wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Test 9

Total questions: 56

Worksheet time: 56mins

Name
Class
Date
1.

Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой  нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.

a)

Нийгмийн харилцаа

b)

Нийгэм

c)

Нийгмийн бүтэц

d)

Нийгмийн хандлага

e)

Нийгмийн тогтолцоо

2.

Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах,   хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?

a)

Гэр бүлийн

b)

Боловсролын

c)

Эдийн засгийн

d)

Улс төрийн

e)

Шашны

3.

Зөв тохируулна уу

a)

A1 B2 C3

b)

A3 B2 C1

c)

A3 B1 C2

d)

А2 B3 C1

e)

A3 B1 C3

4.

Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Зөрчилдөөний онол

c)

Харилцан үйлдлийн онол

d)

Нийгмийн онол

e)

Шалтгаант чанарын онол

5.

Тодорхой  цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг.

a)

Нийгмийн хөдөлгөөн

b)

Нийгмийн хувьсгал

c)

Нийгмийн өөрчлөлт

d)

Нийгмийн шилжилт

e)

Нийгмийн хувьсал

6.

Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтох нийгэм бол.......................юм.

a)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

b)

Ан агнуурын нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

e)

Мал аж ахуйн нийгэм

7.

Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Эд баялаг 

b)

 Эрх мэдэл

c)

Нэр хүнд 

d)

Боловсрол мэргэжил 

e)

Ёс суртахуун

8.

Нийгмийн давхраажилтын шүүмжлэлт онолын хандлагын  суурь ойлголт аль нь вэ?

a)

Анги

b)

Хяналт

c)

Статус

d)

Нэр хүнд

e)

Эрх мэдэл

9.

“Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ  капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

К. Маркс

b)

М. Вебер

c)

 Э. Дюркгейм

d)

Т. Парсонс

e)

Ж. Г. Мид

10.

Давхраажилтын дараах хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?

a)

Үл хөдлөх хөрөнгө эзэмших

b)

Онцгой авьяас чадвар

c)

Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн

d)

Бусдад нөлөөлөх, дагуулах

e)

Язгууртан угсаатан байх

11.

“Монголын түүх, соёл бол  үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?

a)

Монгол улсын Үндсэн хуульд

b)

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд

c)

Монгол улсын Соёлын тухай хуульд

d)

Монгол улсын Хөдөлмөрийн хуульд

e)

Монгол улсын Нийгмийн хамгааллын хуульд

12.

Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ..................гэнэ.

a)

Нийтийн соёл

b)

Ардын соёл

c)

Дагуул соёл

d)

Элитийн соёл

e)

Сөрөг соёл

13.

Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?

a)

Хувцас

b)

Ном

c)

Телевиз

d)

Гар утас

e)

Барилга байгууламж

14.

Оюуны соёлын элементүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Мэдлэг  

b)

Хэл яриа

c)

Домог

d)

Эрх мэдэл

e)

Зан заншил

15.

Үндэсний  соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын аялал жуулчлал

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

e)

Соёлын арга хэмжээ

16.

.................... нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудыг  хамарна 

a)

 Соёлын арга хэмжээ

b)

Шинжлэх ухаан

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын хүрээ

e)

Соёл судлал

17.

Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?

a)

Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох

b)

Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх,  шашин шүтэх ба эс шүтэх,  соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах

c)

Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох

d)

Амьдралын эгэл нөхцөл алдагдах

e)

Соёлын гадуурхал

18.

Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү.

a)

Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх

b)

Соёлын тэгш байдлыг үнэлэх

c)

Соёлын тулгалт хийх

d)

Уламжлалт ёс заншлыг хадгалах

e)

Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх

19.

ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зах зээлийн

b)

Бодит ДНБ

c)

Байнгын

d)

Тогтмол

e)

Нэрлэсэн ДНБ

20.

ДНБ-ийг орлогоор тооцохдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ? 

a)

Үндсэн хөрөнгийн элэгдэл

b)

Цалин, түрээсийн орлого

c)

Хувь хүний орлого

d)

Зээлийн хүүгийн орлого

e)

Шууд бус татварын орлого

21.

