wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги тест 45

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

................................. нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.

a)

A. Нийгмийн бүтэц

b)

B. Нийгмийн харилцаа

c)

C. Улс төр

d)

D.Нийгмийн институт

e)

E. Нийгэм

2.

Социологич ..........................“Нийгмийн бүтэц” гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү?

a)

А. М.Вебер

b)

B. В.Занден

c)

C. К.Маркс

d)

D. Т.Парсонс

3.

............................хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм.

a)

А. Нийгэмшилт

b)

B. Нийгмийн бүтэц

c)

C. Нийгмийн институт

d)

D. Нийгмийн харилцан үйлдэл

4.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийг ................................. гэнэ.

a)

A. Эрх зүйн зөрчил

b)

B. Гэмт хэрэг

c)

C. Сэтгэцийн өвчин

d)

D. Гэмт хэргийн бус зөрчил

5.

Нийгэмд хамгийн түгээмэл илэрдэг гажуудлын төрөл бөгөөд төрөөс албадлага ашигладаг нэг дэх төрөл нь ................... юм.

a)

A.Эрх зүйн зөрчил

b)

B.Гэмт хэргийн бус зөрчил

c)

C. Гэмт хэрэг

d)

D. Сэтгэцийн өвчин

6.

Нийгмийн гажуудлын төрөлд нь аль нь хамаарахгүй вэ?

a)

А. Хууль зөрчих

b)

B. Дээд боловсрол эзэмшээгүй байх

c)

C. Архинд донтох

d)

D. Гэмт хэрэг үйлдэх

e)

E. Хар тамхи хэрэглэх

7.

Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамраарах вэ?

a)

А. Гэмт хэрэг

b)

B. Нийгмийн хяналт

c)

C. Албан ёсны хяналт

d)

D. Албан бус хяналт

e)

E. Нийгмийн гажуудал

8.

Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ................................ гэнэ.

a)

A.Нийгмийн хяналт

b)

B. Нийгмийн гажуудал

c)

C. Аялдах

d)

D. Гэмт хэрэг

9.

.................................нь албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг, зохих албадлагад тулгуурладаг.

a)

A. Гэмт хэрэг

b)

B. Албан бус хяналт

c)

C. Нийгмийн хяналт

d)

D. Албан хяналт

10.

Ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан тохиолдолд сануулах, цалингийн тодорхой хувийг бууруулах, улмаар ажлаас халах зэрэг арга хэмжээ авдаг бол энэ нь нийгмийн хяналтын аль төрөлд хамаарах вэ?

a)

A. Албан бус хяналт

b)

B. Албан хяналт

c)

C. Нийгмийн хяналт

d)

D. Хууль ёсны хяналт

11.

Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?

a)

A. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино.

b)

B. Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна.

c)

C. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино.

d)

D. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ.

e)

E. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй

12.

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?

a)

A. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино.

b)

B. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо олж авахад дүн шинжилгээ хийнэ.

c)

C. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандарчилна.

d)

D. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ.

e)

E. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

13.

Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх аргыг ................. гэнэ.

a)

A. Туршилтын арга

b)

B. Индукцийн арга

c)

C. Судалгааны арга

d)

D. Дедукцийн арга

14.

Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх аргыг ................... гэнэ.

a)

A. Туршилтын арга

b)

B. Дедукцийн арга

c)

C. Индукцийн арга

d)

D. Судалгааны арга

15.

Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тодотгох боломжийг олгодог судалгааны аргыг олно уу?

a)

A.Ганзаарчилсан ярилцлага

b)

B. Контент анализ

c)

C. Туршилт

d)

D. Анкетын арга

e)

E. Баримт бичгийн чанарын шинжилгээ

16.

Бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн, өхөөрдөм хэмээн магтдаг. Харин хөвгүүдийг баатарлаг, зоригтой хэмээн магтдаг. Энэ нь охид, хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол.

a)

A. Хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг.

b)

B. Охид, хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг.

c)

C. Эр, эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг.

d)

D. Охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нөлөөлдөг

e)

E. Дээрх бүгд

17.

Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл" - ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

A. Нийгэмшилт

b)

B. Адилсал

c)

C.Соёлыг бүтээгч, тээгч

d)

D. Нийгмийн нийтлэг

18.

Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

A. Нийгэмшилт

b)

B. Төлөвшил

c)

C. Дахин нийгэмшилт

d)

D. Хүмүүжил

e)

E. Боловсрол

19.

Нийгмийн институтийн гол зорилго юу вэ?

a)

A. Нийгмийг хөгжүүлэх

b)

B. Нийгмийн дэвшлийг хангах

c)

C. Нийгмийн өөрчлөлтийг бий болгох

d)

D. Нийгмийн хэрэгцээг хангах

e)

E. Боловсролыг дэмжих

20.

Нийгмийн институтийн сөрөг жишээг олно уу?

a)

A. Сайн сургууль хүүхдэд ирээдүйн хань ижил, найз нөхдөө сонгоход нөлөөлдөг

b)

B. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл энэ оноос олгогдож эхлэв.

c)

C. Б багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн.

d)

D.Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг

e)

E. Ипотекийн зээлийг 6%-д хүргэх саналыг Засгийн газар дэмжжээ.

21.

Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ?

a)

A. Социаль статуст эзлэх нэр хүнд

b)

B. Социаль үүрэг

c)

C. Социаль статуст нөлөөлөх хандлага

d)

D. Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах

e)

E. Үүргийн зөрчил

22.

Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү?

a)

A. М .Калмижн

b)

B. О.Конт

c)

C. Т.Парсонс

d)

D. К.Маркс

e)

E. Э.Дюркгейм

23.

Нийгмийн харилцан үйлдийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн "Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

a)

A. М .Калмижн

b)

B. Э.Дюркгейм

c)

C. Т.Парсонс

d)

D. О.Конт

e)

E. Ж.Г.Мид

24.

Та судалгаа явуулахдаа асуулгын дугаар, мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр, огноо зэргийг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?

a)

A. Удиртгал хэсэг

b)

B. Төгсгөл хэсэг

c)

C. Үндсэн мэдээллийн хэсэг

d)

D. Судлаачийн тэмдэглэх хэсэг

e)

E. Ерөнхий мэдээллийн хэсэг

25.

Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үзсэн онол аль вэ?

a)

A. Марксизм

b)

B.Бүтэц чиг үүргийн онол

c)

C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдийн онол

d)

D. Шүүмжлэлт онол

e)

E. Неомарксист онол