WorksheetsСоёл бүлэг сэдэв
Total questions: 20
Worksheet time: 10mins
1. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг.
А. Нийгмийн хувьсгал
B. Нийгмийн өөрчлөлт
C. Нийгмийн хөдөлгөөн
D. Нийгмийн шилжилт
2. Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү.
A. Ардын соёл
B.
Элитийн соёл
C.
Нийтийн соёл
D.
Дагуул соёл
E.
Гадны соёл
3. Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?
A.
Соёлын хямрал түрэмгийлэл
B.
Эртний болон орчин үеийн соёл
C.
Эдийн болон оюуны соёл
D.
Соёлын даяаршил, зөрчил
4. Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?
A. Гар утас
B. Хувцас
C. Телевиз
D. Шинжлэх ухаан
5. Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог....................гэнэ.
A. Соёлын дархлаа
B. Соёлын үйлдвэрлэл
C. Соёл судлал
D. Соёлын бүтээгдэхүүн
6. Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн.
A. Соёлын аялал жуулчлал
B. Соёлын үйлдвэрлэл
C. Соёлын даяаршил
D. Соёлын дархлаа
7. Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?
A. Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх, шашин шүтэх ба эс шүтэх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах
B. Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
C. Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
D. Амьдралын эгэл нөхцөл алдагдах
8. Европт шилжин суурьшсан Халимагуудыг оросжсон гэх боловч буддын шашин, монгол хэлээ эрхэмлэдэг, цагаан сараа тэмдэглэсээр ирсэн гэвэл энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?
A. Соёлын тогтонги шинж
B. Соёлын хувирамтгай шинж
C. Соёлын өөрчлөмтгий шинж
D. Соёлын хөдөлгөөнт шинж
9. “Соёлыг хүний үйл ажиллагааны үр дүн” гэдэг утгаар нь юу гэж ангилдаг вэ?
A. Бүс нутгийн, үндэсний, олон улсын
B. Ардын, нийтийн, сонгодог
C. Зонхилох, сөрөг, дагуул
D. Биет ба биет бус
10. Иргэн Дорж нь өндөр боловсролтой их сургуулийн профессор бөгөөд бүтээн туурвих, бүтээлч байдал, бусдыг хүндлэх нинжин сэтгэл, сайн үйлийг амьдралдаа ямагт эрхэмлэн хэрэгжүүлэгч нэгэн юм. Түүний амьдралын хэв маяг нь хувь хүний соёлын ямар түвшинг илэрхийлж байна вэ?
A. Соёлын материаллаг түвшин
B. Соёлын доод түвшин
C. Соёлын хоёрдогч түвшин
D. Соёлын дээд түвшин
11. Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь ................... гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
A. соёлын аялал жуулчлал
B. соёлын эрх чөлөө
C. соёлын үйлдвэрлэл
D. соёлын даяаршил
12. Доорх өгөгдлүүдийн аль нь “соёлын эрх чөлөө” хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?
A. хүн бүрт олгогдсон адил тэгш боломж
B. эрхээ эдлэхгүй байх
C. өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж
D. хэн нэгний эрх чөлөөнд халдах
13. “Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?
A. нэг хэв загварын, олон хэв загварын
B. эртний, дундад, орчин үеийн
C. олон улсын, улс үндэстний
D. ёс суртахууны, шашны
14. Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ?
A. Өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж
B. Эрхээ эдлэхгүй байх
C. Хэн нэгний эрх чөлөөнд халдах
D. Aмьдрах хэв маягийг тулгахгүй байх
15. Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.
A. Шашин
B. Мэдрэмж
C. Шинжлэх ухаан
D. Хэл
16. “Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?
A. нэг хэв загварын, олон хэв загварын
B. эртний, дундад, орчин үеийн
C. олон улсын, улс үндэстний
D. ёс суртахууны, шашны
17. Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ..................гэнэ.
A. Нийтийн соёл
B. Ардын соёл
C. Дагуул соёл
D. Элитийн соёл
18. Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?
A. Хувцас
B. Ном
C. Телевиз
D. Гар утас
19. Оюуны соёлын элементүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Мэдлэг
B. Хэл яриа
C. Домог
D. Эрх мэдэл
20. Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү.
A. Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
B. Соёлын тэгш байдлыг үнэлэх
C. Соёлын тулгалт хийх
D. Уламжлалт ёс заншлыг хадгалах
