Worksheets7-р анги тест 3
Total questions: 24
Worksheet time: 12mins
Монголчуудын Боржигин овог хэнээс үүссэн бэ?
А. Бодончар
B. Алангоо эх
C. Хабул хан
D. Чингис хаан
XII зууны Монгол ханлиг аймгуудын дийлэнх нь ямар шашин шүтдэг байсан бэ?
А. Бөөгийн шашин
B. Загалмайтны шашин
C. Буддын шашин
D. Бомбын суртал
Дарлигин аймаг хэмээх ойлголтод ямар аймгууд багтах вэ?
А. Хүннүгийн угсааны Монгол аймаг
B. Эргүнэ гүнд байсан Монгол аймгууд
C. Түрэгт захирагдсан Монгол аймгууд
D. Алангоо эхийн хөвгүүдээс салбарласан аймгууд
“Монголын нууц товчоо”-нд бичсэнээр, “... Тул загас мэт юунд Тулбарин гасална чи? Туурга цэрэгээ бэхэлье гэж Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү” хэмээн өгүүлсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?
А. Чанга хатуужилтай байх
B. Шударга шулуун байх
C. Өрөвч энэрэнгүй байх
D. Сул дорой байх
“Монголын нууц товчоо”-нд Буха хатаги, Бухату салжи, Бодончар нарыг Алун гуа эх ............ төрсөн хэмээн тайлбарладаг.
A. Сарны туяанаас
B. Гэрлийн туяанаас
C. Нарны туяанаас
D. Нарны цацрагаас
Чингис хаан 1204 онд “Сайрь хээрийн тулаан” хэмээн түүхэнд үлдсэн дайныг аль аймагтай хийсэн бэ?
D. Хэрэйд аймаг
А. Татар аймаг
B. Мэргэд аймаг
C. Найман аймаг
D. Хэрэйд аймаг
“Монголын нууц товчоо”-нд Хаад, Удуйд, Увас гэсэн Гурван Мэргэд гарах бөгөөд Удуйд мэргэдийг Тогтоа Бэх, Хаад мэргэдийг Хаатай Дармала нар захирч байсан гэвэл Увас Мэргэдийг хэн захирч байсан бэ?
А. Их Чилэдү
B. Чилгэр бөх
C. Үсүн бэх
D. Дайр үсүн
Тэмүжин 1206 онд дахин хаанд өргөмжлөгдсөн шалтгаанаас оновчтойг сонгоно уу.
C. Багийн анд Гүр хаан Жамухыг ялснаар Монгол туургатны хаан болсон .
A. Алтан ургийн Алтан, Хучар, Сача бэхи нарыг ялснаар Монгол туургатны хаан болсон.
B. Эцгийн анд Хэрэйдийн Тоорил хааныг ялснаар Монгол туургатны хаан болсон.
C. Багийн анд Гүр хаан Жамухыг ялснаар Монгол туургатны хаан болсон .
Чингис хааны итгэлт жанждын нэг Сүбээдэй баатар аль аймгийн хүн бэ?
А. Урианхай
B. Тайчууд
C. Хорь түмэд
D. Жалайр
1189-1206 оны хооронд Монгол улсын харьяанд орсон улсаас аль нь хамааралгүй вэ?
A. Мэргид, Хэрэйд
B. Татар, Найман
C. Ойн иргэд, Ойрад
D. Енисейн Киргиз, Динлин
Зүрчид угсааны улсаас аль нь 1115 онд байгуулагдсан бэ?
A. Ляо улс
B. Алтан улс
С. Тангуд улс
D. Корё улс
"Төрийн алтан аргамж тасрав" хэмээн өгүүлсний учрыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Их Монгол улсаас илгээсэн элчийг Алтан улс хороосон.
B. Их Монгол улсаас илгээсэн элчийг Тангуд улс хороосон.
C. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хятан улс хороосон.
D. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хорезм улс хороосон.
Зүчийн ахмад хөвгүүн Бат Алтан ордны улсыг хэдээс хэдэн оны хооронд захирч байсан бэ?
