wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11-р анги Эрх зүй бүлэг

Total questions: 20

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

  Иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс тогтоосон хэмжээгээр хуулийн дагуу төрийн байгууллагад заавал төлөх ёстой буцалтгүй шинжтэй хураамжийг ..... гэнэ.

a)

Хураамж   

b)

Төлбөр

c)

Татвар

d)

Шимтгэл

2.

Улсын төсөв нь ................ болон .................. гэсэн хэсгээс бүрддэг.

a)

Хураамж, Зардал  

b)

Төлбөр, Хураамж

c)

Татварын орлого, Хураамж   

d)

Татварын орлого, Төрийн зардал

3.

   Гэрээ хэлцлийн үндсэн шинжүүдэд аль нь хамаарагдахгүй вэ?

       

a)

Гэрээ хэлцэл хуулийн хувьд хүчин төгөлдөр байх 

b)

Гэрээ хэлцлийг сайн дурын үндсэн дээр хийх

c)

Гэрээ хэлцлээр тохирсон нөхцлөө заавал биелүүлэх

d)

Гэрээ хэлцэл байгуулах үедээ бусдаас суралцах

4.

“..........гэдэг нь хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ  байлгаж арчлан хамгаалж байхыг хэлнэ”.

a)

Ашиглах эрх    

b)

Өв залгамжлуулах эрх

c)

Эзэмших эрх

d)

Захиран зарцуулах эрх   

5.

1.          Нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хамааралгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Төрийн худалдан авалтын зардал   

b)

Гадаадын хэрэглэгчийн зардал

c)

Өрх гэрийн хэрэглээний зардал

d)

Нийт нийлүүлэлтийн зардал

6.

Хүний эрхийн үндэсний тогтолцоонд хамрагдах байгууллагуудын ангиллыг дурдахдаа хамааралгүй өгөгдөл оруулсан бол олно уу.

a)

Төрийн байгууллагууд  

b)

Иргэний нийгмийн байгууллагууд 

c)

Нутгийн захиргааны байгууллага

d)

Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага

7.

1.          НҮБ хэдэн онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?

А.             B.               C.             D.              E.

a)

1940

b)

1945

c)

1992

d)

1948

e)

1924 

8.

1.          Иргэний эрх зүйн харилцаа нь субьект, обьект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны обьектод хамаарах вэ?

a)

Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс

b)

Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд

c)

Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд

d)

Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг

9.

.................нь зөвхөн үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж засаг хуульд заасан тодорхой байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхт хяналт тавьдаг.

a)

Үндсэн хуулийн цэц 

b)

Үндсэн хууль

c)

Эрх зүйн акт

d)

Шүүх байгууллага

10.

  Үндсэн хуулийн хамгийн гол зорилго юунд орших вэ?

a)

Засаглалын эрх мэдлийг хуваарилах

b)

Улс орны суурь гол харилцааг зохицуулах   

c)

Нийгэмд дэг журмыг сахиулах

d)

Дээрх бүгд зөв

e)

Хүний эрхийг баталгаажуулах     

11.

............................. нь иргэний хэргийн шүүхэд хандан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус зүйлтэй холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлага юм.

a)

Өргөдөл   

b)

Мэдэгдэл

c)

Нэхэмжлэл

d)

Хүсэлт

e)

Гомдол 

12.

Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Эрүүгийн, гэмт хэргийн бус

b)

Эрүүгийн, зөрчлийн 

c)

Гэмт хэргийн, гэмт хэргийн бус 

d)

Гэмт хэргийн, эс үйлдэл

13.

 2 болон түүнээс дээш улсын хуульчлан дагаж мөрдөхөөр баталсан хүний эрхийн гэрээ аль нь вэ?

a)

Тунхаглал  

b)

Конвенц, пакт  

c)

Протокол 

d)

Хүний эрхийн билл

14.

  Эдийн баялаг гэдэгт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ойлгодог бол эдийн бус баялагт оюуны өмч, зохиогчийн эрх, патент, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр зэрэг хамаарна. Тэгвэл эдгээр баялагийг ямар хуулиар хамгаалж байдаг вэ?

a)

Захиргааны  

b)

Эрүүгийн  

c)

Иргэний  

d)

Зөрчлийн

15.

“............................. гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар юм”

a)

Хохирол  

b)

Гэм хор   

c)

Хор уршиг

d)

B ба C

16.

Иргэн, хуулийн этгээд гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандсан зэрэг өмч хөрөнгөд хор хохирол учрах, ашиг орлогоо алдах гэх мэт тохиолдолд хаана хамгийн эхэнд нэхэмжлэл гаргах вэ?

a)

Иргэний хэргийн шүүх  

b)

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

c)

Давж заалдах шатны шүүх   

d)

Улсын дээд шүүх   

17.

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн аль үүрэгт хамаарах вэ?

a)

Хүндэтгэх  

b)

Хамгаалах

c)

Хууль тогтоох   

d)

Дээдлэх

e)

Хангах    

18.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолын үндэслэгч хэн бэ?

a)

Ш.Монтескье   

b)

К.Маркс  

c)

Ж.Локк

d)

М.Вебер

19.

1.     Хүний эрхийг төр хэрхэн хамгаалах үүрэгтэй вэ? Зөвийг сонгоно уу?

a)

Хангах   

b)

Хамгаалах 

c)

Эрх зүйн орчин бүрдүүлэх  

d)

А, В, С зөв

e)

Хүндэтгэх 

20.

Патентийн тухай хууль нь ямар эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ вэ?

a)

Ашиглах эрх  

b)

Эзэмших эрх    

c)

Өмчлөх эрх  

d)

Бүгд зөв

e)

Оюуны өмчийн эрх