wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Анагаахын ХИМИ Номын өдөрлөг

Total questions: 32

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.
Насан туршдаа зэс холбогч хелаторыг хэрэглэх эсвэл элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг өвчний нэр юу вэ?
a)

Морбус Вильсон

b)

Альцгеймер

c)

Атеросклероз

d)

Сэтгэцийн эмгэг

2.

Цахиурт тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Дэлхийн царцдаст С-өөс их тархсан

b)

Si-Si холбоо С-С холбооноос сул

c)

Мэдээлэл дамжуулах, өгөгдөл боловсруулах, хадгалахад ашиглаж байна

d)

Цахилгаан дамжуулдаггүй

3.

Урсодезоксихолын хүчил нь ямар амьтны цөсөнд хамгийн их агуулагддаг бэ?

a)

Үнэг

b)

Чоно

c)

Туулай

d)

Баавгай

4.
Уургийг денатурацид оруулж, энзимийн идэвхийг дарангуйлж бактери, вирусийг устгадаг бодисыг сонгоно уу.
a)

Ацетальдегид

b)

Формальдегид

c)

Ацетон

d)

Цууны хүчил

5.
Цөсний чулуу уусгах, холестаз, цөсний анхдагч цирроз зэрэгт үр дүнтэй цөсний хүчлийг нэрлэнэ үү
a)

Урсодезоксихолын хүчил

b)

Гликолийн хүчил

c)

Шээсний хүчил

d)

Холын хүчил

6.

Нарны гэрлийн хэт ягаан туяаг дэлхийн гадаргад үл нэвтрүүлэх шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг агаар мандал дахь хий аль нь вэ?

a)

Гели

b)

Азот

c)

Озон

d)

Устөрөгч

7.
Энэхүү шинжилгээгээр хүний биеийн усаар баялаг эдүүд цайвар, ус багатай эдүүд бараантаж харагддаг.
a)

Соронзон резонансын томограф

b)

Рентген оношилгоо

c)

Компьютер томограф

d)

Позитрон ялгаруулалтын томограф

8.
Хорт хавдар үүсгэгч Бинзпирен ДНХ-тэй холбогдохын тулд хэрхэн идэвхжих вэ?
a)

Эпоксид үүсгэнэ

b)

Дисульфидын холбоо үүсгэнэ

c)

Титэм эфир үүсгэнэ

d)

Комплекс нэгдэл үүсгэнэ

9.

Метанд тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Дэлхийн эрчим хүчний нөөц

b)

Цагаан будааны тариалангийн талбай, намаг, хивэгч амьтадаас үүсдэг

c)

Усны молекулын торонд хуримтлагдана метангидрат үүсгэнэ

d)

Далайн ёроолд хуримтлагдсан метангидратын ордуудыг олон төрлөөр ашигладаг

10.

Бүтцийн томьёондоо Лактамын цагариг агуулдаггүй антибиотикийг нэрлэнэ үү.

a)

Пенцилин G

b)

Ампицилин

c)

Тетрациклин

d)

Цефазолин

11.

Витамин К нь ямар элементийн бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?

a)

Кали

b)

Натри

c)

Кальци

d)

Төмөр

12.
Шумбагчдын амьсгалын аппаратад азотыг ямар хийгээр орлуулдаг вэ?
a)

Хүчилтөрөгч

b)

Гели

c)

Нүүрстөрөгчийн диоксид

d)

Устөрөгч

13.

Ацетилсалицилийн хүчил нь хүний биед ямар үйлчлэл үзүүлдэггүй вэ?

a)

Халуун бууруулах

b)

Үрэвсэл дарах

c)

Ходоод, гэдэсний салстыг хамгаалах

d)

Зүрхний шигдээснээс хамгаалах

14.

Амьдралын үелэх системд хэдэн элемент байдаг вэ?

a)

108

b)

118

c)

80 гаруй

d)

20 гаруй

15.
Аль нь өндөр концентрацитай үедээ амьсгалын хор боловч аюулгүй хэмжээнд хүртэл шингэрүүлэвэл өвчин үүсгэгчдийг устах чадвартай, исэлдүүлэгч болох вэ?
a)

H2O2

b)

CL2, O3

c)

KMnO4

d)

I2

16.

Хүлэмжийн хий гэгддэг диазотын оксид (N2O) анагаахын ямар ач холбогдолтой вэ?

a)

Зүрхний булчингийн цусан хангамжийг нэмэгдүүлнэ

b)

Өвчин намдаах, унтуулах үйлчлэлтэй

c)

Хүчилтөрөгчийн орчинд аргинины аминхүчлээс NO-синтез энзимийн тусламжтай үүсдэг

d)

Төв мэдрэлийн тогтолтооны үйл ажиллагаанд амин чухал шаардлагатай

17.

Ус болон эсийн мембраны аль алинд уусдаг, эсийн мембранаар амархан нэвчих чадвартай, судас өргөсгөх, мэдрэлийн системд нөлөөлөх 3 мессенжер бодист (газотрансмиттер) аль нь хамаарахгүй вэ?

a)

CO

b)

NO

c)

H2S

d)

H2

18.
Анатомийн бэлдмэлийг хадгалах, бэхжүүлэхэд ашигладаг бодисыг сонгоно уу.
a)

Этанол

b)

Ацетальдегид

c)

Метаналь

d)

Пропаналь

19.

