NEW
Font size
WorksheetsОношлогоо шалгалт бүх сэдэв
Total questions: 50
Worksheet time: 50mins
1. ДНБ-ийг зардлаар тооцох үзүүлэлтэд хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.
Өрх гэрийн хэрэглээний зардал
Аж ахуйн нэгжийн зардал
Төрийн зардал
Татварын зардал
Мөнгө яагаад өртгийн хэмжүүр болдог вэ?
Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр үнэ цэнтэй болохыг хэмжих хэрэгсэл учир
Мөнгөөр аливаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой учир
Өөрийн баялгийг мөнгө байдлаар хадгалах нь илүү найдвартай учир
. Мөнгийг бусад субьектэд зээлдүүлж , хүүтэй буцаан авч болох учир
Бүтцийн ажилгүйдэл бий болдог үндсэн шалтгааныг тэмдэглэнэ үү.
Хувь хүмүүс ажлын байраа солих хүсэл эрмэлзлэл
Байгаль, цаг агаар, уур амьсгалын нөлөөлөл
Улс орны хөдөлмөрийн хуваарьт гарсан өөрчлөлт
Эдийн засгийн харилцааны хямрал, тогтворгүй байдал
Эдийн засгийн харилцаан дахь дефляцийн үзэгдлийг тэмдэглэнэ үү.
Барааны үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт
Барааны үнийн бууралт, мөнгөний худалдан авах чадварын өсөлт
Худалдан авах чадвараар баталгаажсан хүсэл бүхий хэрэгцээ
Тухайн зах зээлийн борлуулалт ба бодит хэрэглээний тэнцвэр
Нөхөж бичнэ үү. Хөдөлмөрийн зах зээл дээр цалингийн түвшин өссөн гэвэл....
Хөдөлмөрийн нийлүүлэлт өснө.
Хөдөлмөрийн эрэлт өснө.
Хөдөлмөрийн нийлүүлэлт буурна.
Хөдөлмөрийн эрэлт буурна.
Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?
Төрийн сангийн бодлого
Мөнгө зээлийн бодлого
Гадаад худалдааны бодлого
Татварын бодлого
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь.............харуулдаг. (Цэгүүдийн оронд зөв хариултыг нөхнө үү)
. Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг
Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулдаг
Тухайн улсын экспортын нийт хэмжээг харуулдаг
Тухайн улсын экспорт, импортын зөрүүг харуулдаг
Эдийн засгийн үндсэн асуудлыг нэрлэнэ үү.
Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах
Хязгаарлагдмал хэрэгцээг хязгааргүй нөөцөөр хэрхэн хангах тухай
Юу үйлдвэрлэх, яаж үйлдвэрлэх, хэнд үйлдвэрлэх тухай асуудал
Үйлдвэрлэл, хуваарилах, хэрэглэх, арилжах, солилцох харилцаа
Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн ангилдаг вэ?
. Ерөнхийлөгч ба засгийн газар
Парламент ба УИХ
Дээд шүүх ба прокурор
Засаг ба эрх мэдэл
Улс төрийн системийн оролтын хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү.
Шаардлага, дэмжлэг
Шийдвэр үйлдэл
. Шаардлага, үйлдэл
Шийдвэр, дэмжлэг
..................... нь иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож, түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхөж бичнэ үү.
Шууд ардчилал
Төлөөллийн ардчилал
Парламентийн ардчилал
Ерөнхийлөгчийн ардчилал
Ардчиллын тулгуур зарчмуудад хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.
Нээлттэй байх зарчим
Шударга байх зарчим
Хууль дээдлэх зарчим
Хууль батлах зарчим
Манай орны хувьд хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийг улс төрийн ямар байгууллага удирдан чиглүүлдэг вэ?
УИХ
Засгийн газар
Ерөнхийлөгч
Шүүх
Хууль бус үйлдэл хийсэн, бусдад хохирол учруулсан этгээдийг илэрхийлдэг ойлголтыг тэмдэглэнэ үү.
Гэм буруу
Гэм буруутан
Гэм хор
Гэмт хэрэг
Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд ямар үндсэн бодлогуудыг хэрэгжүүлдэг вэ?
Сангийн болон мөнгө зэээлийн бодлого
Улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого
Төсвийн орлого зарлагыг өөрчлөх бодлого
Нийт эрэлтийг өсгөх, бууруулах бодлого
. Төв банкны хамгийн гол зорилтыг тэмдэглэнэ үү.
Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
Банк хоорондын тооцоо, харилцааг зохицуулах
Улсын эдийн засаг дахь мөнгөний тогтвортой байдлыг хангах
Сонирхолын бүлгийн үүргийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
Ашиг сонирхолоо нэгтгэх
Засгийн эрхийн төлөө эрмэлзэх
Улс төрийн элитийг төлөвшүүлэх
Ашиг сонирхолоо илэрхийлэх
Иргэдийн улс төрийн нийцтэй оролцоог тэмдэглэнэ үү.
Албан байгууллагад суулт хийх
Тодорхой шаарлага тавьж өлсгөлөн зарлах
Авто машины замын хөдөлгөөн хаах
Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх
Аль нь албан оролцооны хэлбэр вэ?
Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх
Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох
Хүмүүстэй уулзах, танилцах
Найз нөхөд танилуудтайгаа харилцах
Хоёрдогч нийгэмшилт нь аль нь вэ?
Ямар нэгэн өөрчлөлтөд орж тодорхой зан үйлийг эзэмших үйл явц
Хүн өөрийгөө хүлээх, харах дүр зургаа өөрчлөх үйл явц
Хувь хүн бие хүн болох үйл явц
Амьдралын хэв маягаа эрс өөрчлөх үйл явц
Аль нь улс төрийн системийн оролтод хамаарах вэ?
Асуудал буюу проблем
Хууль тогтоомж
Шаардлага дэмжлэг
Улс төрийн шийдвэр
Нийгмийг хамгийн ерөнхий утгаар нь хэрхэн ангилдаг вэ?
Улс орон ба төр
Хосолмол ба нийлмэл
Энгийн ба нийлмэл
Нүүдлийн ба суурин иргэншил
Түүхэн тодорхой цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны болон материаллаг эд зүйлсийг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?
Соёлын өв
Соёлын бүтээгдэхүүн
Соёлын үйлдвэрлэл
Соёлын үйл ажиллагаа
Хэн нэгэнд өөр соёлын орчинд орсноос бий болсон сэтгэл зүйн цочрол. Тодруулбал, энэ нь тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх зэрэг сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг соёлын юу гэж нэрлэх вэ?
Соёлын нэгдэл
Соёлын цочирдол
Соёлын орон зай
Соёлын нэвчилт
Нийт хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг үзэл санаа, итгэл үнэмшил, хэм хэмжээг юу гэх вэ?.
Үнэлэмж
Үнэт зүйл
Үнэлэмжийн баримжаа
Хэм хэмжээ
Соёлын өөрчлөлтийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?
Биет соёлын өв
Нээлт, бүтээл, ололт, амжилтууд
Биет бус соёлын өв
. Өв уламжлал
. Албан ёсны хэм хэмжээнд хамааралгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.
Хууль
Тогтоол
Ёс суртахуун
Зарлиг
Гэр бүлийн харилцааны ёс суртахууны нийтлэг хэм хэмжээнд үл хамаарах хариултыг тэмдэглэнэ үү?
Хүнлэг байх
Үнэнч шударга байх
Тэвчээртэй байх
Эх оронч байх
Байгалийн баялгийг ашиглан шударга бусаар орлого олох нь ёс суртахууны ямар зарчмыг зөрчиж байна вэ?
Хөдөлмөрч байх
Хүнлэг байх
Хамтач байх
Эх оронч байх
Хүйтэн дайны сүүл үеийн олон улсын харилцаанд бодитой оршин байсан мэтээр бичдэг боловч ихэнх эрдэмтэн, судлаачдын санал нэгддэггүй олон улсын тогтолцоо аль нь вэ?
Олон туйлт харилцаа
Нэг туйлт тогтолцоо
Хоёр туйлт тогтолцоо
Гурван туйлт харилцаа
Тухайн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хууль зүйн хувьд бусад субьектүүд хүчингүйд тооцож болдог заавал биелүүлэх үүрэг бүхий олон улсын эрх зүйн хэм хэмжээ аль нь вэ?
Диспозитив
Императив
Экстенсив
Интенсив
Нийгмийн тэгш бус байдал гэдэг нь ... эдгээрийн адил бус боломж бүхий байдал юм.