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ

a)

Хуримтлал

b)

Хувьцаа

c)

Хадгаламж

d)

Хадгаламж

e)

Хадгаламж

22.

Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?

a)

Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох

b)

Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх

c)

Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх

d)

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх

e)

Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах

23.

Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг  ямар бодлого гэх вэ?

a)

Засгийн газрын

b)

Мөнгөний хумих

c)

Мөнгөний тэлэх

d)

Сангийн яамны

e)

Эдийн засгийн

24.

Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?

a)

Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт

b)

Үндэсний орлогын өсөлт

c)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

d)

Дотоодын  нийт бүтээгдэхүүн

e)

Валютын нөөц өсөлт

25.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс дараах арга хэмжээ авдаг. Ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

a)

A1 B3 C2

b)

A3 B2 C1

c)

A3 B1 C2

d)

A2 B3 C1

e)

A2 B1 C3

26.

Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .......................гэнэ.

a)

Гадаад  худалдаа

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаадын хөрөнгө оруулалт

d)

Гадаадын зээл тусламж

e)

Экспорт, имтпорт

27.

Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ?

a)

Төв банк

b)

Арилжааны банк

c)

Засгийн газар

d)

Сангийн яам

e)

Банк бус санхүүгийн байгууллага

28.

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын томьёололд ороогүйг ялгаж олоорой.

a)

Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх.

b)

Улсынхаа тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх

c)

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх

d)

Байгаль орчноо хамгаалах

e)

Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх.

29.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү?

a)

М. Вебер

b)

Ж. Локк

c)

Ш. Монтескье

d)

К. Маркс

e)

Н. Макиавелли

30.

Иргэний нийгмийг юу гэж ойлгож  болох вэ?

a)

Ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн

b)

Иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдлийг

c)

Хүмүүсийн аяндаа гарсан үйл ажиллагааны үр дүн

d)

Хүмүүсийн бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал

e)

Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлага.

31.

..................................нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.

a)

Нийгэм  

b)

Социалист нийгэм

c)

Иргэний нийгэм

d)

Эртний нийгэм

e)

Аж үйлдвэржсэн нийгэм

32.

Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?

a)

Аль нэг намын гишүүн

b)

Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэн

c)

25 насанд хүрсэн иргэн

d)

Гадаадын харьяат иргэн

e)

Хорих ял эдэлж байгаа иргэн

33.

Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Чөлөөт сонгууль

b)

Пропорциональ

c)

Холимог

d)

Уламжлалт

e)

Мажоритар

34.

Нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий сонин сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг...........................гэдэг

a)

Өдөр тутмын хэвлэл

b)

Хэвлэлийн эрх чөлөө

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Олон нийтийн телевиз

e)

Олон нийтийн радио

35.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 

a)

Улс төрийн шийдвэр гаргахад оролцох

b)

Мэдээллээр хангах

c)

Иргэдэд өөрийн гэсэн санаа бодлыг төлөвшүүлэхэд оролцон туслах

d)

Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх

e)

Цэнгэн баясгах, боловсрол олгох

36.

Д.Истоны улс төрийн системийн загварыг нөхөж гүйцээнэ үү.

a)

А. зөвшилцөл Б. дэмжлэг  В. шийдвэр  Г. үр дүн

b)

А. шаардлага  Б. дэмжлэг  В. шийдвэр  Г. үйлдэл

c)

А. хэлэлцээр Б. шаардлага  В. үр дагавар  Г. үйлдэл

d)

А. шийдвэр  Б. үйлдэл  В. шаардлага    Г. зөвшилцөл

e)

А. үйлдэл Б. дэмжлэг  В. шийдвэр     Г. Шаардлага

37.

................гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм.

a)

Хүний нэр төр

b)

Хүний эрх

c)

Хүний эрхэм чанар

d)

Хүний үнэлэмж

e)

Хүний мөс чанар

38.

НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ? 

a)

1950 он

b)

1948 он

c)

1961 он

d)

1945 он

e)

1952 он

39.

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь .....................ба ..................гэсэн хоёр төрөлтэй.

a)

Нийгмийн даатгал, нийгмийн халамж

b)

Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал

c)

Нийгмийн халамж, нийгмийн тусламж

d)

Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал

e)

Нийгмийн халамж, нийгмийн хангамж

40.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ?

a)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 5 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.

b)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.

c)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.

d)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.

e)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 7 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.

