NEW
Font size
S
M
L
XL
Worksheets2021 он 9 - 12 ангийн агуулга
Total questions: 56
Worksheet time: 28mins
Name
Class
Date
1.
1. Судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж тайлбарладаг онол аль нь вэ?
a)
A. Бүтэц чиг үүргийн онол
b)
B. Марксизм
c)
C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
D. Шүүмжлэлт онол
e)
E. Нийгмийн онол
2.
2. Асуулгад өрхийн хэв шинжийн хариултыг дан, нийлмэл, өрх толгойлсон, ганц бие гэсэн дөрвөн хариулттайгаар мэдээлэл цуглуулсан бол “.............................” – ыг дунджийн үзүүлэлт болгон ашиглана.
a)
A. Моод
b)
B. Моод болон голч
c)
C. Дундаж
d)
D. Голч
e)
E. Дунджийн үзүүлэлт
3.
3. Боловсролын түвшин нь гарааны тэгш бус байдлаас хамаарч байгаа бол гарааны тэгш бус байдал нь .............................. болно.
a)
A. Хувьсагч
b)
B. Үл хамаарах хувьсагч
c)
C. Хамаарах хувьсагч
d)
D. Нээлттэй кодлолт
e)
E. Категоричлол
4.
4. Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгч Э.Дюркгеймийн үзэл санаа, тайлбар аль нь вэ?
a)
A. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг.
b)
B. Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас миний хэрэглээнээс үл хамааран оршдог.
c)
C. Нийгмийн институтын чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг юм.
d)
D. Хүмүүс өөрслийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг.
e)
E. Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн Би нь бүрэлдэн бий болдог
5.
5. Чиг үүргийн хэлбэрүүдийн хувьд үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагаврыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
A. Институт
b)
B. Институтийн чиг үүрэг
c)
C. Ил чиг үүрэг
d)
D. Далд чиг үүрэг
e)
E. Сөрөг чиг үүрэг
6.
6. Тохиолдол шинжлээрэй: Судлаач Спиц /1945/ шоронгийн дэргэдэх ясли, асрамжийн газар өсөж буй хүүхдүүдийг харьцуулан судалжээ. Асрамжийн газар ахлах сувилагч, таван туслахын хамтаар 45 хүүхдийг асардаг бол шоронгийн яслид ахлах сувилагч, гурван туслахын хамтаар эхчүүдийг хүүхдээ хөхүүлэх, асрахад нь тусалдаг байв. Хүүхдүүд гурван сартай болох үед асрамжийн газар өсөж буй хүүхдүүдийн биеийн өсөлт, оюуны хөгжил шоронгийн яслид өсч буй хүүхдүүдийнхээс хоцорч эхэлжээ. Судалгааны үр дүнд нийгэмшилттэй холбоотой ямар дүгнэлт хийж болох вэ?
a)
A. Судлаач ясли болон асрамжийн газрыг судалсан
b)
B. Хүүхдийн нийгэмшилтийн эхэн үед төрүүлсэн эхийн халамж хамгийн чухал нөлөөтэй
c)
C. Хүүхдийн нийгэмшилд бусад хүмүүсийн оролцоо нөлөөлдөг.
d)
D. Хүүхдийг яслид өсгөж хүмүүжүүлэх нь хорих газраас илүү үр дүнтэй.
7.
7. Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий. Үүнийг .................... гэнэ.
a)
A. Адилсал
b)
B. Дахин нийгэмшилт
c)
C. Хүүхдийн нийгэмшилт
d)
D. Насанд хүрэгчдийн нийгэмшилт
e)
E. Ахмад настны нийгэмшилт
8.
8. Нийгмийн хувьсал бол нийгмийн институтуудын ялгарлын өсөн нэмэгдэлт гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
A. Г.Ленский
b)
B. Ф.Тённис
c)
C. Т.Парсонс
d)
D. Э.Гидденс
e)
E. М.Вебер
9.
9. НТӨ 4000 оны тэртээ үүсэж, Ази, Европ даяар тархсан ба өнөө үед Африкт уламжлагдан хадгалагдаж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?
a)
A. Ан агнуурын нийгэм
b)
B. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
C. Газар тариалангийн нийгэм
d)
D. Аж үйлдвэржсэн нийгэм
e)
E. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
10.
10. Харилцааны үйл явцад “Дамжуулахыг зорьж буй мэдээллээ үг болон дохио зангаа зэргээр илгээх үйл явц”-ыг юу гэх вэ?
a)
A. Орчин нөхцөл
b)
B. Саад
c)
C. Илэрхийлэх
d)
D. Тайлах
e)
E. Эргэх холбоо
11.