Эд хөрөнгийн, эрх мэдлийн, нэр хүндийн
Эд хөрөнгийн, шашин шүтлэгийн, яс үндэсний
Эрх мэдлийн, зэрэг зиндааны, авьяас чадварын
Овсгоо самбааны, эрдэм чадварын, эрх мэдлийн
Монгол үндэстний соёлын нийтлэг шинж аль нь вэ?
Эртний соёлт орон
Дорнын соёлын хүрээнд хамрагддаг
Нүүдлийн буюу суурьшмал иргэдийн соёл
Дээрх бүгд
Бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогоос түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан зардлыг хасаж үйлдвэрлэлийн ашиг, алдагдлын хэмжээг тодорхойлдог. Гадаад худалдааны ашиг, алдагдлыг үүний нэгэн адил тооцдог. Гадаад худалдааны зардлыг илэрхийлэх ойлголт аль нь вэ?
Экспорт
Импорт
Ашиг
. Алдагдал
Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харьяалж буй улсаас их шалтгаалдаг. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан байна. Зөв өгөдлийг олно уу?
Үндэсний үзэл санаа, соёл уламжлалаа сэргээх эрх чөлөө
Сүм хийд хаах, шүтэн бишрэх эрх чөлөөг хязгаарлах
Бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрахыг хориглох
Хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, аливаа шударга бус үйлдэлийг нуух
Нийгмийн гажуудал гэдэг нь нийгмийн хэм хэмжээнээс хазайсан бүхэн юм.Дараах өгөгдлөөс нийгмийн гажуудлын төрөлд тохирохгүй жишээг олно уу.
Хар тамхи, мансууруулах бодис
Биеэ үнэлэх
Элдэв гаж этгээд маягаар хувцаслах
Мөрийтэй тоглоом тоглох
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5.1.1д эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаа нийгмийн амьдралд адил оролцох, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж нөхцлийг хангах гэж заажээ. Энэ нь үндсэн хуулийн ямар суурь зарчмыг илэрхийлж байна вэ?
Түгээмэл салшгүй байх
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэ цэн, нэр төртэй байх
Тэгш байдлыг хангах
Иргэн Батаа архи хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар гарч явсан Оюуныг мөргөсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авчээ. Дараах ойголтуудаас алиныг нь илэрхийлж байна вэ?
Гэм хор
Хохирол
Хор уршиг
Эс үйлдэл
Хэсэг залуус бүлэглэн ломбард руу хүч түрэмгийлэн орж, мөнгө өгөхийг шаардан, эд хөрөнгийг устгаж, хүний халдашгүй байдал,өмчлөх эрхэнд халдаж их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд ямар хууль үйлчлэх вэ?
Эрүүгийн хууль
Зөрчлийн тухай хууль
Захиргааны хариуцлагын тухай хууль
Иргэний хууль
Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх нь харилцан үйлдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
Өрсөлдөөн
Зөрчилдөөн
Албадлага
Солилцоо
Үгэн бус харилцааны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж тэмдэглэнэ үү?
Үгээр илэрхийлсэн утга санааг илүү хүчтэй болгох
Үгээр илэрхийлсэн утга санааг бичгээр дамжуулах
Үгээр илэрхийлсэн утга санааг орлох
Үгээр илэрхийлсэн утга санааг давтах
"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь хэлсэн бэ?
Гераклит
Аристотель
Демократ
Сократ
Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм.
Стресс
Саад
Зөрчилдөөн
Өрсөлдөөн
Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл шаардлагаас үүдэх сөргөлдөөнийг.................гэнэ
Зөрчилдөөн
Саад
Стресс
Өрсөлдөөн
Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан эсэхийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
Эргэх холбоо
Саад
Орчин нөхцөл
Хүлээн авагч
Хүмүүсийн харилцаанд "сэтгэлийн толь" гэж нэрлэгддэг эрхтэн аль нь вэ?
Нүүр
Гар
Нүд
Чих
Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу
Гар урлал
Бүжиг наадам
Хадны бичээс
Хөгжим театр
Соёлын өвийг хэд ангилдаг вэ?
1
2
3
4
... гэдэг нь нийгмийн цөөнх буюу дээд давхраа болсон язгууртны захиалгаар мэргэжлийн хүмүүс бий болгосон соёл
Ардын соёл
Нийтийн соёл
Дэд соёл
Сонгодог соёл
Сонгодог соёлын хэлбэрт аль нь хамаарахгүй вэ?
Дуурь
Эстрадын урлаг
Уран барилга
Уран зураг