41.

....................засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль мөн.

a)

Боловсролын хууль

b)

Төрийн хууль

c)

Монгол улсын хууль

d)

Хөдөлмөрийн хууль

e)

Үндсэн хууль

42.

Баялгийн үр шимийг хүртэх, баялгийг бүрэн хараа хяналтандаа байлгах, баялгийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэрэг эрх нь эдийн засгийн ямар эрхэд хамаарах вэ?

a)

Хөдөлмөрлөх  эрх

b)

Хүний эрх

c)

Өмчлөх  эрх

d)

Ёс суртахууны эрх

e)

Иргэний эрх

43.

Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ?

a)

Хуульд заасан сайн биелүүлэхийг

b)

Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг

c)

Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг

d)

Мэдээгүй байхыг

e)

Дэг журамгүй байхыг

44.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй, хохирол багатай бол ямар зөрчилд тооцогдох вэ?

a)

Хүүхдийн эрхийг  зөрчих

b)

Зохиогчийн эрхийг зөрчих

c)

Захиргааны  зөрчил

d)

Сахилгын зөрчил

e)

Эд хөрөнгийн зөрчил

45.

Иргэн хуулийн этгээдээс  захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг ...... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг.

a)

14

b)

15

c)

30

d)

45

e)

10

46.

Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн  хэлбэрийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 

a)

Өргөдөл

b)

Нотлох баримт гаргах, шалгуулах

c)

Гомдол мэдүүлэх

d)

Хүсэлт гаргах

e)

Санал

47.

Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны  чиглэлүүдэд   хамааралгүйг олно уу.

a)

Эдийн засаг, худалдаа

b)

Шинжлэх ухаан  

c)

Улс төр, эрх зүй

d)

Байгаль орчны  

e)

Хүмүүнлэгийн

48.

Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.

a)

1914 он

b)

1992 он

c)

1916 он

d)

2000 он

e)

2011 он

49.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ? 

a)

Тэнцвэртэй  байх

b)

Идэвхтэй  байх

c)

Үндэсний эрх ашигт нийцсэн байх

d)

Олон тулгуурт байх

e)

Эрх тэгш байх

50.

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны олон талт үйл ажиллагааны салбарт хамааралгүйг олно уу?

a)

Аялал жуулчлал

b)

Бизнес, аж ахуйн хамтын ажиллагаа

c)

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт

d)

Парламент хоорондын харилцаа

e)

Гадаадын зээл тусламж

51.

Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу.

a)

Буддын шашны төвүүд

b)

Тусгаар тогтносон улсууд

c)

Coca cola компани

d)

Эмнести интернейшнл

e)

Далай лам

52.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ?

a)

Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

b)

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа \АПЕК\

c)

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг \АСЕАН\

d)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

e)

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

53.

Монгол улсын Зүүн хойд  Азийн \ЗХА\ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ? 

a)

Монгол улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө их ач холбогдолтой.

b)

Монголын гадаад худалдаа,  хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд эзэлдэг

c)

Ихэнх орнууд нь өндөр хөгжилтэй, бие биетэйгээ хиллэн оршдог, өөрийн үл давтагдах онцлогтой бүс нутаг

d)

Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа

e)

Эдгээр улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.

54.

Монгол улс гуравдагч хөрштэйгээ хэзээнээс дипломат харилцаа тогтоож ирснийг зөв холбоно уу ?    

a)

A3 B1 C2

b)

A3 B2 C1

c)

A2 B3 C1

d)

A1 B3 C2

e)

A2 B1 C3

55.

Монгол улс  “Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?

a)

БНХАУ

b)

Япон

c)

ОХУ

d)

Турк

e)

АНУ

56.

Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим,  дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ? 

a)

Зөөлөн хүчний бодлого

b)

Хатуу хүчний бодлого

c)

Гурав дахь хөршийн бодлого

d)

Олон улсын эрх зүй

e)

Цэргийн хүч, эдийн засгийн хориг

Similar Resources on Wayground