11. “Нэгэн зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах үйл явц” гэдэг нь харилцан үйлдлийн хэлбэрийн аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?
a)
A. Солилцоо
b)
B. Өрсөлдөөн
c)
C. Хамтын ажиллагаа
d)
D. Зөрчилдөөн
12.
12. АНУ – ын эрдэмтэн К.Томас, Р.Киллман нар зөрчилдөөн үүсэхэд түүнийг шийдвэрлэхийн тулд хэр их зүтгэл гаргах эрмэлзэлтэй, асуудлыг зөрчилдөгч талтай хамтран ажиллаад шийдэх сонирхол хэр зэрэг байдаг гэсэн хоёр үндсэн шалгуураар ангилан үзсэн. Үүнээс үзэхэд хүмүүс зөрчилдөөнийг шийдвэрлэх талаар 5 өөр хандлагатай байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь барих хандлага” гэдэг нь аль хандлагыг илэрхийлж байна вэ?
a)
A. Зайлсхийх
b)
B. Сөргөлдөх
c)
C. Буулт хийх
d)
D. Хамтран ажиллах
e)
E. Харилцан буулт хийх
13.
13. Өмнөх үеийн бүтээсэн нийгэм- соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс мөн. Энэ нь соёлын ямар чиг үүргийг илэрхийлж байна вэ?
a)
A. Үйл ажиллагааны чиг үүрэг
b)
B. Нэгтгэн зохицуулах чиг үүрэг
c)
C. Үнэлэмж хэм, хэмжээний чиг үүрэг
d)
D. Бэлгэдлийн чиг үүрэг
e)
E. Соёлын чиг үүрэг
14.
14. Үнэлэмж бол нийтлэг ач холбогдолтой нь хүлээн зөвшөөрөгдсөн, энэ утгаараа эрхэмлэх зүйл, хэм хэмжээний шинжтэй болсон утгат чанарууд юм. “Сайн, муу” гэдэг нь үнэлэмжүүдийн ямар төрөлд хамаарах вэ?
a)
A. Үнэлэмж
b)
B. Шинжлэх ухааны үнэлэмж
c)
C. Гоо сайхны үнэлэмж
d)
D. Шашны үнэлэмж
e)
E. Ёс суртахууны үнэлэмж
15.
15. ЮНЕСКО, түүний хүрээнд ажилладаг олон улсын байгууллагууд “Нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол хэмжүүр нь соёл мөн” гэдэг нэгдсэн ойголтод хэдийнээ хүрчээ. Судлаачдын үзэж байгаагаар өнөө үеийн соёлын бодлого олон улсын хэмжээнд дараах нийтлэг чиглэлтэй байна. Үүнд үл хамаарахыг олоорой.
a)
A. Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
b)
B. Соёлын үйл ажиллагаанд зарим хүний оролцох бололцоог хангах
c)
C. Үнлэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах суртачлах
d)
D. Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах
e)
E. Соёлын харилцааг нээлттэй байлгах
16.
16. Соёлын илрэх хэлбэрийг “ёс суртахууны соёл, шашны соёл”, гэх мэтээр ангилсан бол энэ нь соёлын ямар шалгуур үзүүлэлт вэ?
a)
A. Соёлын түвшин
b)
B. Соёл ямар нийгмийн хэв маягт хамаарах
c)
C. Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно.
d)
D. Соёлыг бүтээгч хэрэглэгч нь өөр байж болно.
e)
E. Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно.
17.
17. Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн зорилго бүхий хариултыг олоорой
a)
A. Соёл үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх
b)
B. Кино урлаг /бүх төрөл/
c)
C. Дизайн, дүрслэх урлаг
d)
D. Тайзны бүтээл
e)
E. Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
18.
18. XVII – XX зууны эхэн үе хүртэл Монголд буддын шашин хүчтэй дэлгэрч, хүрээ хийдийн хэдэн зуун төвүүд байгуулагдсанаар хүн амын тодорхой хэсэг суурин маягаар аж төрөх эхлэл тавигдсан байдаг. Энэ нь соёлын өөрчлөлтийн ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
a)
A. Шинэ бүтээл, ололт амжилт
b)
B. Соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт
c)
C. Соёлын хожимдолт
d)
D. Соёлын өөрчлөлт
e)
E. Байгаль орчин
19.
19. Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найвдартай тээгчид бол .................... гэдгийг судлаачид тэмдэглэдэг.
a)
A. Улс орон
b)
B. Үндэстэн
c)
C. Угсаатан
d)
D. Ястан
e)
E. Овог
20.
20. 2012 онд ШУА – ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн салбараас явуулсан “Монгол дахь хотжих үйл явц” судалгааг Улаанбаатар хотын 8 дүүргийн 1179 хүнээс авчээ. Энэ судалгааны дүнгээс Монголчуудын өвлөж авч буй ёс заншил, уламжлалт зан үйлээр тэргүүлэх хувьтай гарсан өгөгдөл аль нь вэ?
a)
A. Зан чанар, ёс суртахууны баримтлал
b)
B. Овоо тахилга, ургийн баяр
c)
C. Цээртэй өдөр, цээрлэх ёс
d)
D. Дээл хувцас, эдлэл хэрэглэл
e)
E. Уламжлалт баяр ёслол зан үйл
21.
21. Монголын тувачуудыг судалдаг Германы эрдэмтэн Амель “Монголд нэг настай хүн нас барах нь нэг номын сан устаж байгаатай адил” хэмээн хэлсэний гол санаа юу вэ?
a)
A. Монгол хүн бүр үнэ цэнтэй
b)
B. Монголд нялхасын эндэгдэл өндөр байна
c)
C. Монголчуудын нэг хэсэг бол тувачууд
d)
D. Монголд өндөр настай хүмүүс өв соёлыг тээж байдаг.
e)
E. Монголд номын сан маш чухал үүрэгтэй
22.
22. Үндэстэн угсаатны биет болон биет бус соёлын өвийг судалдаг олон эх сурвалж байдаг. Аль нь биет соёлын өвийг судалдаг гол эх сурвалжид хамаарах вэ?
a)
A. Хууч яриа, домог
b)
B. Археологийн судалгаа
c)
C. Аман түүх, зохиол
d)
D. Уламжлалт мэдлэг, арга барил
e)
E. Зан заншил, ярилцлага
23.
23. Соёл нь хөдөлгөөнгүй зүйл биш. Соёл үүсч, хөгжиж бас доройтолд орж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеийнхнээс хойч үеийнхэнд уламжлагдан дамжиж, өөрчлөгдөж байдаг. Соёлын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсэд үл хамаарах нь аль вэ?
a)
A. Шинэ бүтээл, ололт амжилт
b)
B. Соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт
c)
C. Соёлын хожимдолт
d)
D. Соёлын деффуци
e)
E. Байгаль орчин
24.
24. Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарах вэ?
a)
A. Ашиг
b)
B. Цэвэр экспорт
c)
C. Цалин
d)
D. Түрээс
e)
E. Элэгдэл
25.
25. Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ДНБ гэнэ. Аль ойлголт алдаатай байна вэ?
a)
A. Үйлдвэрлэж дуусаагүй бараа болон түүхий эдийн үнэ ДНБ – д тооцохгүй
b)
B. Бодит ДНБ нь нэрлэсэн ДНБ – с илүү хэмжээтэй байдаг
c)
C. Сүүдрийн эдийн засгийн үйл ажиллагаа ДНБ – д тооцогдохгүй
d)
D. ДНБ – ийг өнөөгийн үнээр тооцсоныг нэрлэсэн ДНБ, харин тогтмол үнээр тооцсоныг бодит ДНБ гэж нэрлэнэ.
e)
E. Бодит ДНБ – ийг тодорхойлохдоо тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшинд харьцуулж тодорхойлно
26.
26. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг юу гэх вэ?
a)
A. Хувьцаа
b)
B. Бонд
c)
C. Хадгаламж
d)
D. Татвар
e)
E. Мөнгө
27.
27. Хувьцаа худалдаж авах нь олон давуу талтай. Аль нь хувьцааны давуу талд хамаарахгүй вэ?
a)
A. Хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмших
b)
B. Ногдол ашиг хүртэх
c)
C. Хадгаламжийн хүү авах
d)
D. Ханшийн өсөлтөөс ашиг олох
e)
E. Инфляцад өртөхгүй
28.
28. Говь ХХК- ын нэгж хувьцааны ханш 2016 оны 7 сард 8268 төгрөг байсан бол 2017 оны 7 сард 13782 төгрөгийн ханштэй болжээ. Абсолют цэвэр өсөлтийг тодорхойлно уу?
a)
A. 22050
b)
B. 5514
c)
C. 1.66
d)
D. 166
e)
E. 66
29.
29. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай хаагдаж олон уурхайчид ажлаа алдсан. Энэ нь ажилгүйдлийн ямар төрөлд хамаарах вэ?
a)
A. Мөчлөгийн
b)
B. Бүтцийн
c)
C. Улирлын
d)
D. Шилжилтийн
e)
E. Завсрын
30.
30. Инфляцийн үед хэн хожиж болох вэ?
a)
A. Төрийн албан хаагчид
b)
B. Тэтгэмж, тэтгэвэр авдаг хүмүүс
c)
C. Банкинд хадгаламжтай хүмүүс эсвэл мөнгөө бэлнээр хадгалж байгаа хүмүүс
d)
D. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ түүхий эдийн үнээс илүү хурдтай өсөж байгаа ААН
e)
E. Түүхий эдийн үнэ нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнээс илүү хурдтай өсөж байгаа ААН
31.
31. Ажилгүйдлийн хэмжээгээр баялаг нэмж үйлдвэрлэх боломжоо алддаг. Английн эрдэмтэн .................. ажилгүйдэл 1.0 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг болохыг баталжээ.
a)
A. Фишер
b)
B. Оуэкен
c)
C. Смит
d)
D. Истон
32.
32. Аль нь макро эдийн засгийн асуудалд үл хамаарах вэ?
a)
A. Нийт эрэлт
b)
B. Нийлүүлэлт
c)
C. Ажилгүйдэл
d)
D. Инфляци
33.
33. Ямар нэгэн үр ашигтай үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг хөдөлмөр гэнэ. Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг хөдөлмөрийн зах зээл гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд цалин өсөх үед ямар үр дагавар бий болох вэ?
a)
A. Эрэлт өсч, нийлүүлэлт өснө
b)
B. Эрэлт буурч, нийлүүлэлт өснө
c)
C. Эрэлт өсч, нийлүүлэлт буурна.
d)
D. Эрэлт буурч, нийлүүлэлт буурна
e)
E. Эрэлт өсч, нийлүүлэлт тогтмол байна.
34.
34. Ажилгүйдэл гэдэг ойлголтоор хөдөлмөрийн чадвартай боловч ажил эрхлээгүй хүмүүсийг нэрлэдэг. Ажилгүйчүүд гэж хэн бэ?
a)
A. Ажилгүй, ажил хийх сонирхолгүй хүмүүс
b)
B. Ажилгүй боловч боловсролтой хүмүүс
c)
C. Ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүмүүс
d)
D. Ажил хайж байгаа боловч, хөдөлмөрийн биржид бүртгэлгүй хүмүүс
e)
E. Ажлын байрны ярилцлага өгч буй хүмүүс
35.
35. Мөнгө бол бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. “Мөнгө цаг хугацаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ” гэдэг нь мөнгөний аль үүрэгт хамаарах вэ?
a)
A. Мөнгөний үндсэн үүрэг
b)
B. Мөнгө төлбөрийн хэрэгсэл
c)
C. Мөнгө өртгийн хэмжүүр
d)
D. Мөнгө арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл
e)
E. Мөнгө хуримтлалын хэрэгсэл
36.
36. “Ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг хараахан олоогүй байна” гэж хэн хэлсэн бэ?
a)
A. Роберт Даль
b)
B. Макиавелли
c)
C. А.Линкольн
d)
D. Д.Истон
e)
E. В.Черчиль
37.
37. Р.Даль ардчиллын үнэт зүйлсийг нарийвчлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн. Аль нь ардчиллын үнэт зүйлсэд хамаарах вэ?
a)
A. Шударга байх
b)
B. Иргэдийн улс төрийн оролцоо
c)
C. Хууль дээдлэх
d)
D. Цөөнхийг хүндэтгэх
e)
E. Зөвшилцөх зарчим
38.
38. Фрийдом хаус байгууллага НҮБ – ын гишүүн 193 улсад хүний эрх, эрх чөлөө ямар байгааг судалж дүгнэлт гаргадаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын 2016 оны судалгаагаар Монгол улс 1.5 гэсэн үзүүлэлтээр .................... гэсэн ангилалд багтаж байна.
a)
A. Чөлөөт
b)
B. Хагас чөлөөт
c)
C. Бүрэн чөлөөт
d)
D. Бүрэн бус чөлөөт
e)
E. Дарангуйллын
39.
39. Аль нь гүйцэтгэх эрх мэдэлд үл хамаарах вэ?
a)
A. Засгийн газар
b)
B. Ерөнхий сайд
c)
C. Нийслэлийн засаг дарга
d)
D. Иргэдийн төлөөлөгчдийн хурал
e)
E. Хэрэгжүүлэгч агентлаг
40.
