэн хуулийн цэц

d)

Шүүхийн ерөнхий зөвлөл

38.

Аль нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй вэ?

a)

Улсын хил тогтоох

b)

Монгол улсын харъяат болох, харъяатаас гарах асуудлыг шийдвэрлэх

c)

Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

d)

Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох

39.

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар төрийн албаны аль ангилалд хамаарах вэ?

a)

Төрийн тусгай алба

b)

Төрийн улс төрийн алба

c)

Төрийн захиргааны алба

d)

Төрийн үйлчилгээний алба

40.

Хууль болон хуульчилсан акт тус бүрийг батлан гаргах төрийн албан тушаалтантай нь зөв тохируулна уу.

a)

1a2c3b

b)

1c2b3a

c)

1b2a3c

d)

1b2c3a

41.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ ямар чиг үүрэг хүлээх вэ?

a)

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх

b)

Хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

c)

Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хүлээн авах

d)

Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх

42.

Хяналтын шатны шүүх аль нь вэ?

a)

Сум буюу сум дундын шүүх

b)

Нийслэлийн шүүх

c)

Аймгийн шүүх

d)

Улсын дээд шүүх

43.

Иргэн С 2017 онд хувийн 2 өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогоосоо хэдэн хувийг татварт төлөх вэ?

a)

5%

b)

10%

c)

25%

d)

2%

44.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын чөлөөлөлтөд хамрагдах иргэн аль нь вэ?

a)

Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.

b)

Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд гэр бүлийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан. 

c)

Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.

d)

Иргэн О суралцаж байх хугацаандаа ажил эрхэлж олсон орлогоосоо сургалтын төлбөрөө төлдөг байсан. Ажил хийж олсон орлогоосоо албан татвар төлсөн.

45.

Өмчлөгч өмчлөлийн зүйлээ хуулиар тогтоосон тодорхой хэмжээ, хязгаарын хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломж, арчлах, хадгалах, эрсдэлийг хариуцах, аливаа халдлагаас хамгаалах тогтолцоог бий болгосон эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг....................... гэнэ.

a)

Өмчийн эрх

b)

Өмч хөрөнгө

c)

Өмчийн хэв маяг

d)

Өмчийн объект

46.

Өмчийн эрх болон харгалзах тайлбарыг зөвөөр тохируулна уу.

a)

1a2c3b

b)

1c2a3b

c)

1b2c3a

d)

1b2a3c

47.

Олон улсын харилцааны агуулгад оролцогч субъектүүд зөвхөн үндэстэн улсуудын төр, засгийн харилцаа биш гэж үздэг эрдэмтэд цөөнгүй байдаг. Тэднийг тусгаар төр улс эсвэл эгэл нэгэн бие хүн гэж ялгаварлан аль нэгийг нь онцлон үзэж тусгай буюу давамгай үүрэг гүйцэтгэгчээр үзэж болохгүй. Бодгаль хүн ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

Д.Сингер  

b)

Р.Арон

c)

Ж.Ж.Руссо

d)

Н.Макиавелли

48.

Олон улсын эрх зүйн субъектүүд хоорондын харилцаандаа дагаж биелүүлдэг, хууль зүйн хувьд заавал биелүүлэх шинж чанартай гэж хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Олон улсын харилцааны туйл

b)

Олон улсын харилцааны тогтолцоо

c)

Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

d)

Олон улсын эрх зүйн хэм хэмжээ

49.

1945-1990 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийн аль ангилалд хамааруулах вэ?

a)

Өнөө үеийн олон улсын харилцаа

b)

Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа

c)

Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа

d)

Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа

50.

Дэлхий ертөнцөд хүч тэнцүү олон улс, гүрэн бий болж, тэдгээр нь өөр хоорондоо ашиг сонирхол, зөрчлөөрөө үлэмж харилцан хамааралтай болж, түүний тэнцвэр дээр олон улсын харилцааны шинэ дэг журам тогтсон гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоо вэ?

a)

Олон улсын харилцааны олон туйлт тогтолцоо

b)

Олон улсын харилцааны гурван туйлт тогтолцоо

c)

Олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо

d)

Олон улсын харилцааны цөөн туйлт тогтолцоо

51.

Олон улсын эрх зүйн хариуцлага хүлээлгэх гол үндэслэл болдог хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн зарим баримт бичгүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Олон улсын эрх зүйн нэг талын баримт бичиг 

b)

Олон улсын гэрээ

c)

Олон улсын байгууллагын заавал биелүүлэх шийдвэр

d)

Олон улсын харилцааны ёс зүйн хэм хэмжээ

52.

Аль нь олон улсын диспозитив хэм хэмжээг тодорхойлох шинж чанар вэ?                 

a)

Олон улсын харилцааны зөрчиж үл болох хатуу хэм хэмжээ

b)

Ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээ

c)

Олон улсын хамтын нийгэмлэгийн улсууд нийтээр хүлээн зөвшөөрсөн зөрчиж үл болох хэм хэмжээ

d)

Субъект хоорондын харилцааны эрх, үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцох үндсэн дээр тогтоож болдог хэм хэмжээ

53.

Орчин үед улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн зарим тулгуур зарчмуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Улс орнууд биенийхээ дотоод хэрэгт оролцох

b)

Улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх

c)

Маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулах

d)

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх

54.

Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд тэдгээрийн нэршлийг зөв харгалзуулна уу. 

a)

1b2c3a

b)

1c2a3b

c)

1a2c3b

d)

1b2a3c

55.

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны бодлогын ......................... мөн.

a)

Хоёр дахь зорилт

b)

Гурав дахь зорилт

c)

Эн тэргүүний зорилт

d)

Дөрөв дэх зорилт

56.

Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой олон улсын харилцааны бүс нутгууд болон тэдгээрт харъяалагдах улс орнуудыг зөв харгалзуулна уу.

a)

1c2a3b

b)

1b2c3a

c)

1a2c3b

d)

1b2a3c