Парафинд тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Урт хэлхээтэй ханасан нүүрсустөрөгчид

b)

Биед задрахгүй

c)

Гэдэс туулгах, арьс хамгаалах зорилгоор ашигладаг

d)

Вазелин парафиний ангилалд хамаарахгүй

20.
Хүний бид хоол хүнсээр орж ирсэн төмөр арван хоёр хуруу гэдсэнд гемийн төмөр маягаар эсвэл Fe 3+ ионы хэлбэрээр шимэгдэнэ. Энэхүү төмөр илүүдвэл ямар өвчин үүсэх вэ.
a)

Царай цонхийж цайх, амархан ядрах

b)

Арьс салст гэмтэх

c)

Гемохроматоз

d)

Цус багадалт

21.

Хлорэтанд тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Байгаль дээр оршдоггүй

b)

Буцлах температур нь 12 градус целльс

c)

Хөлдөөж мэдээ алдуулагчаар хэрэглэнэ

d)

Амьсгалах агаарын 0.5% үед нойрсуулна

22.

ДДТ (дихлор-дифенил-трихлорэтан) тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Хоёр фенилийн цагариг агуулсан хлортнүүрсустөрөгчид

b)

Шавж устгах үйлчилгээтэй тул Хумхаа өвчтэй тэмцэхэд хэрэглэдэг

c)

Өөхөн эдэд хуримтлагдана, Хагас задралын үе нь 10-аас дээш жил

d)

Гидрофил шинжтэй маш тогтворгүй нэгдэл

23.
Хүний биед орсон этилийн спирт энзимийн үйлчлэлээр юу болж хувирах вэ?
a)

Ацетальдегид - цууны хүчил

b)

Формальдегид - шоргоолжны хүчил

c)

Пропиогальдегил – пропионы хүчил

d)

Бензальдегид – Бензойны хүчил

24.
Өндөр нягттай липопротеин ӨНЛ (Холестерин баригч) хүний биед ямар үүрэгтэй вэ?
a)

Холестериныг элэгнээс эсийн мембранруу зөөвөрлөнө

b)

Холестериныг эсийн мембранаас элэгрүү зөөвөрлөнө

c)

Холестериныг цусны судасны хананд хуримтлуулна

d)

Атеросклероз үүсгэнэ

25.

Аллицинд тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Бактерийн эсрэг үйлчлэл болон антиоксидант шинж чанартай

b)

Дисульфидын холбоо агуулна

c)

Сармисанд агуулагдах 2-пропен сульфенхүчлийн конденсацаар үүснэ

d)

2-пропен сульфенхүчил усыг нэгдүүлж аллицин болно

26.

Талидомид эмийн үйлчлэлд тохирохгүй хариуг сонгоно уу?

a)

Маш сайн тайвшруулах ба унтуулах үйлчилгээтэй

b)

Жирэмсний эхний саруудад хэрэглэвэл ургийн мөчдийн гажиг үүсгэнэ

c)

Хирал төвтэй бөгөөд рацемат хэлбэрээр худалдаанд гардаг

d)

Зөвхөн R-(+) энантоимерийн изомер үүсгэдэг

27.

Цитостатик болгон ашигладаг цисплатинд аль нь тохирохгүй вэ?

a)

Хүчтэй бөөлжүүлэх, бөөр, сонсголыг гэмтээнэ

b)

Төвийн ион нь Pt2+

c)

Цис-, транс-изомертэй

d)

Хелат комплексын бүтэцтэй

28.

Сэтгэц гутралын өвчний үед эмчилгээнд хэрэглэгддэг микроэлементийг сонгоно уу

a)

Лити

b)

Кали

c)

Бари

d)

Иод

29.

Эмэгтэйчүүдийн мөчлөгийн прогестерон даавар аль ангилалд хамаарах вэ?

a)

тосны хүчил агуулсан, туйлгүй

b)

тосны хүчил агуулсан, туйлтай

c)

тосны хүчил агуулаагүй

d)

саванждаг липид

30.

Мембранаар шилжих чадвартай ионуудын концентрацийн үржвэр мембраны 2 талд тэнцүү болох үеийн үзэгдлийг

a)

Доннаны тэнцвэр

b)

Осмосын үзэгдэл

c)

Диализ

d)

Диффуз

31.

Антацидууд ямар үүрэгтэй бодис вэ?

a)

Ходоодыг хэт хүчиллэгжүүлэх

b)

Ходоодны шүүс ялгаруулах

c)

Ходоодны ханын эсээс протоныг гадагшуулах

d)

Ходоодны хүчлийг саармагжуулах

32.

Никотины хүнд үзүүлэх эерэг нөлөөллийг сонгоно уу.

a)

Мэдрэлийн зангилааны үйл ажиллагааг саатуулах

b)

Донтолт

c)

Хорт хавдар үүсгэх

d)

Никотин-рецепторуудаар дамжин сэргээх үйлдэлтэй