40. Засгийн газрын эрх мэдэл нь тасралтгүй, атрибут шинжтэй. Энэ нь юу гэсэн үг вэ?
a)
A. Хуулийг батлах үндсэн хууль дээр заавал биелэх шинжтэй эрх зүйн акт гаргаж, засаглах эрх мэдэл эдэлж, төрийн нэрийн өмнөөс ажилладаг.
b)
B. Хуулийг хэрэгжүүлэх үндсэн дээр заавал биелэх шинжтэй эрх зүйн акт гаргаж, засаглах эрх мэдэл эдэлж, төрийн нэрийн өмнөөс ажилладаг.
c)
C. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах, хариуцлага тооцох
d)
D. Хүний эрхийг хамгаалах, шүүх ажиллагаа явуулах
e)
E. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлөх
41.
41. Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурал нь ......................., Засгийн газар нь ...................., Шүүхийн байгууллага нь ...................... эрх мэдлийг хэрэгжүүлэхээр хуваарилсан байдаг.
a)
A. Гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох
b)
B. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
c)
C. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх
d)
D. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх
e)
E. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх
42.
42. Иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого, шийдвэр үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг иргэдийн оролцоо гэнэ. Эдгээрээс аль нь нийцтэй оролцоонд хамаарахгүй вэ?
a)
A. Сонгуульд оролцож саналаа өгөх,
b)
B. Орон нутгийн түвшинд ИНХ – д оролцох
c)
C. Өлсгөлөн зарлах
d)
D. Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох
e)
E. Захидал бичих
43.
43. Баг хорооны иргэдийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгодог. Засаг даргад хуралдаанд оролцсон хүмүүсийн олонхын буюу 50 – с дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг сонгон баталгаажуулдаг. Тийм бол дүүргийн засаг даргыг хэн хаанаас томилдог вэ?
a)
A. Ерөнхий сайд
b)
B. Нийслэлийн засаг дарга
c)
C. Аймгийн засаг дарга
d)
D. Хорооны засаг дарга
e)
E. Дүүргийн ИТХ
44.
44. 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршил хэсэгт: Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүүний хүний эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх энх тайван, эрх чөлөө, шударга ёсны үндэс гэсэн байдаг. Хүний эрхэм чанарын үндсэн шинжид аль нь үл хамаарах вэ?
a)
A. Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг
b)
B. Хүнээс хүний эрхэм чанарыг салгаж болдоггүй
c)
C. Хүний эрхэм чанарт халдаж болохгүй
d)
D. Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл
e)
E. Хүний эрхэм чанар нь төрөөс баталгааждаг.
45.
45. Эрх зүйд захирагдах ёс (Rule of law) нь улс орны төр засгийн газрыг хэн нэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох ................................... – ийн дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль, дүрэм, журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдал юм.
a)
A. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
b)
B. Үндсэн хууль
c)
C. Монгол удсын хууль
d)
D. Иргэний хууль
e)
E. Конвенц
46.
46. Иргэний эрх зүйн харилцааны объект гэж юу вэ?
a)
A. Иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаа
b)
B. Иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд
c)
C. Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс
d)
D. Талуудын тэгш эрхийн үндсэн дээр тэдний эрх үүргээр тодорхойлогддог
e)
E. Үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох, үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг биечлэн хариуцах онцгой чадвар
47.
47. Сахилгын зөрчил гэдэг нь ажил шалтгаангүйгээр таслах, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зохих этгээдээс гомдол гаргах, зөрчил нь шалгалтаар тогтоогдох, ажлын байранд согтуурах зэрэг тохиолдол байна. Аль нь зөв бэ?
a)
A. Сахилгын шийтгэл зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 7 хоногийн дотор ногдуулах ёстой. Уг хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.
b)
B. Сахилгын шийтгэл зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор ногдуулах ёстой. Уг хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэл болно.
c)
C. Сахилгын шийтгэл зөрчил гаргаснаас хойш 3 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор ногдуулах ёстой. Уг хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.
d)
D. Сахилгын шийтгэл зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 3 сарын дотор ногдуулах ёстой. Уг хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэл болно.
e)
E. Сахилгын шийтгэл зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор ногдуулах ёстой. Уг хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.
48.
48. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч гэдэгт аль нь хамаарах вэ?
a)
A. Гомдол гаргаж буй иргэн
b)
B. Гэрч, өмгөөлөгч, хэлмэрч
c)
C. Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан
d)
D. Гуравдагч этгээдийг
e)
E. Гомдол гаргагч хуулийн этгээд
49.
49. Төрөөс дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд үзүүлж буй тусламжийг нийгмийн халамж гэдэг. Хуульд зааснаар нийгмийн халамжид дараах хүмүүс хамрагдах эрхтэй байна. Үүнд үл хамаарахыг олоорой.
a)
A. Ядуу өрхийн гишүүн иргэн
b)
B. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан
c)
C. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай иргэн
d)
D. Бүтэн өнчин хүүхэд
e)
E. Өрх толгойлсон эцэг, эх
50.
50. Захиргааны байгууллагын гол үүрэг нь иргэдтэй харилцаж, чиг үүргийнхээ дагуу тэдэнд үйлчлэх явдал юм. Захиргааны байгууллагын нийтлэг шинжүүдэд үл хамаарахыг олоорой.
a)
A. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлтэй.
b)
B. Хуульд захирагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг
c)
C. Нийтийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллана.
d)
D. Хувь хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, нийтийг засаглах эрхтэй
e)
E. Байгууллагын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, нийтийг засаглах эрхтэй.
51.
51. Хүний эрхийг хангах талаар төрийн хүлээх үүрэгт “хамгаалах үүрэг” гэдгийг хэрхэн тайлбарлаж болох вэ?
a)
A. Хүний эрхийг хүлээн зөвшөөрч хууль тогтоомжоор баталгаажуулна.
b)
B. Бусад хүн байгууллагын зүгээс хүний эрхийг зөрчихөөс хамгаалах, эрх нь зөрчигдвөл сэргээн эдлүүлэх
c)
C. Төрийн зүгээс сургууль эмнэлэг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх
d)
D. Хүний эрхийн талаар ололт амжилтаа бататгаж, ямагт ахиц дэвшил гаргах
e)
E. Засгийн газар түүний дотор орон нутгийн засаг захиргааны байгууллагууд эдийн засаг, нийгэм, соёлын талаар бодлого боловсруулж, төсөв хөрөнгө хуваарилах замаар хүний эрхийн хэрэгжилтийг хангах
52.
52. Монгол улс бусад улсын эдийн засаг, улс төр, соёлын хүчин чадавх, үйл ажиллагааг өөрийн боломжоор хянах, үнэлэх явдал нь юуг илэрхийлж байна вэ?
a)
A. Олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо
b)
B. Олон улсын харилцаанд оролцох үүрэг
c)
C. Олон улсын харилцаанд оролцох чиглэл
d)
D. Олон улсын харилцаанд оролцох нөлөө
e)
E. Олон улсын харилцааны зарчим
53.
53. Монгол улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан. Улмаар цөмийн зэвсгээс ангид бүсээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, хоёр хөршөө оролцуулан цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр баталгаа гаргуулж чадсан. Тэдгээр улсад аль нь хамаарахгүй вэ?
a)
A. Америкийн Нэгдсэн Улс (АНУ)
b)
B. Оросын Холбооны Улс (ОХУ)
c)
C. Хойд Солонгос
d)
D. БНХАУ
e)
E. Франц
54.
54. Манай улс НҮБ – ын Ерөнхий Ассамблейд олон чиглэлээр санаачлага гаргаж .......... гаруй удаа тогтоол батлуулжээ.
a)
A. 173
b)
B. 192
c)
C. 80
d)
D. 61
e)
E. 45
55.
55. Монгол улсын улс төрийн гадаад бодлого нь олон улсын улс төрийн гадаад харилцаагаар дамжин хэрэгждэг. Олон улсын улс төрийн гадаад харилцаанд аль нь үл хамаарах вэ?
a)
A. Улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах
b)
B. Элч төлөөлөгч солилцох
c)
C. Төрийн тэргүүний айлчлал
d)
D. Чөлөөт худалдааны хэлэлцээр
e)
E. Хамтарсан уулзалт, хурал зөвлөгөөн
56.
56. Эдийн засгийн гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн өөрийгөө тэлэх чадавхыг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай тухай ойлголт нь юуг илэрхийлж байна вэ?
a)
A. Эдийн засгийн олон тулгуурт бодлого
b)
B. Эдийн засгийн аюулгүй байдал
c)
C. Олон улсын интеграцид нэгдэх
d)
D. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах
e)
E. Эдийн засгийн гадаад бодлого
Reset