А. 1266-1280 он
B. 1227-1255 он
C. 1257-1266 он
D. 1280-1287 он
XIII зууны эхэн үеийн “Чингисийн чулуун бичиг” хэмээн алдаршсан гэрэлт хөшөөнд юуны тухай өгүүлсэн байдаг вэ?
A.Чингис хааныг Их хуралдайгаар хаан өргөмжилсөн тухай
B.Маш хол харваж байгаа оносон Есүнгэг алдаршуулсан тухай
C.Өгэдэй хааныг Их хуралдайгаар хаан өргөмжилсөн тухай
D.Хасарын ид хав, хүч чадлыг магтан алдаршуулсан тухай
Их Монгол улс байгуулагдсаны ач холбогдол юу вэ?
A.Дотоодын хямрал, дайн самуунгүй болсон.
B.Гадагш аян дайн хийх болсон.
C.Хятадын Сүн улсыг эзэлсэн.
D.Хаант Орос улсыг нэгтгэж өгсөн.
…Тэмүжин Бурхан халдун дээрээс бууж, өвчүүгээ дарж өгүүлрүүн:
“Хандгайн жимийг дагаж
Халхалсан гэр гэрлэж
Халдун дээр гарлаа, би
Харцын төдий амиа
Халхлуулав, би
Айхын ихээр айлаа, би
Бурхан Халдуныг
Өглөө бүр мялаасугай
Өдөр бүр өчсүгэй
Ургийн ураг минь
Ухан мэдтүгэй” хэмээн хэлсэн нь ямар утгыг илэрхийлж байна вэ?
A.Бурханы шашин шүтдэг байсан учраас
B.Монголчууд байгальтай ойр байсныг илтгэж байгаа учраас
C.Өвөг дээдсийн нутаг учраас
D.Бурхан Халдун уулын орой дээр гарсан учраас
Он тооллын шугамыг ажиглан цэгийн оронд болсон үйл явдлыг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A.Найман улсыг довтлов.
B.Татар аймгийг довтлов.
C.Хар Хятан улсыг довтлов.
D.Тангуд улсын довтлов.
1218 онд Солонгос "зүүн хараат улс чинь больё" гэсэн захидал ирүүлж дагаар орсон. Оныг зуунд шинжүүлнэ үү.
A.XII зуун I хагас
B.XII зуун II хагас
C.XIII зуун I хагас
D.XIII зуун II хагас
Чингис хаан Алтан улсыг довтолж ялаад найрамдал тогтоосон нь хэдэн онд болсон үйл явдал вэ?
A.1207 он
B.1209 он
C.1211 он
D.1218 он
Тэмүжин 1178 онд "эцэг хөвгүүний" харилцаа тогтоосон хүн хэн бэ?
A.Тоорил
B.Хабул
C.Хотула
D.Есүхэй баатар
Тэмүжин хэдэн онд Монгол улсын хаан болсон бэ?
A.1178 он
B.1179 он
C.1189 он
D.1196 он
Чингис хаан Их Монгол улсыг хэдэн онд байгуулсан бэ?
A.1201 он
B.1203 он
C.1204 он
D.1206 он
“Цагадайд Их засаг хуулийн биелэлтэд хяналт тавих, шийтгэл гэсгээлт оногдуулж байх ажлыг хариуцуулав”. Дээрх сурвалжийн мэдээнд үндэслэн ямар дүгнэлт хийж болох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Цагадай Их Монгол улсын хаан байжээ.
B.Цагадай өнөөгийн шүүгчтэй дүйх албыг хашиж байжээ.
C.Цагадай Их Монгол улсын хамгийн эрх мэдэлтэй хүн байжээ.
D.Их Монгол улсын үед алтан ургийнхан бүхнийг шийдэж байжээ.
Чингис хаан Их Монгол улсын бөөгийн шашны тэргүүнээр хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухали
C.Цагадай
D.Үсүн өвгөн
